Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Government Organization, Говь-Алтай, Ulaanbaatar.

Бидний эрхэм зорилго бол:
🎭 Соёл, урлагийн үнэт өвийг хадгалж, хөгжүүлэх
🏞️ Аялал жуулчлалыг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх
💡 Залуучуудын оролцоо, манлайллыг дэмжих
“Говийн уудам, Алтайн сүр хүчийг соёлоор нэгтгэе.”

01/06/2026

📍 АЙМГИЙН “ЖАНГАР” МУЗЕЙД ИРЖ ЗОЧЛООРОЙ!

✨ Түүх, соёлын үнэт өвийг өөрийн нүдээр үзэж, мэдлэгийн ертөнцөөр аялмаар байна уу?

🔆Өхөөрдөм Борхүү нэрээрээ танигдсан Есөнбулаг сумын 1-р сургуулийн 3Д ангийн сурагч Мөнхбатын Амаржаргал “Жангар” музейгээр зочлон, үзмэрүүдтэй танилцаж, сонирхолтой аялал хийлээ.

🎤 Тэрээр музейгээр аялсан сэтгэгдлээ хуваалцахдаа:

💬 “Амралт, чөлөөт цагаараа "Жангар" музейг заавал ирж үзээрэй. Энд маш олон сонирхолтой үзмэр, үзэх зүйлс байдаг шүү!” хэмээн үеийн найзууддаа уриалсан юм.

🌟 Та ч бас гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт хүрэлцэн ирж, өвөг дээдсийн түүх, соёлын гайхамшигт өвтэй танилцан, шинэ мэдлэг хуримтлуулаарай.

🏛️ “Жангар” музейн хаалга үргэлж нээлттэй байх болно!

#ЖангарМузей #МузейдЗочлоё #СоёлынӨв #ХүүхдийнДууХоолой #АмралтааҮрБүтээлтэйӨнгөрөөе #ТүүхСоёлооТанинМэдье@topfans

“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” УРТЫН ДУУНЫ УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА ✅Монгол ардын уртын дууны өв соёлыг ха...
25/05/2026

“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” УРТЫН ДУУНЫ УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

✅Монгол ардын уртын дууны өв соёлыг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих, орон нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” уртын дууны улсын уралдааныг “СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” НҮТББ- аас санаачлан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 дахь удаагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
✅Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын зүгээс соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэл, 21 аймгийн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаар дамжуулан оролцоог хангаж тус уралдааныг санаачлан зохион байгуулагчдад бодлогын дэмжлэг үзүүлэн ажилладаг.

✅“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” уртын дууны улсын ХОЁРДУГААР уралдаан 2026 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдах бөгөөд уралдааны бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл явагдана.
Уралдаанд оролцогчдод зориулан Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум хүртэл автобусаар үйлчлэх бөгөөд оролцогчдыг байр, хоол, унаагаар ханган ажиллах юм.
Мөн тус наадмын хүрээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор:
✓ Дээлтэй Монгол өдөрлөг
✓ 1200 хүүхдийн жигдэрсэн үндэсний бүжиг
✓ Сарлагийн уралдаан
✓ Хурдан морины уралдаан
✓ Үндэсний бөхийн барилдаан
✓ Гар урлал, өв соёлын үзэсгэлэн зэрэг үндэсний өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
✅“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” улсын уралдаан нь Монголын уртын дууны өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, орон нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болдгоороо онцлог юм.

Уралдаанд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/YgLVSEv7ReFVUjT96

“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” УРТЫН ДУУНЫ УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

✅Монгол ардын уртын дууны өв соёлыг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих, орон нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” уртын дууны улсын уралдааныг “СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” НҮТББ- аас санаачлан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 дахь удаагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
✅Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын зүгээс соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэл, 21 аймгийн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаар дамжуулан оролцоог хангаж тус уралдааныг санаачлан зохион байгуулагчдад бодлогын дэмжлэг үзүүлэн ажилладаг.

✅“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” уртын дууны улсын ХОЁРДУГААР уралдаан 2026 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдах бөгөөд уралдааны бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл явагдана.
Уралдаанд оролцогчдод зориулан Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум хүртэл автобусаар үйлчлэх бөгөөд оролцогчдыг байр, хоол, унаагаар ханган ажиллах юм.
Мөн тус наадмын хүрээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор:
✓ Дээлтэй Монгол өдөрлөг
✓ 1200 хүүхдийн жигдэрсэн үндэсний бүжиг
✓ Сарлагийн уралдаан
✓ Хурдан морины уралдаан
✓ Үндэсний бөхийн барилдаан
✓ Гар урлал, өв соёлын үзэсгэлэн зэрэг үндэсний өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
✅“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” улсын уралдаан нь Монголын уртын дууны өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, орон нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болдгоороо онцлог юм.

