30/08/2026
🇯🇵Коминкан🇯🇵
Япон улсын Окаяма хот нь “Community learning center” (Коминкан ) буюу Олон нийтийн суралцахуйн 37 төвтэй бөгөөд эдгээр “Коминкан” -ууд нь:
🌿 Байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх,
🚑 Эрүүл мэнд,
👨🍼Хүүхэд асрах зэрэг тухайн газарт оршин суугаа иргэдийн онцлог хэрэгцээ, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хамтран суралалцах, сурсан зүйлсээ амьдрал дээрээ хэрэгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой (Жишээ нь: Ахмад настан, залуучууд, гэртээ суугаа иргэд, хөгжлийн өөр өөр онцлогтой зорилтод бүлгийн хүмүүст чиглэсэн сэтгэл зүйн, түүх соёлын, үндэсний урлагийн, эрүүл мэнд анхны тусламжийн, хооллолт, хоол хийх, мэдээлэл технологийн сургалт зэрэг олон төрлийн сургалт, арга хэмжээ багтана)
♻️🇯🇵Япон улс нь тогтвортой хөгжлийг дэмжих үзэл санаа, үлгэрлэлийг салбар бүртээ, боловсролын бүхий л түвшиндөө тусгасан нь иргэд нь өдөр тутмын дадал хэвшил, сонголтодоо хүртэл хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа нь бахархалтай харагдлаа♻️🇯🇵
Цаашид дээрх төвүүд болон Окаяама их сургуулийн судлаачидтай хамтарсан олон шинэлэг, сайн туршлагыг хамарсан төсөл, хөтөлбөрөөр ганзагаа дүүргээд буцаж байна.