Эко Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо

Эко Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Хан-Уул дүүрэг 19-р хорооны албан ёсны цахим хуудас

📌COP17 ХУРЛЫН ҮЕЭР ЦАХИМААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар х...
05/08/2026

📌COP17 ХУРЛЫН ҮЕЭР ЦАХИМААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм.

✅Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.

✅Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

📌Иймээс эцэг эх, асран хамгаалагчид доорх жагсаалтад хамрах сургууль цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа бол анхааран бэлтгэлээ хангана уу.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД: ✅Цэцэрлэгийн бүртгэл • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia сист...
05/08/2026

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД:
✅Цэцэрлэгийн бүртгэл
• 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
✅ Нэгдүгээр ангийн элсэлт
• 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
• Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

❗️Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
• 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өд...
03/08/2026

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Үржил хязгаарлах мэс ажилбар нь хүсээгүй төл гаралтыг бууруулах, тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, эзэнгүй нохой, муурны тоо толгой өсөхөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иргэд та бүхэн үйлчилгээний шаардлагыг ханган тэжээвэр нохой, муураа хамруулж, хариуцлагатай иргэний үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.

⏰ Ажлын цаг: 09:00–18:00

Хаяг: Хан-Уул дүүрэг 6-р хороо https://www.google.com/maps/place/47%C2%B052'20.7%22N+106%C2%B048'08.0%22E/@47.8724143,106.8022233,17z/data=!4m4!3m3!8m2!3d47.8724143!4d106.8022233?g_ep=Eg1tbF8yMDI2MDcyOF8wIOC7DCoASAJQAg%3D%3D
Дэлгэрэнгүй мэдээллийг постерт байршуулсан холбоо барих утсаар авна уу.

АНХААР‼️⛈️🌧️⛈️🌧️🌦️ Улаанбаатарт 29-нөөс 30-нд шилжих шөнө, 30-ний өдөр бороо орно. Шөнө орох борооны үүл  УБ-ын баруун ө...
30/07/2026

АНХААР‼️⛈️🌧️⛈️🌧️🌦️ Улаанбаатарт 29-нөөс 30-нд шилжих шөнө, 30-ний өдөр бороо орно. Шөнө орох борооны үүл УБ-ын баруун өмнөөс дөхөж байна. 20-н цаг орчмоос орж эхлэхээр байна. Нэлээд усархаг аадар бороо завсарлагатай үргэлжлэн орохоор байна. АНХААРААРАЙ. Усанд амархан автдаг газрууд анхаар. Бэлтгэл бэлэн байдлаа хангаарай. ‼️
Жич: цаг агаарын мэдээнд шөнийн хугацааг оройн 20 цагаас дараа өглөөний 08 цаг хүртлэх хугацааг тооцдог.

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ.Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлти...
29/07/2026

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
📌 Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
📌 Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх;
📌 Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

28/07/2026
🚦 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ📍 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Төв цэнгэлдэх хүрээлэ...
07/07/2026

🚦 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ
📍 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хороолол, хотхоны оршин суугчдын анхааралд
✅Үндэсний их баяр наадмын үеэр замын хөдөлгөөн түр хугацаанд хязгаарлагдахтай холбогдуулан тус бүсэд оршин суугчид автомашинаар зорчих тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг өөрийн харьяа Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ)-ноос урьдчилан авч, зөвшөөрөл болон холбогдох баримт бичгээ биедээ авч хөдөлгөөнд оролцоно уу.

06/07/2026

📌 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН ДҮҮРГИЙН 333,333 ДАХЬ ИРГЭНЭЭР БҮРТГЭГДСЭН ИРГЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Хан-Уул дүүргийн хүн амын тоо өсөн нэмэгдэж, дүүргийн 333,333 дахь иргэнээр бүртгэгдсэн иргэнд дүүргийн Засаг дарга хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга 333,333 дахь иргэн болон түүний гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл үзүүлэв

‼️ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг хүлээн авч эхэлсэнтэй х...
02/07/2026

‼️ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг хүлээн авч эхэлсэнтэй холбогдуулан “зөвшөөрөл зарна” гэх худал зар, мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн аливаа мэдээллийн эх сурвалжийг нягталж, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлж, худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

📢📌Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://license.mn/ цахим системээр авч эхэллээ
01/07/2026

📢📌Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://license.mn/ цахим системээр авч эхэллээ

Address

Хан-Уул дүүрэг 19-р хороо
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эко Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share