Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа Юнеско хүн ба шим мандлын нөөц газар сүлжээнд бүртгэгдсэн.

03/08/2026
03/08/2026
☘️Эх дэлхийгээ хайрлан хамгаалж яваа таны эрхэм ариун үйлсэд талархал илэрхийлж, дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэ...
31/07/2026

☘️Эх дэлхийгээ хайрлан хамгаалж яваа таны эрхэм ариун үйлсэд талархал илэрхийлж, дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон ...
31/07/2026

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

Байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж яваа үе үеийн байгаль хамгаалагч нартаа ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн.

#Байгаль дэлхий, газар нутгаа хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа хэн бүхэнд талархал илэрхийлье.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЖ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

COP17 Mongolia

📌БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ БОЛОН ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ  АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.✅Хариуцах  ажлын чиглэл: Хариуцсан нутаг дэ...
30/07/2026

📌БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ БОЛОН ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

✅Хариуцах ажлын чиглэл: Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлах, биологийн олон янз байдлын талаар бүртгэл хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах, улсын тусгай хамгаалалттай газрын унаган төлөв байдлыг хадгалан хамгаалах, зэрлэг амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх
✅Мэргэжил, боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх: -Биологи (0511), Ойн аж ахуйн инженер (082), Хүрээлэн буй орчин ( 052), Багш, биологийн боловсрол (011407), Багш, нийгмийн ухааны боловсрол (011413), Байгалийн шинжлэх ухаан (053), Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи (0712); Дэлхий судлал (0532); Газар зохион байгуулалт (073101); Газрын кадастр (073103); Мэдээллийн систем (061303); Эрх зүй(042); Эдийн засаг(031101); Хөдөө аж ахуй (081); Менежмент ба удирдахуй (0413) чиглэлийн
Мэргэшил: Байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн мэргэшүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
✅Ур чадвар:
• Дүн шинжилгээ хийх,асуудал шийдвэрлэх,
• Багаар ажиллах,
• Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
• Хууль журмын дагуу зөвлөгөө, мэдээлэл өгөх
✅Тусгай шаардлага: Машин мотоцикл барих эрхтэй, Морь унаж чаддаг байх

📅Анкет хүлээн авах хугацаа: 2026.08.10
Вэб сайт: bogdkhan.met.gov.mn
📧: [email protected]
📞: 77070840, 91119982

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

30/07/2026

“И-Монгол академи” УТҮГ-ын
Цахим үйлчилгээ, хөгжлийн (ЦЭХ) хэлтсийн процессын шинжээч Г. Будням

“Цахим үйлчилгээ нэвтэрснээр төрийн үйлчилгээ илүү хурдан, ил тод, хүртээмжтэй болж, иргэд хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг цахимаар хянах боломжтой болдог.”
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
E-Mongolia

30/07/2026

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ ШАЛГАРУУЛЖ АВНА

Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) олон төрлийн төлөвлөлт, хэрэгжилт, мониторинг, тайлагнал, үнэлгээ, баталгаажуулалтын процессыг цахимаар удирдах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах мэдээллийн нэгдсэн цахим дэд бүтцийг бий болгох зорилгоор "ТХГН-ийн менежментийн цахим системийг загварчлах, хөгжүүлэх" зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулж байна.

✅Зөвлөх баг нь дараах үндсэн чиглэлүүдээр ажлыг гүйцэтгэнэ:
- Суурь судалгаа ба системийн шаардлага тодорхойлох: БОУАӨЯ, хамгаалалтын захиргаа болон холбогдох талуудын мэдээллийн урсгал, хэрэгцээнд дүн шинжилгээ хийж, мэдээллийн нэгдсэн загвар, архитектур боловсруулах.
- UI/UX загвар ба системийн бүрэн хөгжүүлэлт: Хэрэглэгчдэд ойлгомжтой интерфэйс, эрхийн зохицуулалт бүхий вэб суурьтай систем болон удирдлагын хяналтын самбар (dashboard) хөгжүүлэх.
- Туршилт, сургалт ба нэвтрүүлэлт: Системийн аюулгүй байдал, ажиллагааг шалган туршиж, холбогдох гарын авлага, видео хичээл боловсруулан хэрэглэгчдийг сургаж, ашиглалтад хүлээлгэн өгөх.

📌Ажлын удирдамж: https://shorturl.at/kDG5g
Санал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг
Санал болон холбогдох материалыг: [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation

29/07/2026

ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЦАХИМЖУУЛЛАА

2026 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны бүх төрийн үйлчилгээг e-business.mn системээр цахимаар авах боломжтой боллоо.

Иргэн, аж ахуйн нэгжүүд хүсэлтээ 24/7 цахимаар илгээж, шийдвэрлэлтийн бүх явцыг бодит цаг хугацаанд ил тод хянах боломжтой.
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Богдхан уулын хамгаалалтын захиргаа
Тусгай Хамгаалалттай Нутгууд - Protected Areas

28/07/2026

#ШУУД: КOП17-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КOП17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл өгч байна

Address

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Наран хотхон. Наран хотхон 21Б байр. 3 давхар 302 тоот
Ulaanbaatar
17030

Opening Hours

Monday 10:00 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677070840

Alerts

Be the first to know and let us send you an email when Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа:

Shortcuts

Share