ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ

ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцоог олон нийтэд таниулах

20/08/2026
18/08/2026

🇲🇳COP17

17/08/2026
👏 ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА📌 Тохирлын үнэлгээний байгууллагуудын техникийн чадавх, хараат бу...
14/08/2026

👏 ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

📌 Тохирлын үнэлгээний байгууллагуудын техникийн чадавх, хараат бус байдал, үйл ажиллагааны чанарыг олон улсын стандартын шаардлагын дагуу үнэлэн баталгаажуулах итгэмжлэлийн хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батдорж Лабораторийн удирдлагуудыг хүлээн авч итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.

☑️ MNS ISO 15189:2022 (MNS ISO 15189:2024) “Эрүүл мэндийн лаборатори-чанар ба чадавхад тавих шаардлага” стандартаар Итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангасан:
• “Цэргийн төв эмнэлэг”-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийн тасаг;
• “Монбиофарм” ХХК-ийн Евростандарт Эмнэлзүйн лаборатори;
• “Оношмед” ХХК-ийн “Оношмед” Эмнэлгийн лаборатори;
• Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лабораторийн тасаг.

☑️ MNS ISO/IEC 17025:2018 "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага" стандартаар Итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангасан:
• “Эко ургамал” ХХК-ийн “Оникс” сорилтын лаборатори

📌 Итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгодог. Иймд итгэмжлэлийн гэрчилгээ гардан авсан байгууллагууддаа баяр хүргэж, цаашид чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан, олон улсын стандартын шаардлагыг тогтвортой хангаж, хэрэглэгчид болон нийгмийн итгэлийг улам бэхжүүлэн ажиллахыг хүсэн ерөөе.

📢 ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
13/08/2026

📢 ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

📢 ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН 2027 ОНЫ ТӨСӨВТ ИРГЭД, АЖ АХУЙ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ📌 Монгол Улсын төсвийн тух...
11/08/2026

📢 ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН 2027 ОНЫ ТӨСӨВТ ИРГЭД, АЖ АХУЙ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

📌 Монгол Улсын төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн Төвийн 2027 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.

📌 Иргэд, аж ахуй нэгж, байгууллага та бүхэн итгэмжлэлийн үйл ажиллагаа, ажил, үйлчилгээний чанар, хүртээмж, цахим үйлчилгээг сайжруулах талаар төсөвт тусгах зайлшгүй шаардлагатай санал, хүсэлтээ https://forms.gle/y11xnhWv3WvdaXf76 холбоосоор ирүүлнэ үү.

📌 Санал авах чиглэл:

• Итгэмжлэлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
• Итгэмжлэлийн байгууллагын чадавхыг дээшлүүлэх;
• Цахим үйлчилгээ, мэдээллийн системийг хөгжүүлэх;
• Иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт,сурталчилгаа, нээлттэй мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх.

🗓️ Санал авах хугацаа: 2026.08.10-2026.08.15 хүртэл

📧 Санал ирүүлэх цахим шуудан: [email protected]

📧 Бичгээр хүргүүлэх хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын XII байр, 424 тоот

☑️ Иргэд, олон нийтийн оролцоо нь төсвийн төлөвлөлтийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чухал ач холбогдолтой.

☑️ Та бүхний санал, оролцоо бидний үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📢 БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ОНЦГОЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ШАДАР САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО📌 Бүсчи...
06/08/2026

📢 БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ОНЦГОЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН ШАДАР САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

📌 Бүсчилсэн хөгжил, Онцгой байдал хариуцсан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

📌 Хэлэлцүүлгийн үеэр Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн санал, төсвийн төслийн үндсэн чиглэл, зорилтыг танилцуулав.

📌 2027 оны төсвийн төсөлд эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Address

Засгийн газрын XII байр, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар 15170, Монгол Улс
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+97677073689

Alerts

Be the first to know and let us send you an email when ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ:

Shortcuts

Share