Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо Албан байгууллага

29/07/2026
👨🏼‍✈️Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэд та бүхэнд дараах мэдээлл...
23/07/2026

👨🏼‍✈️Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэд та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдр...
22/07/2026

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Үржил хязгаарлах мэс ажилбар нь хүсээгүй төл гаралтыг бууруулах, тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, эзэнгүй нохой, муурны тоо толгой өсөхөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иргэд та бүхэн үйлчилгээний шаардлагыг ханган тэжээвэр нохой, муураа хамруулж, хариуцлагатай иргэний үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.

⏰ Ажлын цаг: 09:00–18:00

Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо Арвижих ХХК 0 тоот Ногоон зоорь
https://maps.app.goo.gl/yAds1d3zfJarQCbC9?g_st=ic
Дэлгэрэнгүй мэдээллийг постерт байршуулсан холбоо барих утсаар авна уу.

🇲🇳Баянгол дүүргийн Засаг даргын 2026 оны А/376 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” ...
22/07/2026

🇲🇳Баянгол дүүргийн Засаг даргын 2026 оны А/376 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүйгээр хашсан зөрчлийг арилгаж, Ардчиллын өргөөний гадна байрлах хашааг буулгаж, иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн.

✅Баянгол дүүргийн газар зохин байгуулалтын алба
✅Баянгол дүүргийн 13-р хорооны ажлын алба

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулааны шугам татах ажлын хүрээнд энэ амралтын өдөр буюу 2026.07.04-ний өдөр Өргөөгийн ...
03/07/2026

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулааны шугам татах ажлын хүрээнд энэ амралтын өдөр буюу 2026.07.04-ний өдөр Өргөөгийн баруун талын замыг түр хугацаанд хаах юм байна.

Иймд оршин суугч иргэд та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой.

02/07/2026
01/07/2026

“ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 36 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ”-Д ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ, ХУГАЦАА, ТАВИГДАХ ШААРДЛАГА

Үндэсний Их Баяр Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдүүд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр дараах хугацаанд бүртгүүлнэ.

Хүсэлт хүлээн авах хугацаа:
2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу)
📌Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, “Зөвшөөрсөн” төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн систем (License.mn)-ийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
📌Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
📌Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
📌Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
📌Захирлын иргэний үнэмлэх;
📌Иргэний үнэмлэх;
📌 “Явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” чиглэл сонгосон бол явуулын хоолны машины зураг (Бусад тохиолдолд уг баримт бичиг шаардахгүй тул файл хавсаргахгүйгээр баталгаажуулна уу);

2. Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:
📌Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
📌Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
📌Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
📌Иргэний үнэмлэх;
📌Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
Анхааруулга: Иргэн, хуулийн этгээд (компани) 1 байршилд 1 удаа хүсэлт илгээх боломжтой тул холбогдох баримт бичгийг дутуу болон буруу илгээсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно.

Иргэдийн анхааралд:Тоглоомын талбайгаас дотороо 2-3 ш хувцастай хар цүнх, роллик, түлхүүр оллоо. Хорооны байрнаас ирж ав...
30/06/2026

Иргэдийн анхааралд:
Тоглоомын талбайгаас дотороо 2-3 ш хувцастай хар цүнх, роллик, түлхүүр оллоо.
Хорооны байрнаас ирж аваарай.
☎️Утас: 70129755, 70129756

30/06/2026

БГД-н 13-р хороонд 2025-2028 онд хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөгөө та бүхэндээ танилцуулж байна. Санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээгээрэй.

Address

Bayangol
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Tuesday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Wednesday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Thursday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Friday 08:00 - 12:00
13:00 - 17:00

Telephone

+97670129755

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share