Төгсийн Энхбаяр

Төгсийн Энхбаяр Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Төгсийн Энхбаяр, Ulaanbaatar.

Төрт ёс, түүх соёлоо дээдэлж түмэн олноороо сайхан наадацгааж байна уу? 🤗Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил...
11/07/2026

Төрт ёс, түүх соёлоо дээдэлж түмэн олноороо сайхан наадацгааж байна уу? 🤗

Тулгар төрийн 2235 жил,
Их Монгол Улсын 820 жил,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил,
Ардын хувьсгалын 105 жил,
Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Дэлхийд хосгүй Монгол наадамдаа
Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай
💐💐💐🇲🇳🇲🇳🇲🇳 🇲🇳🇲🇳🇲🇳 🇲🇳🇲🇳🇲🇳 💐💐💐

Их Төрийн минь Сүлд Ивээг 🥰

Энхбаяр Төгсийн

30/06/2026

147 удаагийн тааврынх нь 86% нь биеллээ олоод буй Ray Kurzweil гэгч технологийн мэргэжилтэн ойрын ирээдүйн талаар ийм зүйл ярив:

1. Компьютер 2029 он гэхэд хүний хэмжээний ухаантай болно.

2. Та 2032 он хүртэл эрүүл мэндээ аятайхан байлгаад явж чадвар эрүүл мэндийн салбарын хөгжил танд цаашид амьдарсан жил бүр дээр тань бонус 1 жил бэлэглэх чадамжтай болно.

3. Ковидын вакциныг үнэндээ хоёр өдрийн дотор л компьютерээр хийсэн юм шүү дээ. 100 сая боломжит хувилбаруудыг уншуулж, харьцуулаад л жороо сонгосон. Дараа нь хүн дээр турших 10 гэж хугацаа авсан гэхээс…

4. Хиймэл оюуныг зүгээр мессенжер, имэйл шигээ чөлөөтэй хэрэглэж сурахгүй бол та ирээдүйд ажлаа хэн нэгэнд алдана л гэсэн үг .

5. Квант компьютер олныг шуугиулаад байгаа шигээ олигтой ажиллахгүй ээ. Хиймэл оюун хүний ухааныг давахад заавал тэр квант компьютер хэрэг болохгүй.

6. Би хиймэл оюуныг эмч мэтээр сайн ашиглаж сурсны хүчинд 200 эм уухаар байсан зовууриа 80 зөв эмээ олж уугаад давсан. Эмч нар маань сайн байнаа л гэсэн.

7. 1939 оноос хойш компьютерын чадамж 1 их наяд дахин сайжирсан. Төхөөрөмж ба программын чадлын нийлмэл тоо нь шүү. Энэ чадамж жил бүр 10 дахин өссөөр байна.

8. Таны цусан дотор нано роботууд урсаж байдаг болно. Таны бодол ухаан тархинаас чинь ундраад байна уу, дотор тань байгаа роботуудаас гараад байна уу гэдгээ ялгахаа болино. Бид тэгтлээ хиймэл оюунтай нэгэн бие болцгооно.

9. Их сургуулийн диплом бол амьдралын баталгаа биш болсон шүү өдий үед. Барууны орнуудаар дүүрэн дипломтой ажилгүйчүүд байдаг боллоо. Үнэнхүү дуртай сэдвээ ол, тэгээд түүнийгээ хиймэл оюун ашиглаад сур, хөгжүүл.

10. Хиймэл оюуны буянаар нийгэм бүхэлдээ их бүтээмжтэй болноо. Олон хүн нийгмийн халамж хүртэж амьдрах боломжтой болно. Ажил хиймээр байгаа нь хийгээд, бусад нь яаж ч байсан өлсөөд үхчихгүй байдаг болно.

11. AI agent гэдэг юмыг эртхэн ойлгож аваарай. Таны сайтар сургасан агент тань интернэт дээр янз бүрийн апп, ном гэх мэт зүйл бүтээгээд танд орлого олж өгдөг болох болно. Таны дижитал шадар туслах гэсэн үг.

12. Та ээж аавыгаа амьд сэрүүн байхад нь тэдний дижитал AI хувилбарыг бүтээж, сургаад үүрд тэдэнтэйгээ хамт байж, тэдэнтэйгээ ярилцаж явах боломжтой болчихсон байгаа шүү. Ээж аавынхаа ярилцлага, нийтлэл, захиа, бичвэр гэх мэт зүйлсийг сайн цуглуулж аваарай.

Өөрийгөө шинээр бүтээхэд тань хэлний чадвар их хэрэг болно. Hippocards аппаар үг цээжилж байгаарай.

By Ider-Od Bat-Erdene

Энхбаяр Төгсийн

29/06/2026

Уушигны 3 судсаа тасартал…
Тогоотой буцалж байгаа тос руу үсэрч орлоо…
Чөмгөө дундартал…
Ясаа цайтал…
Намайг алчихдаггүй л юм бол …

Өөр юу юу билээ дээ. Амь насаа үл хайрлан зүтгэдэг удирдагчидтай ард түмэн юм даа бид… 🫢🤔

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төгсийн Энхбаяр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share