06/08/2026
☘️☘️☘️Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл болгох, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхээс гадна малын худалдаа, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний задгай худалдаа үйлдвэрлэл нь эрүүл ахуйн стандартыг хангахгүй, ил задгай орчны бохирдлыг үүсгэж байгаа зэргийг цогцоор нь авч үзэн улсын хөгжлийн бодлогын зорилтыг хангах олон талын асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер бүхий цогцолбор байгуулах зорилготой төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос боловсруулна