21/08/2026
📚 “ДЭЭДИЙН БЭЛГЭЭ ӨРГӨЕ” НОМЫН ХАНДИВЫН АЯН
“Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн номын сангийн фондыг баяжуулах, хүүхэд, залуучууд болон нийт уншигчдын ном унших, мэдлэгээ тэлэх боломжийг дэмжих, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү номын хандивын аяныг нийт албан хаагчдынхаа дунд зохион байгуулж байна.
📖 Хүүхэд, залуучуудад зориулсан ном, үлгэр, уран зохиол, танин мэдэхүй, түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан болон бусад төрлийн ном хүлээн авна.
🎁 Нэг болон түүнээс дээш ном хандивлах боломжтой.
📅 Хугацаа: 2026.09.10-ны өдрийг дуустал
📍 Ном хүлээн авах цэг: ДБҮЭГ, 205 тоот
📞Утасны дугаар: 89019961
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.