30/08/2022
📣 Завхан аймгийн “Байгальд ээлтэй” малчдын зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улиастай хотод 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
📣 Зөвлөгөөний нээлтийн үеэр Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Малчин бол ажил олгогч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч болсон байна. Өнөөдөр Завхан аймгийн бэлчээрийн даац малын тоо толгойгоо даахаа больчихлоо. Иймд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Малаа таваарлаг болгосон хүнийг аймгийн аварга малчин болгоё, малчид маань нэгийг бодож хоёрыг тунгаан тооноос чанарлуу шилжих цаг нэгэнт болсон байна”,
📣 БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, АДАПТ төслийн үндэсний захирал Ш.Цэрэндулам “Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд манай орны малын тоо, толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгаатай байна. Үүнтэй уялдуулан мал аж салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс өдөр тутмын амьдрал нь хамаарч байдаг малчин ард та бүхэн үүнд үнэтэй хувь нэмэр оруулах болно" хэмээн зөвлөгөөнд оролцогч малчид, төлөөлөгчдөд уриалга гарган, амжилт хүслээ.
https://ndc.mne.gov.mn/article/bajgald-eeltej-malchdyn-z-vl-g-n-zavhan-ajmagt-bolloo/mn