Үндэсний геологийн алба

Үндэсний геологийн алба Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба

20/08/2026
19/08/2026

COP17: ЭЗХЯ болон АҮЭБЯ хамтран "NATURAL CAPITAL" арга хэмжээг зохион байгуулна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2025-2027 онд хэрэгжүүлж байгаа Агаарын геофизик-2025 төслийн гүйцэтгэгч Геосан ХХК-ийн төлөөлөл...
18/08/2026

Улсын төсвийн хөрөнгөөр 2025-2027 онд хэрэгжүүлж байгаа Агаарын геофизик-2025 төслийн гүйцэтгэгч Геосан ХХК-ийн төлөөлөл болон тус компанитай хамтран ажиллаж байгаа Канад улсын мэргэжилтэн нар орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал MobileMT-ыг ашиглан гүйцэтгэж буй зарим ажлын аргачлал, явц, үр дүнгийн талаар төслийн захиалагч Үндэсний геологийн албанд танилцуулга хийв.

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ 🚗 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомаши...
05/08/2026

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

🚗 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.

🚙 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

📢 Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

🚗 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.

🚙 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

📢 Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Монгол, Тажикистан Улсын геологийн байгууллагууд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “санамж бичиг” байгууллаа. ✅️...
21/07/2026

Монгол, Тажикистан Улсын геологийн байгууллагууд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “санамж бичиг” байгууллаа.

✅️Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн.

✅️Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

✅️Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода нар геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “санамж бичиг” байгууллаа.

✅️Энэхүү санамж бичиг нь хоёр улсын геологийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, геологийн судалгаа, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх, туршлага хуваалцах, шинжлэх ухаан, техник, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх юм.

https://ngs.gov.mn/23649-2/

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ар...
09/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Монгол түмэндээ өргөн дэвшүүлье.

ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДМААРАА
ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ!

Үндэсний геологийн алба

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SC.D) ДОРЖИЙН ДОРЖНАМЖАА “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛООР ШАГНАГДЛААМонгол Улсын геологи...
08/07/2026

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SC.D) ДОРЖИЙН ДОРЖНАМЖАА “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛООР ШАГНАГДЛАА

Монгол Улсын геологийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн Биостратиграфийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, геологи-минералогийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Дэлхийн ШУА(TWAS)-ийн гишүүн, ОХУ-ын Байгалийн ШУА (PEAH)-ийн гишүүн, профессор Доржийн Доржнамжаа Төрийн дээд шагнал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдлаа.

Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Доржнамжаа нь Монголын геологийн шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй эрдэмтэн бөгөөд стратиграфи, метаморф чулуулаг, палеонтологи, ашигт малтмалын геологи, экологи-геологийн судалгааны чиглэлээр олон арван жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн гавьяат зүтгэлтэн юм.

Нийт 20 орчим орд, илрэлийг нээн илрүүлж, Алагийн Даваа, Цахир Уулын орд газруудын нөөцийг үйлдвэрлэлийн аргаар 30 сая тонноор баталгаажуулж ашиглалтад бэлтгэсэн байна. 1967-2021 онд гүйцэтгэсэн нэг сэдэвт зохиол 17, хамтын бүтээл 9, эрдэм шинжилгээний өгүүлэл 330 орчим, Монгол оронд алт, алмаазжилттай астропаип буюу одны цоргыг анх удаа судалж илрүүлсэн нь байгалийн шинжлэх ухааны нээлт болон хүлээн зөвшөөрөгдсөн.

Түүнчлэн эрдмийн бүтээлүүд нь Англи, АНУ, Канад, Япон, Итали, Испани, Германи, Бразил, Казакстан, Өмнөд Африк, Австри, ОХУ, БНХАУ, Австрали, Украйн, Малайз, Энэтхэг, Филиппин, Португали, Польш зэрэг улс орнуудад удаа дараа хэвлэгджээ.

Д.Доржнамжаа нь 1999 оноос Монголын Стратиграфийн комиссын үйл ажиллагаанд манлайлан оролцож, 2000 оноос экологи-геологийн судалгаа, 2001 оноос Монголын бактерийн палеонтологийн шинэ чиглэлийг үндэслэн хөгжүүлэх ажлыг тус тус санаачлан хэрэгжүүлж байна.

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, улам их амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

https://ngs.gov.mn/23544-2/

06/07/2026

Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн УТХ-2026-03 дугаар хурлын зар
Хуралдаан дараах дэгийн дагуу явагдана.
Үүнд:
• Хуралдааныг ЭБМЗ-ийн салбар хуралдааны дарга удирдана.
• ЭБМЗ-ийн салбар хуралдааны нарийн бичгийн дарга гишүүдийн ирцийг бүртгэж танилцуулна.
• Хэлэлцүүлэх асуудлыг хуралдаан даргалагч тухай бүр танилцуулна.
• Хэлэлцэж буй асуудлаар төсөл хэрэгжүүлэгч танилцуулга хийнэ.
• Шинжээч нар дүгнэлтээ танилцуулж, төсөл хэрэгжүүлэгч шинжээчийн дүгнэлтэд хариулт өгнө.
• ЭБМЗ-ийн гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт тавьж, хариулт авна.
• Асуулт, хариулт дууссаны дараа гишүүд шийдвэр гаргана.
Хурлын хуваарийг дараах холбоосоор орж харна уу.
https://ngs.gov.mn/23540-2/

05/07/2026

Address

Сонгинхайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 37
Ulaanbaatar
18072

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670181208

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний геологийн алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Үндэсний геологийн алба:

Shortcuts

Share