02/06/2026
ИРГЭН: Яах аргагүй л гомдлоо 🥹
Наадам центрийн Буллд захиалга өгөхөөр өглөө залгалаа. Захиалга ихтэй тул өнөөдөр утсаар бус ирсэн дарааллаар нь хэсэг хүлээлгээд шууд үйлчилгээ үзүүлнээ л гэлээ. Дундын гурав, оюутан, жижиг хоёр, би гээд гаднаас нь харвал хүүхдүүд голдуу харагдахаар гонжролдсон хэдээ гоё дээр нь тавьж аваал түгжирч мүгжирч явсаар 12.40 гэхэд наадам центр дээр ирээд тэгээд захиалгаа өгсөн цаг гаран хүлээвэл ширээ суларна гэлээ. Ок.
Тээр хол нисэхээс зүтгээд ирсийн цаг бол гүрийчихнээ гээд суудал олон хүлээлээ. Хүмүүс ирэх юмаа, том улсууд, ганц хүүхэдтэй гээд багц багцууд бараг хүлээхгүй ороод хоолоо идээд гарах юмаа.
Оюутнаараа тэр хооронд хоёр асуулгахаар олон хүний ширээ сулраагүй ээ л гэлээ. За жижгүүдийн тэвчээр алдарч, шээе, утсаа өг гэх мэт дайралтыг аргалан цаг боллоо. Байдаггүй ээ. Үүдний угтагч охин иштэй чихэр, шаар гэх мэт бүх аргаа хэрэглээд 1.30 минут тогтоон барив. Дундын гурван хүүхэд маань суудал дээрээ нуран унаж, өлсөөд, цангаад, уйдаад, тэсгэл алдаж эхлэв ээ. За дахиад асуутал тун удахгүй ширээ суларнаа л гэлээ.
Цаг хагасыг авсан хүүхэд голдуу бид хэд гүрийхээр шийдэж, за л гэлээ. Урлагын гавьяат нэгэн сайхан жүжигчин бүсгүй гэр бүлийн 1 том хүүхэд 4 хүн орж ирээд 15 минут орчим хүлээгээд ороод явчлаа. Би хар авлаа. Өөрөө очоод арай шаардлага тавиад ширээ асуутал 10 гаруй минутын дараа суларна гэлээ. Нөгөө хэддээ за одоохон гээл гонжролдон, сунжралдан даруй дахиад 20 мин орчим суусны эцэст ширээ суларлаа гээд бөөгнөрөөл хөөрөөд очтол жижиг тавцантай 4 сандалтай ширээ. Том 3, дунд 3, жижиг 2 гээд 8 хүн давхарладаж суух яахаа эс ойлгоод менежерт хэлтэл сандлууд нэмээд өгий гэлээ. Гэнэт хажуу 8 ширэмт том ширээнд биднээс 1,40 минутын сүүлд ирсэн эрхэм жүжигчин заларчээ. Сул 3 сандал. Бид сандалгүй 4 үйлчлүүлэгч.
Гэнэт гомдов. Хүүхдүүдийн бага уйлж, ороож эхлэв. За гарая болий гээд нөгөө хэдийгээ чирэн үүд зүглэх агшинд бүр жигтэйхэн гомдоод хоолой зангиран, нулимс цийлэгнэн хэдэн хүүхдээ хараад, уур ч хүрэв. 2 цаг хүлээсэн ч урдуур зөндөө сүүлд ирсэн жүжигчин хүртэл оруулсан байна шүү гэлээ. Жүжигчинд дөхөж очин эелдгээр -Уучлаарай, таныг рүндэлж байгаа ч өнөөдөр би 5 хүүхэдтэй 2 цаг хүлээгээд хоол ч гүй, ширээ сандал хүрэхгүй байгаагаа хэлтэл урдаас- Эднийх утсаар захиалгаа авдаг. Тэр дарааллаараа үйлчлүүлдэг л гэж байна.
Би мэдэхгүйдээ тэгж эргүү харагдсан болтой. Өнөөдөр Булл утсаар биш ирсэн дарааллаар үйлчилж буйг санууллаа. Гэмшсэн шинжгүй, сул сандлуудаа ч адаглаад ав гэсэнгүй, бүр нэг үл тоосон, бараг дээрэнгүй, шоолонгуй.
Би гэнэт Би нэгт одонтой ээж, хоёрт хөгжлийн бэрхшээлтэй ээж гэж зангирсан хоолойгоор хэлээд эргэсэн. Шууд менежерт уурлалаа. 5 мин дотор ширээнд суулган хүүхдүүдэд зайрмаг өглөө. Ядарсан, өлссөн 2 бага шууд сандал дээрээ тас.
Дунд гурав унтанги. Том 3 санаа алдан, хэн д ч юм гомдсоор дахиж энэ яваа насандаа зүглэхгүй, яагаад хүүхдүүдийг үйлчлүүлэгч гэж тоож хүндлэхгүй байгааш гайхширсаар, юун баяр, юун зураг, ер нь юун идэх. 360.000 тооцоо хийж бөөн гуниг, гомдол тээгээд ихэнх хоолоо идэх ч дур хүрэлгүй ширээгээ орхин, унтсангуудаа тэврээд гарлаа.
Эх үрсийн баярын мэнд Булл 🙏🙏🙏🥹🥹🥹