03/07/2026
🧠 Сэтгэцийн эрүүл мэнд бол амьдралын чанарын үндэс
Бид эрүүл мэнд гэхээр ихэвчлэн бие махбодоо боддог. Гэвч сэтгэцийн эрүүл мэнд нь ажил хөдөлмөр, гэр бүлийн харилцаа, суралцах чадвар, шийдвэр гаргалт, тэр ч байтугай биеийн эрүүл мэндэд хүртэл шууд нөлөөлдөг.
"Сэтгэцийн эрүүл мэнд нь хүн өөрийн боломжоо бүрэн ашиглах, өдөр тутмын стрессээ даван туулах, үр бүтээлтэй ажиллах, нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлдэг."
🔹 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхий даяар 8 хүн тутмын 1 нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байна.
🔹 Сэтгэл гутрал, эмгэгийн улмаас дэлхий нийтэд жил бүр ойролцоогоор 12 тэрбум ажлын өдөр алдагдаж, эдийн засагт 1 их наяд ам.долларын бүтээмжийн алдагдал учирдаг.
🔹 Судалгаагаар сэтгэцийн эрүүл мэнд сайн хүмүүс:
- Ажилдаа илүү бүтээмжтэй байдаг.
- Дархлаа болон биеийн ерөнхий эрүүл мэнд нь илүү сайн байдаг.
- Гэр бүл, найз нөхөдтэйгээ илүү тогтвортой, эерэг харилцаатай байдаг.
- Амьдралын сэтгэл ханамж өндөр байдаг.
💚 Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах энгийн алхмууд
✔️ Чанартай унтаж амрах
✔️ Тогтмол хөдөлгөөн хийх
✔️ Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцах
✔️ Стрессээ таньж, зохицуулах арга сурах
✔️ Шаардлагатай үед мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээс тусламж авах
💚 Өөртөө тавих хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтын нэг бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах юм.
Эх сурвалж:
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, World Mental Health Report
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Mental Health Fact Sheets
- Дэлхийн Банк болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Сэтгэцийн эрүүл мэнд ба эдийн засгийн бүтээмжийн тайлан.
🌿 Санаарай
Сэтгэцийн эрүүл мэнд бол зөвхөн өвчингүй байхыг хэлдэггүй. Харин амьдралаа утга учиртайгаар авч явж, өөрийгөө болон бусдыг ойлгонж, өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хэлдэг байна.