30/08/2026
🌍 НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН COP17: СОЁЛЫН ХӨТӨЛБӨРӨӨР НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛЛАА
Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD COP17) соёл, урлагийн хөтөлбөрүүдэд нийт 123,000 гаруй хүн хамрагдаж, нүүдэлчдийн экологийн мэдлэг, байгаль хамгаалах уламжлалыг дэлхийд таниуллаа.
"Газрыг сэргээж, итгэл найдварыг бадраах нь" уриан дор болсон тус өдрүүдийн ОНЦЛОХ үйл явдлуудаас:
✅Торгоны замын жингийн цуваа: Евроазийн 7 улсыг дамнан 6,000 км туулсан цуваа хүрэлцэн ирж, "Малчдын тунхаглал"-ыг өргөн барив. Тус санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсад НҮБ-аас "Талархлын гэрчилгээ" гардууллаа.
✅Урлаг, соёлын гайхамшиг: Нийт 28 удаагийн тайзны тоглолт зохион байгуулагдаж, тоглолт тус бүрийг дунджаар 500-600 үзэгч үзэж сонирхжээ.
✅Соёлын өвийн танилцуулга: Соёлын өвийн төв, уран зураг, Бурхан Халдун уулын танилцуулга болон кино урлагийн үзэсгэлэнгүүдээр 103,000 гаруй хүн үйлчлүүлсэн байна.
🌱 Тогтвортой хөгжил ба урлаг: "Business4Land", "Youth4Land", "Folklore4Land" санаачилгууд болон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг урлаг, танин мэдэхүй, ноолууран загварын үзүүлбэртэй хослуулан олон нийтэд хүргэлээ.
📌Цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн үйлсэд Монголын нүүдэлчдийн өв соёл чухал ач холбогдолтойг харуулж чадсан уран бүтээлчид, зохион байгуулагчид болон нийт оролцогчдодоо баярлалаа.
🔗 Дэлгэрэнгүйг https://mocsty.gov.mn/news/08301
#МонголӨвСоёл #ТэрбумМод #НүүдэлчинСоёл