Нэгдсэн төслийн удирдлагын газар

Нэгдсэн төслийн удирдлагын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нэгдсэн төслийн удирдлагын газар, Government Organization, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Наадамчдын зам, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга, Б блок, 6 давхар, Ulaanbaatar.

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро, Тусгай замын автобус BRT, Улаанбаатар Трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг авто зам, замын байгууламж, эрчим хүч, дэд бүтцийн 16 төслийн нэгжийг нэгдсэн удирдлагаар хангана.

📌"Ханын материал орон сууцжуулах төсөл"-ийн нэгдүгээр шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц барих бөгөөд төслийн г...
03/08/2026

📌"Ханын материал орон сууцжуулах төсөл"-ийн нэгдүгээр шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц барих бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарсан. Одоогийн байдлаар төслийн эх зураг батлагдаж, ажлын зураг төсөл бүрэн боловсруулагдсан бөгөөд эхний ээлжийн 6 блокын барилга угсралтын ажил эхэлсэн.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KZ36G0P0H6K6VS1F83F1H70B

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе 🌞📌 ШВЕЙЦАРЫН ЦЮРИХ ХОТЫН ТРАМВАЙ ӨДӨРТ 900 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭДЭГШвейцарын Цюри...
02/08/2026

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе 🌞
📌 ШВЕЙЦАРЫН ЦЮРИХ ХОТЫН ТРАМВАЙ ӨДӨРТ 900 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭДЭГ
Швейцарын Цюрих хотын нийтийн тээврийн гол тулгуур нь трамын сүлжээ юм. Хотод 15 трамын шугам, нийт 120 гаруй км урт сүлжээ ажиллаж, өдөр бүр ойролцоогоор 900 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Энэ нь Цюрихийн нийтийн тээврийн хамгийн ачаалалтай үйлчилгээний нэг юм.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KZ2BPVZ2PAE89MTT2GD0QBA0

31/07/2026

📌 Сэлбэ хот төслийн 113 блок орон сууцны барилга, олон нийтийн бүсийн төлөвлөлт, байгаль орчны туршилт-загварчлал болон санхүүжилтийн хэрэгжилтийг Digital Twin болон MonMap системээр дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй танилцуулах боломж бүрдэж байна.
Удахгүй ашиглалтад орох дижитал дашбоардын тусламжтайгаар блок бүрийн санхүүжилтийн хувь, барилгын явц, хэрэгжилтийн үе шат зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд хянах боломжтой болно.

Өглөөний мэнд 🌞📌 Вьетнамын Ханой хотод метро ашиглалтад орсноор гол замын түгжрэл буурчээВьетнамын нийслэл Ханой хот 202...
30/07/2026

Өглөөний мэнд 🌞
📌 Вьетнамын Ханой хотод метро ашиглалтад орсноор гол замын түгжрэл буурчээ
Вьетнамын нийслэл Ханой хот 2021 онд анхны метроны шугам болох Кат Линь–Ха Донг чиглэлийг ашиглалтад орсноос хойш нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо тогтмол өссөөр байна.
Метро нээгдсэнээр өмнө нь мотоцикл болон хувийн автомашинаар зорчдог байсан олон иргэн нийтийн тээврийг сонгох болсон бөгөөд хамгийн ачаалалтай коридоруудын нэг болох Кат Линь–Ха Донг чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц багассан байна. Ханой хот нь ойрын жилүүдэд метроны шинэ шугамуудыг үе шаттайгаар барьж, автобусны сүлжээ болон нийтийн тээврийн уялдаа холбоог сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Метро нь зөвхөн шинэ тээврийн хэрэгсэл бус, харин хотын хөгжлийг өөрчилж, иргэдийг хувийн автомашинаас нийтийн тээвэрт шилжүүлэх хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэг хэвээр байна.

📌 Олон түвшний уулзвар төслийн хүрээнд  замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто зам...
30/07/2026

📌 Олон түвшний уулзвар төслийн хүрээнд замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто зам барина. Төсөл нь эхний шатанд таван байршилд хэрэгжих бөгөөд эдгээр байршлын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон нарийвчилсан зураг төслийг бүрэн боловсруулж дууссан байна.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KYRPE6NPDBCPKANNE9HA4Z9D

Өглөөний мэнд 🌞📌 Shenzhen East Waste-to-Energy Plant нь өдөрт 5,000 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай б...
29/07/2026

Өглөөний мэнд 🌞
📌 Shenzhen East Waste-to-Energy Plant нь өдөрт 5,000 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилдээ 1.8 сая тонн орчим хогийг боловсруулдаг. Үйлдвэрт ирсэн хогийг өндөр температурт шатааж, гарсан дулаанаар уур үүсгэн турбин ажиллуулснаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед ойролцоогоор 100 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж, олон арван мянган өрхийн хэрэгцээг хангах боломжтой. Ингэснээр хогийг булшлах хэмжээг эрс бууруулж, хүлэмжийн хий ялгаралтыг багасгахын зэрэгцээ эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож байна.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KYR2YDDRQ34127T4W8T21A3W

29/07/2026

🚠 Дүүжин замын тээврийн системд үүсэж болзошгүй онцгой нөхцөл байдлын үед хэрхэн аврах ажиллагааг явуулах сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна.

