Номын сан судлалын хүрээлэн

Номын сан судлалын хүрээлэн МУИС-ийн Номын сангийн дэргэдэх "Номын сан судлалын хүрээлэн"

💡Яагаад бид уншсан зүйлээ амархан мартчихдаг вэ?Уншсан зүйлээ мартах нь байгалийн биологийн механизм бөгөөд тархи энерги...
08/07/2026

💡Яагаад бид уншсан зүйлээ амархан мартчихдаг вэ?

Уншсан зүйлээ мартах нь байгалийн биологийн механизм бөгөөд тархи энергиэ хэмнэх, танин мэдэхүйн хэт ачааллаас зайлсхийхийн тулд шаардлагагүй гэж үзсэн мэдээллийг устгадаг. Түүнчлэн өөртэйгөө холбож идэвхтэй уншлага хийхгүй бол "мартах муруй"-н дагуу уншсан зүйлийг ихэнх хувь нь 24 цагийн дотор мартагддаг.

📖Биологийн шалтгаанаас гадна хувь хүний дадал, зан үйлээс шалтгаалан уншсан зүйлээ амархан хийгээд хурдан мартах боломжтой. Тиймээс ой тогтоолтоо сайжруулахын тулд дараах аргуудыг ашиглаж болно.

📌Идэвхтэй эргэн санах: Догол мөр эсвэл бүлэг бүрд зогсолт авч, уншсан зүйлээ өөрийн үгээр нэгтгэн дүгнэнэ.
📌Завсарлагатай давталт: Нэг удаад уншиж дуусгахын оронд тэмдэглэл, гол санаа бүрийг тодорхой давтамжтайгаар (1 өдөр, 3 өдөр, долоо хоногийн дараа) эргэн харж, тархиндаа "энэ бол чухал" гэдгийг мэдрүүлээрэй.
📌Фейнманы техник: Уншсан зүйлээ 24 цагийн дотор өөр хүнд эсвэл өөртөө чангаар тайлбарлаж үзээрэй. Хүндрэлтэй байгаа хэсгүүдээ дахин давтсанаар өөрийн болгох боломж үүснэ.

💡Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв орчин бол номын сан.
06/07/2026

💡Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв орчин бол номын сан.

📖Номтой болзоо хийцгээе,гэхдээ өөртэйгөө😌.Ганцаараа байж өөртэйгөө цагийг өнгөрүүлэх нь ганцаардаж, гуниглах бус өөрийн ...
02/07/2026

📖Номтой болзоо хийцгээе,
гэхдээ өөртэйгөө😌.

Ганцаараа байж өөртэйгөө цагийг өнгөрүүлэх нь ганцаардаж, гуниглах бус өөрийн дотоод амар амгаланг мэдрэх, өөртэйгөө ярилцаж өөрийгөө анзаарах, өөрийгөө амраахад зориулах үнэ цэнтэй цаг юм. Бусадтай харилцаж, цагийг өнгөрүүлэх нь чухал ч гэсэн өөрийгөө мартаж болохгүй.

💡Тиймээс өөртөө цаг гаргаж, өөртэйгөө болзоорой. Номын дэлгүүр орох, кафед ном уншиж суух, кино үзэх, балет, музей үзэх, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах, сонирхолтой эвентүүдэд очих гэх мэт гар утасны шаардлагагүй олон үйл ажиллагааг өөртөө зориулж, ганцаараа хийж болно.

🤗Хийх ёстой болохоор биш хийхийг хүсэж байгаа учраас гэх зүйлсээ хийгээрэй. Ганцаараа байна гэдэг нь ганцаардана гэсэн үг биш юм.

Номын сангаар үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай.🤗
01/07/2026

Номын сангаар үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай.🤗

💎📖Хаана, ямар эрдэнэс нуугдаж байгааг мэддэг хүн бол номын санч юм.
29/06/2026

💎📖Хаана, ямар эрдэнэс нуугдаж байгааг мэддэг хүн бол номын санч юм.

