Улаанбаатар спорт менежмент ХК

Улаанбаатар спорт менежмент ХК Тив, дэлхий, олон улсын спортын наадам, тэмцээнийг ба?

05/06/2024

Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-нд дараах албан тушаалуудад ажилтан сонгон шалгаруулж авна.

1. Ерөнхий нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын санхүүгийн хэвийн жигд, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, шаардагдах хөрөнгө зардлыг төлөвлөх, зарцуулах, хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, заавар, журмын дагуу удирдан зохион байгуулах, тайлагнах.
Тавигдах шаардлага:
• Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр Магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэшсэн нягтлан бодогч;
• Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан үүнээс удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Төлөвлөх, тооцоолол, судалгаа харьцуулалт хийх, удирдан зохион байгуулах чадвартай;
• Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

2. Тооцооны нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, заавар, журмыг хэрэгжүүлэх, мэдээлэх, тайлагнах.
Тавигдах шаардлага:
• Санхүү, эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Төлөвлөх, тооцоолол, судалгаа харьцуулалт хийх, зохион байгуулах чадвартай;
• Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ажилд орохыг хүссэн анкетыг Zangia.mn, [email protected] цахим хаяг болон ажлын байранд шууд хүлээж авна.

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Нью сенчьюри плаза, 2 давхар, 204 тоот. Утас: 7736-1111, 9936-7668

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 337 дугаар тогтоолын дагуу 2023 оны 08 дугаар сарын 16...
25/08/2023

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 337 дугаар тогтоолын дагуу 2023 оны 08 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Улаанбаатар Спорт Менежмент ХК нь волейбол, жүдогийн төрлүүдэд амжилттай хамтран ажиллалаа.

Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотод 2023 оны 07 дугаар сарын ...
24/07/2023

Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотод 2023 оны 07 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохиогдсон Жюү Жицүгийн 20 дохь удаагийн “ Дэлхийн аварга “ шалгаруулах тэмцээний зохион байгуулалтад “ Улаанбаатар Спорт Менежмент “ ХК -нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод 2023 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ...
27/06/2023

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод 2023 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан жүдо бөхийн олон улсын “ Улаанбаатар их дуулга ” тэмцээний зохион байгуулалтад “ Улаанбаатар Спорт Менежмент “ ХК -нь амжилттай оролцлоо.

26/06/2023

"Улаанбаатар Гранд Слам-2023" тэмцээнд Монгол Улсын шигшээ баг 2 алт 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 41 орноос 3-р байр эзэллээ. Медаль хүртсэн нийт тамирчдааа спортын өндөр амжилт хүсье. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ

"Улаанбаатар Марафон-2023" -д идэвхитэй оролцлоо.
03/06/2023

"Улаанбаатар Марафон-2023" -д идэвхитэй оролцлоо.

30/05/2023

“Авлигын эсрэг нэгдье” аянд нэгдэж байна.

29/05/2023

Хүүхэд бол аав, ээж гэр бүлдээ амин эрдэнэ болсон голомт залгах үр хүүхэд нь байдаг бол улс орны хувьд ирээдүйн хөгжлийн үндэс суурь нь болж байдаг.
Хүүхэд гэж хэн бэ? гэж асуувал юу ч бичээгүй шинэхэн цасны өнгөтэй цагаан цаас, сүүн сэтгэлтэй бурхны элч, аав, ээжийн амин эрдэнэ, эх орны ирээдүй гэж итгэлтэйгээр хэлнэ.
Хүүхэд бүхэн аз жаргалтай, эрүүл энх байг болтугай.
Эх үрсийн баярын мэнд хүргэе 🤩
Хүндэтгэсэн,
УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ ХК
2023.05.29

“Улаанбаатар спорт менежмент” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аянд ...
16/05/2023

“Улаанбаатар спорт менежмент” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аянд нэгдэж 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ХУД, 14 дүгээр хороо, “Ногоон хэрэм” төслийн талбайд өнгөрсөн жилд тарьсан модоо арчлах, нөхөн сэргээх, шинээр мод тарих ажлыг хийж гүйцэтгэлээ.
Та бүхнийг “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.

Ulaanbaatar 2022 Grand Slam Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Ulaanbaatar 2022 Grand Slam буюу Улаанбаатар 2...
24/06/2022

Ulaanbaatar 2022 Grand Slam

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Ulaanbaatar 2022 Grand Slam буюу Улаанбаатар 2022 их дуулга жүдо бөхийн олимпын эрх олгох тэмцээнд 30 орны 255 тамирчин 2022 оны 06 сарын 24 – 26 өдрүүдэд өрсөлдөнө.

Манай компани тус тэмцээний зохион байгуулалтад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож -ийн шаардлага стандартад нийцсэн Олимпын зэрэглэлийн Taishan брэндийн татами /дэвжээ/, Linsen брэндийн Led дэлгэцээр хангаж ажиллаж байна.

Улаанбаатар спорт менежмент ХК компаний хамт олны өмнөөс Улаанбаатар 2022 их дуулга тэмцээнд оролцож буй нийт Монгол улсаа төлөөлж буй баг тамирчид зохион байгуулагчдадаа амжилт хүсье. 🇲🇳🏆

Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдийг "Жендэрт с...
03/12/2021

Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдийг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" болгон зарлаж, өдгөө 187 улс тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" - ыг "Хүчирхийлэл хүн бүрт хамаатай" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Address

Чингисийн өргөн чөлөө/5 New Century Plaza 2 давхарт Улаанбаатар спорт менежмент ХК
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677361111

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар спорт менежмент ХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаанбаатар спорт менежмент ХК:

Share