Өглөөний мэнд 🌞🌊 Нидерланд улс шинэлэг технологи, байгальд ээлтэй хот төлөвлөлтийг хослуулсан усны менежментийн тогтолцо...
29/07/2026

Өглөөний мэнд 🌞
🌊 Нидерланд улс шинэлэг технологи, байгальд ээлтэй хот төлөвлөлтийг хослуулсан усны менежментийн тогтолцоог хөгжүүлж байна
Нидерланд улс үерийн хамгаалалтын инженерчлэл, усны менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улсын газар нутгийн ойролцоогоор дөрөвний нэг нь далайн түвшнээс доогуур байрладаг тул олон зуун жилийн турш үерийн эрсдэлтэй нүүр тулж ирсэн. Энэ сорилтыг даван туулахын тулд Нидерланд улс шинэлэг технологи, байгальд ээлтэй хот төлөвлөлтийг хослуулсан усны менежментийн тогтолцоог хөгжүүлжээ.
📌 Үүний хамгийн амжилттай жишээ нь "Room for the River" буюу "Голд зай гаргах" төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд гол мөрнийг өндөр далангаар хашиж боохын оронд усны урсацыг чөлөөтэй нэвтрүүлэх илүү өргөн орон зайг бий болгосон. Ингэснээр үерийн ус байгалийн жамаараа тархан урсаж, хот суурин газарт учруулах эрсдэлийг эрс бууруулжээ.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KYNHSH6Z4914A2CA5PPXHRP1

ФОТО СУРВАЛЖИЛГА 📸🚠 Нийслэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын ПОМА компанийн ...
28/07/2026

ФОТО СУРВАЛЖИЛГА 📸
🚠 Нийслэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын ПОМА компанийн мэргэжилтнүүдийн удирдлага дор зохион байгуулж буй өндрөөс аврах ажиллагааны онол, практик хосолсон сургалт тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
📌Сургалтын хүрээнд оролцогчид өндрийн хамгаалах хувийн хэрэгсэл болон аврах ажиллагааны тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг зөв, аюулгүй ашиглах арга барилд суралцаж байгаа юм. Мөн дүүжин замын тээврийн байгууламжид аюулгүй нэвтрэх, өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, кабинд байгаа зорчигчдыг онцгой нөхцөлд өндрөөс аюулгүй буулгах зэрэг аврах ажиллагааны онол, практикийн цогц дадлагыг эзэмшиж байна.
Энэхүү сургалт нь дүүжин замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдал, онцгой байдлын үед ажиллах алба хаагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн бэлтгэлийг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
---
🌎 As part of the Cable Car Transport Project currently being implemented in the capital city, a combined theoretical and practical training course on high-angle rescue operations, conducted under the guidance of specialists from the French company POMA, has successfully entered its fifth day.

During the training, participants are learning how to correctly and safely use personal fall-protection equipment as well as specialized rescue gear. They are also gaining comprehensive theoretical knowledge and practical skills in safely accessing cable car infrastructure, following safety procedures while working at height, and conducting emergency evacuations by safely lowering passengers from cable car cabins in exceptional situations.
This training is of great importance in strengthening the knowledge, practical skills, and professional preparedness of emergency response personnel in line with international standards, thereby enhancing the safety of cable car transport operations and improving readiness for emergency situations.

Өглөөний мэнд 🌞📌 Мексик үйлдвэрлэл, ложистикийн шинэ зангилаа байгуулах том төслийг эрчимжүүлж байнаДэлхийн худалдааны у...
27/07/2026

Өглөөний мэнд 🌞
📌 Мексик үйлдвэрлэл, ложистикийн шинэ зангилаа байгуулах том төслийг эрчимжүүлж байна
Дэлхийн худалдааны урсгалд томоохон өөрчлөлт авчрах боломжтой Истмус де Техуантепекийн далай хоорондын коридор буюу Interoceanic Corridor төслийг Мексик улс эрчимтэй хөгжүүлж байна. Энэхүү төсөл нь Мексикийн өмнөд хэсгээр дайран өнгөрч, Номхон далайн эрэг дэх Салина Крус боомтыг Мексикийн булан дахь Коацакоалькос боомттой төмөр зам, авто зам, боомтын нэгдсэн сүлжээгээр холбож байгаа юм.
Коридорын гол төмөр замын урт 303 километр бөгөөд боомтоос боомт хүртэл ачааг 9 цагийн дотор тээвэрлэх боломжтой. Харин ачааг буулгах, төмөр замаар шилжүүлэх, дахин усан онгоцонд ачих бүх ажиллагаа ойролцоогоор 72 цаг үргэлжлэх юм байна.
🔎 Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/news/?id=01KYJXW5214861FF9Q1Q359B7H

Address

Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Наадамчдын зам, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга, Б блок, 6 давхар
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 07:00 - 17:00
Tuesday 07:00 - 17:00
Wednesday 07:00 - 17:00
Thursday 07:00 - 17:00
Friday 07:00 - 17:00

Telephone

+97670001936

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэгдсэн төслийн удирдлагын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нэгдсэн төслийн удирдлагын газар:

Shortcuts

Share