ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС

ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС, Government Building, Чингэлтэй дүүрэг, Ж. Самбуугийн гудамж 11, Засгийн газрын XI байр 10 давхар, Ulaanbaatar.

21/07/2026
10/07/2026

🇲🇳Өргөн их дэлхийн өнцөг булан бүрд суугаа элэг нэгт Монголчууддаа, үзэмжит ертөнцийн чимэг болсон эх орныг минь зорин ирсэн хүндэт зочдодоо, хуран сарын тэнгэр мишээлгэж, хувьтай Монголын ерөөл дэвэргэсэн ардын төрийн их цэнгэл наадмаараа сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

🇲🇳Төрт ёсны их цэнгэл наадмаас цацарсан эв нэгдэл, элдэв сайхны эрчимт долгион Монгол түмнийг ивээх болтугай.

🇲🇳 Монгол Улсын Засгийн газар 100 хоногийн хүрээнд: ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО📌 Чөлөө...
08/07/2026

🇲🇳 Монгол Улсын Засгийн газар 100 хоногийн хүрээнд:

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО

📌 Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчилж, Эдийн засгийн тусгай бүсийн тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.

📌 Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик, технологийн хөгжлийг дэмжсэн, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, өрсөлдөх чадвартай бүсүүдийг бий болгоно.

📌Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний төв,
📌Хөшигийн хөндийн бүс олон улсын банк санхүү, инноваци, тээвэр логистикийн төв,
📌Хархорум хотод байгуулагдах эдийн засгийн тусгай бүс ноос, ноолуурт түшиглэсэн хөнгөн үйлдвэрийн төв,
📌Алтанбулаг, Цагааннуурын эдийн засгийн тусгай бүсүүдийг хойд чиглэлийн худалдаа, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлнэ.

07/07/2026
06/07/2026

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж, дараах шинэлэг зохицуулалтуудыг хийж байна.

06/07/2026
✅Төслийн ерөнхий мэдээлэлТөслийн нэр: Мал аж ахуй, мах,  сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл📌Хэрэгжих байршил: Цагааннуур...
01/07/2026

✅Төслийн ерөнхий мэдээлэл
Төслийн нэр: Мал аж ахуй, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл

📌Хэрэгжих байршил: Цагааннуур чөлөөт бүс (4 га талбай)

📌Хэрэгжих хугацаа: 5 жил

📌Нийт санхүүжилт: 1,008.0 сая төгрөг (Үүний 50%-ийг өөрийн хөрөнгөөр, 50%-ийг ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын ASDIP хөтөлбөрийн зээлээр санхүүжүүлнэ).

📌Хүний нөөц: Нийт 9 үндсэн ажилтантай цомхон бүтцээр ажиллаж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангана.

📌Төслийн зорилго
Малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлж, хаягдалгүй үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох. Орон нутгийн иргэдийн тогтвортой орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын зах зээл болон гадаад улс руу (Иран, Узбекистан гэх мэт) экспортлох зорилготой.

📌Үйлдвэрлэлийн үндсэн чиглэл
Төсөл нь үндсэн 2 цехтэйгээр үйл ажиллагаа явуулна:

📌Мах боловсруулах цех: Үхэр (сарлаг) болон хонины (хурга) махыг олон улсын "Халал" стандартын дагуу төхөөрч, боловсруулж, ангилан савлана.

📌Сүү, цагаан идээ боловсруулах цех: Малчдаас сүү хүлээн авч ариутган, сарлагийн сүүний бяслаг, шар тос, тараг, аарц, зөөхий зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

📌Санхүүгийн үр ашиг

Орлогын төсөөлөл: Үйлдвэрлэл 2027 оноос жигдэрч, эхний жилдээ 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийх бол 5 дахь жилдээ 2.8 тэрбум төгрөгт хүрч өснө.

📌Хөрөнгө оруулалт нөхөх хугацаа: 4.9 жил.
Тоног төхөөрөмжийн зардал: Махны цехэд 163.8 сая төгрөг, сүүний цехэд 96.1 сая төгрөг, нийт 259.9 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсөн.

📌Онцлог, давуу тал
Байгальд ээлтэй шийдэл: Үйл ажиллагаандаа нарны эрчим хүч (сэргээгдэх эрчим хүч) ашиглах бөгөөд ногоон бүс парк байгуулна.

📌Орон нутгийн брэнд: Баян-Өлгий аймгийн онцлог болсон сарлагийн сүү, мах болон монгол хурганы махыг "эко, органик" брэнд болгон зах зээлд гаргана

📍Баяр наадмын бэлтгэл ажил 70%-тай үргэлжилж байна.📌 Энэ жилийн баяр наадмын зохион байгуулалтын талаарх туршлага, анхаа...
30/06/2026

📍Баяр наадмын бэлтгэл ажил 70%-тай үргэлжилж байна.

📌 Энэ жилийн баяр наадмын зохион байгуулалтын талаарх туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж, дараа дараачийн баяр наадамд ашиглаж, нэгдсэн мэдээллээр ажиллах шаардлагатай байна.

📌 Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны 1,2-ын давааг 7-р сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

📌 Наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, гадаадын жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтыг урилга байсан ч төлбөртэй байна.
https://mongolia.gov.mn/news/view/27688

Address

Чингэлтэй дүүрэг, Ж. Самбуугийн гудамж 11, Засгийн газрын XI байр 10 давхар
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 05:30
Tuesday 08:30 - 05:30
Wednesday 08:30 - 05:30
Thursday 08:30 - 05:30
Friday 08:30 - 05:30

Telephone

+97611324026

Alerts

Be the first to know and let us send you an email when ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС:

Shortcuts

Share