09/07/2026
🎉 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор шагнагдсан Улсын Их Хурлын гишүүн Хөххүүгийн Болормаа Танд халуун баяр хүргэе! 💐🇲🇳
🌸 Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Танд чин сэтгэлийн баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
🏥 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн салбарын хөгжил, бүтээн байгуулалт, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санаачилга гарган, бодлогын түвшинд тасралтгүй дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд нийт иргэд, үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 🤝💙
✨ Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон "Сэлбэ" нэгдсэн эмнэлгийн төслийг анхлан санаачилж, бодлогын түвшинд тууштай дэмжин бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🏥🌟
🌹 Цаашдын ажил үйлс тань улам өргөжин тэлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр тань улам арвин байхыг хүсэн ерөөе. 🇲🇳🎊
💙 Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамт олноос нь