Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл

Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл, Government Organization, Стандарт, хэмжил зүйн газрын I байр, Энхтайвны Өргөн Чөлөө 46А, Улаанбаатар 13343, Ulaanbaatar.

Засгийн газрын тохируулагч агентлаг
Ажлын цаг: 08:30-17:30
Цайны цаг: 12:30-13:30
Лавлах утас: 1800-2525
Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төв утас: 7000-1699

⚖️СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА⏳Сул орон тоог нээлттэй нөхөх аж...
11/08/2026

⚖️СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

⏳Сул орон тоог нээлттэй нөхөх ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын удирдах албан тушаалын Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр буюу 8 сарын 11-ний өдөр боллоо.

👨‍💻Энэхүү сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу гүйцэтгэсэн юм.

✅Удирдах түвшний 3 сул орон тоог нөхөх зарыг өмнө нь Төрийн албаны зөвлөл болон Стандарт, хэмжил зүйн газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлсэн билээ.

📍СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСӨВТ ИРГЭД, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ📈Монгол Улсын Төсвийн тухай х...
10/08/2026

📍СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСӨВТ ИРГЭД, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

📈Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас 2027 оны төсвийн төсөл болон шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд олон нийтийн саналыг нээлттэй цуглуулж байна.

📩Энэхүү санал асуулга нь салбарын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын бодит оролцоог хангаж, төсвийн төвлөрүүлэн захирагчийн саналд иргэдийн дуу хоолойг тусгах зорилготой юм.
Салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдал, чанарын хяналтыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын болон зардлын асуудлаар иргэд та бүхэн 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал дараах сувгуудаар саналаа илгээх боломжтой.

Та энэхүү линкээр орж саналаа өгөх боломжтой.
https://forms.gle/JEFKaLNPEGGBhram9

📝Бичгээр хүргүүлэх хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 13343, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 46а, Стандарт, хэмжил зүйн газрын 1 дүгээр байр
📧Цахим хаяг: [email protected]
📞Холбоо барих утас: 51-262200

Санал асуулгын үндсэн чиглэлүүд:
Төсвийн төслийн санал асуулга нь дараах үндсэн асуудлуудыг хамруулж байна. Үүнд:
1.Техник, чадавхын шинэчлэл: Хэмжлийн нэгжийн үндэсний эталон болон хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэл.
2.Хүнсний аюулгүй байдал: Олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийг хөгжүүлж, экспорт болон дотоодын хүнсний өрсөлдөх чадварыг дэмжих багаж хэрэгслийн сайжруулалт.
3.Орон нутгийн дэд бүтэц: Сэлэнгэ аймгийн СХЗХ-ийн барилга, орон нутгийн болон Үндэсний лавлагаа лабораториудын их засвар, ундны усны чанарын тоног төхөөрөмж, мөн салбарт Хиймэл оюун ухаан (AI) болон цахим сан нэвтрүүлэх төслүүд.
4.Төсвийн хуваарилалт ба хэмнэлт: Чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай химийн урвалж, судалгаа шинжилгээний зардлыг нэмэгдүүлэх болон бичиг хэрэг, тээвэр шатахуун зэрэг хэмнэж болох зардлын сонголтууд.
👨‍💼Иргэн бүрийн оролцоо салбарын чанар, аюулгүй байдлын стандарт, хэмжил зүйн ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр болох тул идэвхтэй оролцохыг уриалж байна.

🇲🇳МОНГОЛЫН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН 21 ДЭХ УДААГИЙН ОЛИМПИАДАД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО🤝Бүгд Найрамдах Солонгос ...
10/08/2026

🇲🇳МОНГОЛЫН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН 21 ДЭХ УДААГИЙН ОЛИМПИАДАД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

🤝Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги мужийн Гояан хотод энэ оны 8 дугаар сарын 12–14-ний өдрүүдэд “Олон улсын стандартын 21 дэх удаагийн олимпиад” зохион байгуулагдана. Үндэсний сонгон шалгаруулалтад шалгарч, эх орноо төлөөлөн оролцох баг сурагчдыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал хүлээн авч уулзан, тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж, амжилт хүслээ.

🏆Олон улсын стандартын олимпиад нь дэлхийн улс орнуудын залуу үед стандартын ач холбогдол, чанар, аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх зорилготой, нэр хүндтэй арга хэмжээ юм. Мөн сурагчдын стандартчиллын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах болон англи хэлний харилцааны чадварыг хөгжүүлж, соёлын солилцоог өргөжүүлдэгээрээ чухал ач холбогдолтой.

🎓Уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал: "Та бүхний өмнө том боломж, том хариуцлага байна. Энэ олимпиад бол зөвхөн нэг удаагийн тэмцээн биш, харин та бүхний ирээдүйн боловсрол, мэргэжил, манлайллын замналын эхлэл юм. Олимпиадад бэлтгэх хугацаанд та бүхэн стандартын талаарх мэдлэг, ойлголтоо өргөжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа хөгжүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсаа нэр төртэй төлөөлж, амжилт гаргаад ирээрэй. Цаашид та бүхэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон үе тэнгийнхэндээ стандартын ач холбогдол, хэрэглээг түгээн дэлгэрүүлж, стандартын боловсролыг сурталчлах манлайлагчид болно гэдэгт итгэж байна" хэмээн онцлон хэлэв.

