29/12/2025
🇲🇳Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт өдрийн мэнд хүргэе🇲🇳
XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд бид өнөөгийн Хятад улсаас урьдаж Манжийн эрхшээлээс гарч тусгаар улс гэдгээ даян дэлхийд зарлан тунхагласан түүхт өдөр юм.
Энэ өдөр Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулснаар өнөөгийн Засгийн газрын түүх ийнхүү эхэлсэн түүхт өдөр юм.
Туурга тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх үе үеийн эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж, үндэстний ой санамжаа тодотгон тодруулж байх түүхт өдөр юм.
Нийт Монголчууд та бүхэндээ үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.