Уралдаанд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/YgLVSEv7ReFVUjT96

https://www.gov.mn/news/n/47f7

✍🏻АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ БАЯЖУУЛАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ АРГА ЗҮЙН ...
25/05/2026

✍🏻АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ БАЯЖУУЛАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ АРГА ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✔️“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого”-ын бэлтгэл ажлын хүрээнд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийх, мэдээллийг баяжуулах, бүртгэлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах зорилготой арга зүйн цахим сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

🔔Тус сургалтыг Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн газрын мэргэжилтэн Н.Баасансамбуутай хамтран зохион байгуулж, аймгийн “Жангар” музей болон сумдын соёлын төвийн өвийн албан хаагчдыг хамруулан мэргэжил, арга зүйн заавар зөвлөмжөөр ханган ажиллалаа.

✍🏻Сургалтын үеэр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасан “Соёлын өвийн бүртгэл, түүнд дагалдах хэрэглэгдэхүүн нь лавлагаа, мэдээллийн хувьд нэгдмэл цогц байх нөхцөлийг бүрдүүлнэ”, мөн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг таван жил тутам зохион байгуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, дэд системд мэдээлэл нөхөн бүрдүүлэх аргачлал, бүртгэлийн мэдээллийг нягтлан шалгах чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа.

📣Энэхүү сургалт нь 2027 онд зохион байгуулагдах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын бэлтгэл ажлыг хангах, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн чанар, хүртээмжийг сайжруулах юм.

22/05/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТЫН ИВЭЭЛ ДОР "ЗАСАГТ ХАНЫ ХҮҮХДҮҮД-...
21/05/2026

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТЫН ИВЭЭЛ ДОР "ЗАСАГТ ХАНЫ ХҮҮХДҮҮД-2026” МАРАФОН ГҮЙЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

🎉 Зорилго: “Хамтын шийдэл–Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс ангид, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг дэмжих, дээрэлхэлт болон ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг олон нийтэд сурталчлан таниулах, зөв хандлага, эерэг соёлыг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

📣 Уриа: "Хүүхэд бүр ялагч - Хүн бүр хүүхэд хамгаалагч”

🏃‍♀️🏃 Марафон гүйлт Говь-Алтай аймгийн Төв талбайд 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдана.
🏃‍♀️🏃 Бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагт хаагдана.
🏃‍♀️🏃 Марафонтой холбоотой мэдээллийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Говь-Алтай аймагт, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Биеийн тамир спортын газар, Цахим шилжилт үйлчилгээний хэлтсийн фейсбүүк хуудсуудаар тухай бүр мэдээлнэ.
‼️ Марафон гүйлт ямар нэгэн төлбөр хураамжгүй зохион байгуулагдана.
‼️ Оролцогчдыг ямар нэг байр эзлүүлж, шагнал ӨГӨХГҮЙ. Оролцсон хүүхэд бүрд БАТЛАМЖ гардуулна.
🔍 Эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн доорх линкээр орж хүүхдээ бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfWdxcIHpKo1r1G1bBnv2qm8VJ1xV2KbIrX-f-xZrE220FCTw/viewform?usp=dialog

Хүний эрхийн Үндэсний Комисс Говь-Алтай аймагт
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар
Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар
Говь-Алтай аймгийн Боловсролын газар
Говь-Алтай Онцгой Байдлын Газар
Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төв
Говь-Алтай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс
“Дэлхийн зөн” ТББ, Алтай орон нутгийн хөтөлбөр
МЭХ-ны Говь-Алтай салбар зөвлөл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ГОМБОСҮРЭНГИЙН ЧИНБАТЫН НЭРЭМЖИТ “ҮНДЭСНИЙ МОНГОЛ БИЧГИЙН ШИ...
21/05/2026

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ГОМБОСҮРЭНГИЙН ЧИНБАТЫН НЭРЭМЖИТ “ҮНДЭСНИЙ МОНГОЛ БИЧГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

🔔УДИРДАМЖ
Аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга
Гомбосүрэнгийн Чинбатын нэрэмжит “Үндэсний монгол бичгийн шилдэг бүтээл”
шалгаруулах уралдаан зарлах тухай

