18/03/2025
#ТермоБазалт компанитай хамтран хөгжүүлж байгаа #ТермоБазалтПассивХаус-ны бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр мэргэжилтнүүдээс шүүмж, зөвлөгөө авах эхний уулзалт маань амжилттай боллоо. даацын дам нуруугаар өмнө төлөвлөлт хийж баайсан туршлагатай архитекторууд, угсралт хийж байсан туршлагатай инженерүүдийг урьж, шинээр хөгжүүлж буй бүтээгдэхүүний талаар амттай, үр дүнтэй сайхан ярилцлагыг өрнүүллээ.
#ТермоБазалт-ын мэргэжилтэн залуус маань өөр өөрсдийн ажлын чиглэлээр олон сайхан хэрэгтэй мэдээлэл, санааг олж авлаа гээд сэтгэл өндөр байсанд зохион байгуулагчийн зүгээс урамтай байлаа.
Урилга хүлээн авч, Үнэтэй цаг заваа зориулан ирж, хэрэгтэй мэдээлэл өгсөн туршлагатай, практик архитектор, практик инженерүүддээ маш их баярлалаа.
Энэ системээр бодит эхний төслийн захиалгын зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна.
Танд пассив байшин барих хэрэгцээ шаардлага байгаа бол энэ системийг судлаад үзээрэй.
Бүх талаараа 30 см чулуун хөвөн дулаалгатай шал, хана, тааз, дээвэр үндсэн хийц 1мкв нь 1,1 сая төгрөг /үйлдвэрээс гарах үнэ/ Үнэнд 30см Жойст араг бүтээц, 30 см зузаан чулуун хөвөн дулаалга, уур ус чийг тусгаарлагч гадна болон дотор талдаа хийсэн, ОСБ хавтан гадна болон дотроо хийснээр таны гар дээр очих болно.
Барилгын талбай дээрх олон үе шатны олон ажлыг үйлдвэрт таны өмнөөс хийсэн учир барилга угсралтын хугацааг хэмнэх, энэ хэрээр зардал буурна.