12/03/2024
… Жижигхэн хүний 2 насны вакцины нь хийлгэх үед тэнд ирсэн бүх хүүхдүүд уйлж байсан бол манай хүн харин огт уйлаагүйн дээр тариа хийсэн эмчийгээ баяртай гэсээр гарсан юм😊
Яагаад вэ..?
Тэр үед бараг бүх ээж аавууд хүүхдэдээ
… Ерөөсөө өвдөхгүй, битгий уйлаарай за гэж байсан бол бид охиндоо …Жаахан л өвдөнө, гэхдээ хурдан зүгээр болчихно оо, миний охин уйлмаар байвал уйлаарай за гэж хэлж байсан юм. ☺️
Хүүхдүүдийн уйлсан шалтгаан нь:
1. Мэдээж өвдсөн учраас😩
2. Өвдөхий нь мэдсээр байж худлаа ярьж хуурсан болохоор гомдсондоо😤
3. Уйлах нь хүүхдийн сэтгэл хөдлөл, хэрэгцээгээ илэрхийлэх төрөлхийн арга нь атал түүнийг нь хорьсон учир дотор нь бухимдал, түгшүүр төрснөөс😳
☝️Бид хүүхдээ уйлахы нь хорих тусам хүүхдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь багасан дарагдаж, нөгөө л өөртөө итгэлгүй, ноомой, аймхай хүн болохын үндэс тавигдина. Тийм болохоор сэтгэл зовнилын үндсэн шалтгааныг нь арилгаж, тайвшруулж, дэмжлэг үзүүлэх нь маш чухал юм шүү👼
☝️ Хүүхдэдээ худлаа яриад байвал:
- Ээж аавдаа итгэх итгэл нь буурч, цаашдын харилцаанд хүндрэл учирна.
- Аль нь үнэн, худал гэдгийг ялгахад хэцүү болгож, төөрөгдөл, тодорхойгүй байдлыг үүсгэнэ.
- Ёс суртахууны хөгжил, зан төлөвт нь сөргөөр нөлөөлж, шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч болно гэсэн мессежийг өгнө.
Тиймээс хүүхэдтэйгээ харилцахдаа насных нь онцлогт тохирсон арга замаар шударга үнэнч , ил тод байж, тэдэнд ойлгож чадахуйц тайлбар өгч байх нь эрүүл харилцааг бий болгож, тэдний сэтгэл хөдлөл, ёс суртахууны хөгжлийг дэмжихэд чухал нөлөөлөл болдог юм шүү👼