📖Унших хэв маяг нь ямар зорилгоор уншиж байгаагаас хамааран өөрсдийн гэсэн онцлогтой.📌Судалгааны бүтээл, шинжлэх ухааны ...
25/06/2026

📖Унших хэв маяг нь ямар зорилгоор уншиж байгаагаас хамааран өөрсдийн гэсэн онцлогтой.

📌Судалгааны бүтээл, шинжлэх ухааны ном, түүхэн сэдэвт ном уншиж байгаа бол нягталж харах, нэг бүрчлэн унших, эргэцүүлэн тусгаж унших нь тустай.
Харин сонин, сэтгүүл, өгүүллэг, гарын авлага зэргийг өөрийн зорилгоос хамааран гүйлгэх, хальт харах болон хөнгөн уншиж болно.

⭐Өдөрт дор хаяж 20 минутыг ном уншихад зарцуулснаар гарах өөрчлөлтүүд
23/06/2026

⭐Өдөрт дор хаяж 20 минутыг ном уншихад зарцуулснаар гарах өөрчлөлтүүд

📚 Номын хуудсыг нээх бүрд зөвхөн шинэ мэдлэг биш, тайван амгалан байдлыг ч бид авч байдаг. Тиймээс өдөрт хэдхэн минут но...
18/06/2026

📚 Номын хуудсыг нээх бүрд зөвхөн шинэ мэдлэг биш, тайван амгалан байдлыг ч бид авч байдаг. Тиймээс өдөрт хэдхэн минут ном унших, алхах, бясалгах зэргээр тархиа амрааж, өөртөө цаг гаргаарай.

📖Хамгийн их төөрөгдөл дагуулсан буюу challenged номуудChallenged book гэдэг нь тодорхой номыг сургууль, номын сан, олон ...
16/06/2026

📖Хамгийн их төөрөгдөл дагуулсан буюу challenged номууд

Challenged book гэдэг нь тодорхой номыг сургууль, номын сан, олон нийтийн байгууллага зэргээс хасах, хязгаарлах, эсвэл хориглох хүсэлт, шаардлага гарсан номыг хэлдэг. Энэ нь тухайн номыг бүрмөсөн хориглосон гэсэн үг биш бөгөөд зорилтот бүлэг эсхүл тодорхой насны бүлэгт хүртээмжийг нь хязгаарласан гэсэн үг юм.

📌Challenged book нь муу ном гэсэн үг биш бөгөөд ихэвчлэн дараах шалтгаануудын улмаас хязгаарлагддаг.
-Бэлгийн агуулга эсвэл дүрслэлтэй байх
-Хүчирхийлэл агуулсан байх
-Хараал, бүдүүлэг хэллэг хэрэглэх
-Хар тамхи, архи зэрэг мансууруулах бодисын хэрэглээг дүрсэлсэн байх
-Шашин, улс төрийн маргаантай үзэл санаа агуулах
-LGBTQ+ дүрүүд эсвэл сэдэв агуулсан байх
-Арьс өнгө, нийгмийн асуудлыг хурцаар хөндсөн байх
-Насанд хүрэгчдийн сэдэв (амиа хорлолт, хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх мэт) агуулсан байх зэрэг.

⭐Зорилготой унших: "Нэг дор олон ном эхлүүлэх" аргаОдоогийн сэтгэл санаа, энергийн түвшин, орчин, шаардлага зэрэгтэй уял...
10/06/2026

⭐Зорилготой унших: "Нэг дор олон ном эхлүүлэх" арга
Одоогийн сэтгэл санаа, энергийн түвшин, орчин, шаардлага зэрэгтэй уялдуулан олон ном нэг зэрэг унших нь унших үйлээс халшрахаас сэргийлэх, тархинд өөр өөр бүтээлч холбоо үүсгэх, унших хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

Address

МУИС-ийн номын сангийн байр, Их Сургуулийн гудамж-1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Номын сан судлалын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category