09/07/2026
✅ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2026.07.09) боллоо.
Шагналыг ангийн дарга, хурандаа Ч.Нэргүй, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа О.Одбаяр нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
"Дэд хурандаа" цолоор нийгмийн ахлах ажилтан, хошууч Н.Наранчимэг,
"Хошууч" цолоор ахлах технологич, ахмад С.Цэрэндулам,
"Ахмад" цолоор үйлдвэрийн чанар шалгагч, ахлах дэслэгч С.Эрдэнэчимэг,
"Ахлах дэслэгч" цолоор үйлдвэрийн ахлах менежер, дэслэгч Д.Эрдэнэ-Очир, тоо бүртгэлийн ахлах ажилтан, дэслэгч Б.Баасанжаргал, авто тоног, төхөөрөмжийн механик, дэслэгч Г.Баясгалан,
"Ахлагч" цолоор сувилагч, дэд ахлагч Т.Түвшинжаргал,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр ерөнхий жижүүр, хошууч Б.Эрдэнэтогтох,
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" тэмдгээр ерөнхий жижүүр, ахмад Ө.Бүдрагчаа, холбоо технологийн инженер, ахлах дэслэгч Г.Уянга, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Мялдорж, жолооч, ахлах ахлагч Н.Бадамгарав,
"Хүндэт жуух бичиг"-ээр төлөөлөгч, ахлах дэслэгч Д.Намдаг, чанар шалгагч, ахлах дэслэгч С.Эрдэнэчимэг, хамгаалалтын ажилтан, ахлагч З.Эрдэнэбилэг,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар "Жуух бичиг"-ээр ахлах төлөөлөгч, дэд хурандаа Б.Чинбат,
"Салбарын тэргүүний ажилтан" тэмдгээр эдийн засагч, дэслэгч Н.Эрдэнэчимэг,
"Албаны төлөө-II медаль"-аар төлөөлөгч, хошууч Л.Доржбаатар, сэтгэл зүйч, ахлах дэслэгч З.Нарантунгалаг, гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч Б.Бат-Эрдэнэ, холбоо технологийн инженер, ахлах дэслэгч Г.Уянга,
"Хүндэт тэмдэг"-ээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Хүдэрчулуун, ахлах ахлагч Д.Бямбаа, нярав, ахлах ахлагч Г.Отгончимэг,
"Албаны төлөө III медаль"-иар сувилагч, ахлагч П.Наранцэцэг, хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Түвшинбат, дэд ахлагч Н.Давааням,
‘’Баярын бичиг’’-ээр ХАБЭАА, ахлах дэслэгч У.Амартүвшин, нягтлан бодогч, дэслэгч Г.Оюундарь, хамгаалалтын ажилтан, ахлагч Х.Анхбаярын нарын 17 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.
Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.