📣НЭГ.ЗОРИЛГО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Монгол хэлний тухай хууль, "Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III", аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр албан даалгаварын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал COP-17-ийн хүрээнд эх байгалиа сэргээх, цөлжилт, газрын доройтлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд оршино.
📣ХОЁР. УРАЛДААНЫ ТӨРӨЛ
✔️Хичээнгүй бичиг
✔️Каллиграфи уран бичлэг
📣ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:
Говь-Алтай аймгийн харьяат 18-аас дээш насны иргэд оролцоно.
📣ДӨРӨВ ТАВИГДАХ ШААРДЛАГА.
✔️Хичээнгүй бичгийн төрөлд Х.Чилаажавын үг ”Эх орон”, Г.Мэнд-Ооёогийн үг “Дэлхий ээж”, Л.Дагвардоржийн үг “Хүж дэлхий амгалан байг”, П.Бадарчийн үг “Цэцэгчний хүслэн”, Л.Дагвадоржийн үг ”Дэлхий минь, хүмүүс минь” дууны үгийг 70*35 см ба түүнээс дээш харьцаатай цаасан дээр хар болон хөх, боронзон, алтан шаргал өнгийн бэхээр бичиж, ар фоно хэсэгт бүтээлч байдлаар уран зураг, хар зураг, фото зураг, монгол хээ угалз, торгон наамал гэх мэтийн чимэглэлтэй жаазалсан бүтээл байна.
✔️Каллиграфи уран бичлэгийн төрөлд “ Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” гэдэг үгийг 70*35 см ба түүнээс дээш харьцаатай цаасан дээр хар болон хөх, боронзон, алтан шаргал өнгийн бэхээр бичиж, ар фоно хэсэгт бүтээлч байдлаар уран зураг, хар зураг, фото зураг, монгол хээ угалз, торгон наамал гэх мэтийн чимэглэлтэй жаазалсан бүтээл байна.
Нийтлэг шаардлага:
✔️Цаасны 4 талаас ижил зай авч өнгийн цаасаар эмжиж жаазалсан байна.
✔️Цэвэр зөв алдаагүй бичнэ.
✔️Бүтээлийн ар талд хаяг,овог нэр, утасны дугаараа бичнэ.
✔️Уралдаанд оролцсон бүтээлүүдийг буцааж олгохгүй
📣ТАВ. БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА
Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар дээр 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээж авна.

📣ЗУРГАА. ШАГНАЛЫН САН
Уралдааны төрөл тус бүр дээр
Нэгдүгээр байр 1-Өргөмжлөл, 900 000 төгрөг
Хоёрдугаар байр 1- Өргөмжлөл, 600 000 төгрөг
Гуравдугаар байр 1- Өргөмжлөл, 400 000 төгрөг
Тусгай байр-2-Өргөмжлөл, 200 000 төгрөг

📣ДОЛОО. ХОЛБОО БАРИХ УТАС.
99886412,88645388

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ

🏛️👏🏼👏🏼👏🏼
18/05/2026

🏛️👏🏼👏🏼👏🏼

“ХАВАР-2026” уламжлалт Нүүдлийн үзэсгэлэн амжилттай нээлтээ хийлээ.Үзэсгэлэнг нээж:МУЭ-ийн Ерөнхийлөгч А.СонинбаярМУ-ын ...
18/05/2026

“ХАВАР-2026” уламжлалт Нүүдлийн үзэсгэлэн амжилттай нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг нээж:

МУЭ-ийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр
МУ-ын Ардын зураач, МУУГЗ Ц.Байды
Говь-Алтай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Цагаанбаатар
Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Баярзул
МУЭ-ийн Говь-Алтай аймгийн салбарын Тэргүүн Ц.Батдэлгэр нар үг хэллээ.

Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын урлагийн АЛТАЙ чуулгын уран бүтээлчид ая дуу өргөлөө.

"ХАВАР-2026" уламжлалт Нүүдлийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздээр:

Уран бүтээлч:

МУЭ-ийн Говь-Алтай аймгийн салбарын гишүүн уран бүтээлч Б.Эрдэнэбаяр

МУЭ-ийн гишүүн уран бүтээлч, МУСТА Б.Лхагважав

МУЭ-ийн Гишүүн уран бүтээлч, МУСТА, МУЭ-ийн БНХАУ дахь төлөөлөгч Ц.Мядагмаа

МУЭ-ийн гишүүн уран бүтээлч, Керамикийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Золжаргал нар тус тус тодорлоо.

Мөн энэ үеэр МУЭ-ийн Говь-Алтай аймгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд МУ-ын Засгийн газрын шагнал:

МУСТА: Б.Бат-Ирээдүй
Жуух бичгээр: Б.Энхмөнх
МУЭ-ийн Тэргүүний ажилтан тэмдгээр Г.Баярбаатар нар тус тус шагнагдлаа.

Мөн нээлтийн үеэр МУЭ-ийн ХАВАР үзэсгэлэнгийн ажлын хэсэгт орсон уран бүтээлчид Говь-Алтай аймгийн ЗДТГ болон МУЭ-ийн Говь-Алтай аймгийн салбарын Сан хөмрөгт өөрсдийн уран бүтээлийн дээжээс хандивлалаа. Дүрслэх урлагийн академид суралцах 3 эрхээр шагнасан нь мөн онцлох үйл явдал боллоо.

Үзэсгэлэнгийн куратороор МУЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Л.Нарандорж ажиллаа.

Үзэсгэлэн 2026.05.21 өдрийг дуустал үргэлжлэнэ.
Үзэсгэлэнгийн үеэр Судалбар зургийн аялал, Мастер класс өдөрлөг, Урлагийн лекц, МУЭ-Бяцхан төгөл-Мод тарих аян зэрэг нийгэм олон нийтэд чиглэсэн хөтөлбөрүүд үргэлжлэх тул Алтай нутгийн зон олныг хүндэтгэн урья.

18/05/2026

Address

Говь-Алтай
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share