13/07/2026
М.Говьсайхан: Эх орныхоо хөгжил дэвшил, намын үйл хэрэгт оруулж буй үнэтэй хувь нэмэрт нь талархал илэрхийлье
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд одон медаль, салбарын болон намын шагнал, хүндэт тэмдэг гардуулан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Шагналыг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайхан, дэд дарга О.Бат-Өлзий, Г.Тэлмэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нарын удирдах бүрэлдэхүүн шагналыг гардуулан баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ үеэр намын хорооны дарга М.Говьсайхан: Шагнал хүртсэн нийт гишүүддээ халуун баяр хүргэж, эх орныхоо хөгжил дэвшил, намын үйл хэрэгт оруулж буй үнэтэй хувь нэмэр, идэвх зүтгэлд нь талархал илэрхийллээ.