Буриадын Дашпүрэв

Буриадын Дашпүрэв Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
“Итгэлт хүмүүн” ТББ-ыг үүсгэн байгуулагч.

23/06/2026

АМНАТ-ын өндөр хувь хэмжээнээс шалтгаалан Монгол Улсад 20 гаруй зэсийн төсөл зогсонги байдалд ороод байна.

Хуулийн өөрчлөлтийг хийснээр эдгээр төслүүд хөдөлгөөнд орж, 60,000 хүртэлх шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.

Энэхүү өөрчлөлт нь стратегийн ач холбогдол бүхий ордуудад хамаарахгүй.

16/06/2026

“За гэвэл Заавал хий” санаачилгын хүрээнд хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ

15/06/2026

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч томилох асуудлыг хараат бус болгоно.
Шүдний аппарат оруулж ирэхэд ч тусгай зөвшөөрөл авдаг асуудлыг хялбарчилна. Бүртгэл, хяналт л сайн байх ёстой.

08/06/2026

Монгол 99 нэгдлийн хүрээнд Баруун бүсийн буюу Увс, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын дунд 5 төрөлт спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй ч цөөхөн хүн амтай бидний хувьд улсын хэмжээнд төгсөлтөөрөө нэгдэж буй нь чухал.

Нийтийн биеийн тамираар бага хичээллэдэг түмний хувьд нэгдэж тэмцээн 4 улиралд явуулж буй нь чухал билээ.

Монгол Түмэн хөгжих учиртай 👏👏👏

05/06/2026

Цал буурал тэргүүнтэй сүрлэг Хархираа уулынхаа бэлд, эцгийн суудлаар ханхайх Чандмань уулынхаа өвөрт нь дүнхийх Улаангом хотын хавар

Өглөөний мэндээ. Өнөөдрийн ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байх болтугай.
03/06/2026

Өглөөний мэндээ. Өнөөдрийн ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байх болтугай.

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” БАРУУН БҮСИЙН ӨДӨРЛӨГ УЛААНГОМ ХОТОД ЭХЭЛЛЭЭАж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газ...
29/05/2026

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” БАРУУН БҮСИЙН ӨДӨРЛӨГ УЛААНГОМ ХОТОД ЭХЭЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн үндэсний ассиосаци хамтран зохион байгуулж байгаа “Хариуцлагатай уул уурхай” уулзалт, өдөрлөг аймгийн Улаангом хотод эхэллээ.

Тус арга хэмжээнд баруун бүсэд хамаарах Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд оролцож байна.

Уулзалтаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, хяналтын байгууллагууд болон иргэд хариуцлагатай байдал, аюулгүй ажиллагаа хамгийн чухал байгааг онцлон хэлэлцэж байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэндээс илүү үнэтэй ашиг сонирхол, үйл ажиллагаа гэж байх ёсгүйг оролцогчдод сануулж, уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал зүйл гэдгийг онцоллоо.

28/05/2026

“Ирээдүйн инженер” арга хэмжээнд оролцож ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчидтай мэргэжил сонголт хэрхэн хийх талаар бодлоо хуваалцлаа.

"Ирээдүйн инженер” хөтөлбөр Увс аймагт “Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн өдөрлөгийн хүрээнд Увс аймгийн Улаангом ...
28/05/2026

"Ирээдүйн инженер” хөтөлбөр Увс аймагт

“Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн өдөрлөгийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотод “Ирээдүйн инженер” арга хэмжээнд оролцож ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчидтай санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт инженер, техникийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж энэ үед ирээдүйн хөгжлийг бүтээхэд чадварлаг залуу инженерүүдийг бэлтгэх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Дүү нарт мэргэжлээ сонгоход хэрэгтэй зөвлөгөөг олон мундаг залуучууд өгч байна.

Дүү нартаа амжилт хүсье. 👏👏👏

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Буриадын Дашпүрэв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Буриадын Дашпүрэв:

Share