07/08/2026
Засаг даргаар ирснээс хойш “Манай хороо дахин төлөвлөлтөд орох уу?” гэдэг асуултыг иргэд маш их тавьж байгаа.
Иргэд байшин, хашаагаа сайжруулахаас эхлээд цаашдын амьдралаа төлөвлөхөд энэ мэдээлэл чухал. Дүүргүүдийн хэмжээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүйгээс иргэдийн дунд тодорхойгүй байдал үүсээд удаж байна.
Яг аль хэсэг нь орон сууц, аль хэсэг нь амины орон сууцны хороолол болж хөгжихийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхой болгох, Нийслэл энэ чиглэлд ажлын хэсэг байгуулан манлайлж ажиллах саналыг НИТХ-ын хуралдаанд тавьж, албан бичгээр хүргүүллээ.
Бид дахин төлөвлөлтийн бүсээ тодорхойлчих юм бол дүүрэг төсвийн хөрөнгө оруулалтаа үр дүнтэй, зөв төлөвлөлттэй зарцуулах, цаашлаад дэд бүтцээ хэрхэн татах, агаарын бохирдлоо яаж багасгах уу гэдэг асуудалд шийдлүүлээ бодлогын түвшинд гаргах боломж бүрдэнэ.