01/08/2026
🎶Мартагдах учиргүй соёлын өв
Баянхонгор аймагт үе дамжин өвлөгдөн ирсэн үндэсний тоглоом наадгайн нэгэн нандин өв бол “Дуутай хуруу” наадгай
Дайчин вангийн хошуу нутгаас уламжлагдан ирсэн дэмбээний нэгэн төрөл болох энэхүү наадгай нь зөвхөн тоглоом бус, монгол ахуй, үлгэр сургааль, хүмүүжил, ёс заншил, өв соёлыг аялгуу хэмнэлээр дамжуулан сэтгэлд хоногшуулдаг үнэт өв билээ.
Хошуу нутаг, халуун бүлээрээ тоглож, үеэс үед өвлөгдөн ирсэн энэхүү наадгай нь Баян-Овоо нутгийн ахуй амьдрал, оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг болсоор иржээ.
Түүхээ дээдэлж, өв соёлоо эрхэмлэн, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг
🌿Өв соёл мөнхөд оршиж, Баян-Овоогийн үнэт өв үеийн үед түгэн дэлгэрэх болтугай