20/08/2026
COP17-ЫН “НОГООН БҮС” 8 ДУГААР САРЫН 28-НЫГ ХҮРТЭЛ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Green Zone” буюу “Ногоон бүс” нь 8 дугаар сарын 28-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.
Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд олон нийтэд нээлттэй юм. Тус бүсэд COP17-ын оролцогчид, мэргэжилтнүүдээс гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх шийдэл, инновац, сайн туршлага, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулна. Мөн Ногоон бүсийн үйл ажиллагаа нь цөлжилттэй тэмцэх асуудлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.