17/08/2026
АЖЛЫН ЯВЦ | 2026.08.17
🚧 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО, ӨЛЗИЙТ ХОРООЛОЛД ШИНЭЭР ХИЙГДЭЖ БУЙ
🔰 1.2 км урт авто зам
🔰 35 метр урт төмөрбетон гүүрийн ажлын явц.
📍 Байршил: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын төв авто замаас Нийслэлийн ерөнхий боловсролын 156 дугаар сургууль хүртэл.
📌 Шинээр тавигдаж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд
- явган хүний болон
- дугуйн замын халуун асфальтбетон хучилтын ажлыг 2026 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийж гүйцэтгэлээ.
Одоогоор тус замын үлдсэн ажлууд болох үндсэн авто замын өнгө хучилт, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг болон бусад тоноглолын ажлыг төлөвлөгөө хуваарийн дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэх ба бүтээн байгуулалтыг 2026–2027 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу 9 дүгээр сарын 1-ний дотор бүрэн дуусгахаар төлөвлөж, ажлын явцыг эрчимжүүлэн, уртасгасан цагаар ажиллаж байна.
✅ Тус авто зам ашиглалтад бүрэн орсноор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэд, Нийслэлийн ерөнхий боловсролын 156 дугаар сургууль, 300 дугаар цэцэрлэгийн сурагч, хүүхэд багачууд, эцэг эх, багш ажилтнууд, мөн Гавьжийн шанд орчмын иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдал, тав тух, хүртээмж эрс сайжрах ач холбогдолтой.
Өмнө нь тус чиглэлийн шороон зам нь хур бороо, үерийн үед усанд бүрэн автаж, замын хөдөлгөөн бүрэн хаагддаг байсан бөгөөд иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсдэг байв.
✅ Харин шинэ авто зам нь үерийн хамгаалалтын далан, төмөрбетон гүүр, явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий цогц шийдэлтэйгээр баригдаж байгаа нь тухайн бүсийн олон жилийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.
Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Хан-Уул Эко Дүүрэг
Хан-Уул Дүүргийн Арвандөрөвдүгээр Хороо
Дөшийн Ганбадрах