30/05/2023
🌧 Бороотой өдрийн мэнд 🌧
Гараад удаагүй шинэхэн ном танилцуулж байна
🍀 ЭРДЭМ-БОЛОВСРОЛ АЖИЛ АМЬДРАЛЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ 🍀
📚Зохиогчийн үг
“1921 он. Ардын хувьсгал ялж, ард олны нүд сэргэж нуруу нь тэгширсэн, түүхэн тэр үеэс хойш 100 жил өнгөрч би гэдэг хүн тэр баярт мөчтэй золгосон хувь тавиландаа хөөрсөн сэтгэлээр өөрийнхөө амьдралыг эргэж дурсах, эвлүүлж хармаар санагдлаа. Олон сайхан дурсгалтай үйл явдлын дунд холилдон өнгөрөөсөн, азтай нэгэн явснаа энэ мөчид мэдрэх юм даа. Энэ 100 жилийн дотор юу болж, би юу үзэж мэдрэв?”...
…Ямар ч болов би тоолж, бичиж, уншиж сурчээ. Үүнийг сурах, чадахын дэвсгэр нь тэр эрүүл бие, саруул ухаан заяасан ээж аавын буян бус уу. Чихэнд чинь сонсогдох анхны дуу, анх нүдэнд чинь харагдсан юмсын бараа, дүрснээс эхлээд хожим хойно ч хальт мөлт харсан юм бүхэн, хагас дутуу сонссон үг бүхэн чиний /хүний/ ой дурсамжийн санд агуулагдан хадгалагдаж, хожим тухайн үеийн үйл явдлын "түүх" болон эргэн дурсагддаг ажээ. Тэр бүхэн хүүхэд байхаас нь эхлэн түүний төлөвшил, боловсрол, ажил бүтээл, амьдрал, зан үйлд эхлэл болж шингэсэн байдгийг хүн бүхэн хожим мэдэрдэг бололтой…
…Нэгэнт нарт хорвоод хүн болж төрж, хүний зэрэгтэй амьдрахын тулд хүмүүжиж төлөвшихөөс эхлэн сурч боловсрох, ажиллаж амьдрахдаа бүтээж үлдээхийн урт замыг мэдэрч туулах учиртай. Энэ нь чиний эрдэм буюу чи "эрдэмтэй хүн" болой. Иймийн учир хойч үеийнхэн, мэргэжил нэгт нөхөд, шавь нар минь үүнийг сэтгэл оюундаа тунгаан, ажил амьдралдаа төсөөлөн бодож үзвээс "амьдралын тань замын зураглал" тодорч дүрслэгдэх буй хэмээн сэтгэлийн найдвар, залбирлын хадгаа барьж мөргөмүү. 🙏