02/12/2023
Жижигхэн зүйл асар том өөрчлөлтийн шалтгаан болдог 🤔.
Эрвээхэйн нөлөө буюу butterfly effect-ийн онолын дагуу бид амьдралынхаа хэмнэлд жижигхэн өөрчлөлт оруулахад тэдгээр нь явцдаа том өрнөлд хүргэдэг бөгөөд одоо бид өөрсдийн үйлдлийг хянаж, усаа хэмнэдэг зуршлыг бий болгож чадвал тун ойрхон байгаа усны хомсдлоос сэргийлэхэд хувь нэмэр оруулж чадах юм. Өнөөдрөөс эхлэн өөрсдөдөө амлалт өгцгөөе. Утсандаа ирсэн мэдэгдлээ шалгахаа мартдаггүй шиг эдгээр үйлдлийг хийхдээ өөрийгөө хянадаг байгаарай.
Хэрэв та эдгээр үйлдлийг яг одооноос хэрэгжүүлж эхлэх гэж байгаа бол ❤️, аль хэдийн дадал болгочихсон бол 👍 дараад найзууддаа хуваалцан уриалаарай.