Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia

Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia, Library, Ерөнхий сайд А. Амарын гудамж, Соёлын төв өргөө Б корпус Хүүхдийн төв номын сан, Ulaanbaatar.

📚IELTS өгөх үү? IELTS бол олон улсад англи хэлний хэлний хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудын нэг ба 4 /сонсох, бичих, унши...
04/08/2026

📚IELTS өгөх үү?
IELTS бол олон улсад англи хэлний хэлний хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудын нэг ба 4 /сонсох, бичих, унших, ярих/ ур чадвараар дундаж оноог гаргадаг.
🫢Шалгуулагчдын түгээмэл гаргадаг 3 АЛДААны тухай:
1. ⏱️Цаг хугацааны хувьд буруу тооцоолж алдаа гаргадаг. Шалгалтын явцад 3 ур чадварыг нэг дор авдаг учир дунд нь завсарлага авах боломжгүй байдаг. шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүд маань нэг дасгал ажиллаад завсарлаж байгаад дараагийн дасгалаа хийдэг учир яг шалгалт өгөх үед яарч тэвдэж эхэлдэг.
2. 💻Цахим орчинд маш олон материал бий. Давуу талтай боловч буруу материал сонгох, хэт амархан дасгал хийх зэрэг тохиолдол үүсдэг.
3. 📆Төлөвлөгөөгөө зөв гаргахгүй байх. Хэзээ шалгалт өгөх гэж байгаа вэ гэдгээ анхаар. Гэнэт өөртөө хэт их ачаалал үүсгээд дараа нь залхаж эхэлдэг. Эсвэл хэт бага давтдаг. Ачааллаа тааруулж, цагийн төлөвлөгөө гаргах бол маш чухал юм.

30/07/2026

[English below]
КОП17 үндэсний хорооны ажлын албаны бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга А.ЖАВХЛАН:
🇲🇳🌎-Тал хээрийн төлөвлөгөөг бид хамгийн багадаа дараагийн арван жилд хэрэгжүүлэх олон улсын хөтөлбөр гэж харж байна. Энэхүү хөтөлбөр нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Биологийн олон янз байдлын тухай конвенц болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилттэй уялдааг бэхжүүлэхэд чиглэнэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛЪЯ

--------------------
Director general Policy, Partnership, Resource mobilization
A. JAVKHLAN:
🇲🇳🌎“We see the Steppe Action Agenda as an international programme to be implemented over at least the next ten years. It supports the core objectives of the United Nations Convention to Combat Desertification, while also strengthening coherence with the Convention on Biological Diversity and the United Nations Framework Convention on Climate Change.”
RESTORING LAND
RESTORING WATER SUPPLY

✨КАМИШИБАЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛАЛАА ✨🎭📚 “КАМИШИБАЙ”-тай танилцах өдөр маань товлосон өдрөө халуун дулаан уур амьсгалтайгаар ам...
23/07/2026

✨КАМИШИБАЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛАЛАА ✨

🎭📚 “КАМИШИБАЙ”-тай танилцах өдөр маань товлосон өдрөө халуун дулаан уур амьсгалтайгаар амжилттай болж өндөрлөлөө ❤️

Хүүхдийн төв номын санд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Японоос Олон Улсын Камишибайн холбооны төлөөлөгч, орчуулагч, зохиолч, их сургуулийн багш Нозака Эцүко хүрэлцэн ирж камишибайн талаар яриа хийж, камишибай тоглож үзүүлсэн юм.

✨ КАМИШИБАЙ бол хүүхэд, томчуудыг нэг дор суулгаж, нэг ертөнцөд бүгдийг оруулж хамтдаа мэдэрч, төсөөлөн, инээж, догдлуулдаг амьд харилцааны урлаг юм.

📌Дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цаг улам их болсон өнөө үед хүний хамгийн ихээр үгүйлэгдэж буй анхаарал, төвлөрөл, хамтдаа мэдрэх баяр баяслыг дахин сануулдаг онцгой соёл ажээ.

Эвент-д Нозака Эцүко санаас гадна Японы алдарт “Сүхийн цагаан морь” зурагт номын зураач Акаба Суэхичигийн гэр бүлийн төлөөлөл, зурагт номын судлаач Акаба Шигэно, зурагт номын мэргэжилтэн Үда Сачико, багш Кондо Такако, орчуулагч, зурагт номын мэргэжилтэн Цуда Норико, мөн зурагт номын зураач Болормаа нар оролцлоо.

🇲🇳🇯🇵 Наадмын амралт бүрэн дуусаагүй байсан ч цаг заваа зориулан хүрэлцэн ирж, бидэнтэй хамт энэ сайхан мөчийг бүтээлцсэн бүх хүүхэд, эцэг эх, эрхэм зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье 🤗 🙌

Дараагийн удаа илүү олон хүнтэйгээ хамт “КАМИШИБАЙ”-гийн ертөнцийн ид шидийг хамтдаа мэдрэхийг хүсэн хүлээе ❤️🥰

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ийн нээлтийн үйл ажиллагаанд урьж байна.
12/07/2026

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ

"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ийн нээлтийн үйл ажиллагаанд урьж байна.

"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ МАРГААШ БОЛНО🏇🇲🇳

✅Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт маргааш буюу 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагт Хүй долоон худагт болно.

Энэ бол Монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч юм.

Хүн төрөлхтний түүхийг хамт бичилцсэн монгол адуунд зориулсан энэхүү өдөр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлыг шинэ агуулгаар сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.
Монголчуудын сүлд, хийморийн бэлгэдэл болсон морины туурайн төвөргөөн нижигнэж, түмэн морьтны сүрт жагсаал, үндэсний өв соёлын гайхамшиг нэгэн дор цогцлох “Дэлхийн адууны өдөр”-ийн албан ёсны нээлтийн ёслол айсуй.

🔗https://enaadam.mn/article/delkhiin-aduunii-udur-iin-alban-yosnii-neelt-margaash-bolno-3241

Address

Ерөнхий сайд А. Амарын гудамж, Соёлын төв өргөө Б корпус Хүүхдийн төв номын сан
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia:

Shortcuts

Share

Category