🌏Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаас гадна Австрали, Саудын Араб, БНХАУ, БНСУ, Индонез, Кени, Узбекистан, Сингапур, Эквадор, Перу зэрэг орны нийт 17 баг өрсөлдөх юм. Оролцогчид стандартын мэдлэг, илтгэх ур чадвар, багаар ажиллах чадамж болон бүтээлч сэтгэлгээгээрээ мэдлэг, туршлагаа сорино.

✨Дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ мэдлэг, туршлага солилцож, олон улсын түвшинд эх орныхоо нэрийг гаргахаар оролцож буй Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.

ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА🔹Стандарт, хэмжил зүйн газар ...
07/08/2026

ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

🔹Стандарт, хэмжил зүйн газар болон ОХУ-ын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлагийн хооронд байгуулсан 2026–2028 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, сүүн бүтээгдэхүүнд мөрдөгдөх техникийн зохицуулалт (TR/CU)-ын талаар цахим сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хамтран зохион байгуулж, Монголын талаас 60 гаруй төлөөлөгч хамрагдсан.

✍️ Мөн 2026 оны 5 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд "Оросын Холбооны Улс болон Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалтын систем: өнөөгийн байдал ба хөгжлийн чиглэлүүд", "Техникийн зохицуулалт ба стандартчиллын онцлог (ноолуур)" сэдвээр цахим сургалтыг амжилттай зохион байгуулсан.

✅Цаашид Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоонд мөрдөгдөж буй техникийн зохицуулалт, стандарт дахь аюулгүй байдал болон техникийн шаардлагын үзүүлэлтүүдийн нийцлийг харьцуулан судлах;

Хоёр талын худалдаанд мөрдөгдөж буй техникийн зохицуулалт, стандартыг харилцан зөвшөөрөхтэй холбоотой арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

Шинжилгээний аргын стандарт, аргачлал, түүний үр дүн, дүгнэлтийг харилцан зөвшөөрөх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх;

Тохирлын мэдэгдэл (Декларирование соответствия)-ийг харилцан зөвшөөрөх тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх.

🔹Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд харилцан нийлүүлэх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлох, импортлох аж ахуйн нэгж, байгууллагуудад Стандарт, хэмжил зүйн газар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэн ажиллана.

🔹Иймд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлох, эсвэл Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллээ урьдчилан Стандарт, хэмжил зүйн газарт ирүүлснээр тухайн бүтээгдэхүүнд хамаарах техникийн зохицуулалт, стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг шуурхай хүргэж, үйл ажиллагаанд тань бодит дэмжлэг үзүүлэх боломжтой.

ШАДАР САЙДЫН ТӨСВИЙН БАГЦЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО ⚖️ Монгол Улсын Засгийн газраас 202...
06/08/2026

ШАДАР САЙДЫН ТӨСВИЙН БАГЦЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН
ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

⚖️ Монгол Улсын Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу Онцгой байдал, бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайд болон Гадаад харилцааны яам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

🔹 Хэлэлцүүлэгт Шадар сайд болон Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, төсвийн ил тод байдал, үр ашиг, хөрөнгийн зөв хуваарилалт, хэмнэлтийн бодлогыг хангах талаар байр сууриа илэрхийлсэн юм.

🔹 Мөн дэд бүтэц, хүний нөөц, улс орны аюулгүй байдал, чанар стандарт, итгэмжлэл, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын талаар санал солилцож, 2027 оны Улсын төсвийн төслийн эцсийн хувилбарт тусгахаар боллоо.

🔹 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагад Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн захиргаа, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн багтдаг билээ.

MNS 5140:2026 СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДАЖ, АЛБАН БАРИМТ БИЧГИЙН БОЛОВСРУУЛАЛТАД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТУУД МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ...
05/08/2026

MNS 5140:2026 СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДАЖ, АЛБАН БАРИМТ БИЧГИЙН БОЛОВСРУУЛАЛТАД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТУУД МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

🔹Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар MNS 5140:2026 "Баримт бичгийн стандарт" шинэчлэгдэн батлагдаж, 2026 оны 7-р сарын 24-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөгдөж эхлээд байна.

🔹 Энэхүү стандарт нь байгууллагын цаасан болон цахим баримт бичгийг боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааг илүү тодорхой, нэгдсэн зохицуулалтаар хангаж, практикт тулгардаг эргэлзээтэй асуудлуудыг шийдсэн болно. Шинэчилсэн стандартад баримт бичгийн нэр төрөлд өөрчлөлт ороогүй бөгөөд зарим нэр томьёо, тодорхойлолтыг илүү оновчтой болгон өөрчилсөн юм.

🔹 Баримт бичгийн бүрдлийн хувьд өмнө хэрэглэж байсан "Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл" гэсэн бүрдэл хэсгийг "Хуулбар хувь" гэх бүрдэл хэсгээр орлуулан тусгасан нь баримт бичгийн хуулбарын бүртгэл, баталгаажуулалтыг илүү тодорхой зохицуулах ач холбогдолтой боллоо.

🔹 Стандартын анхаарал татахуйц зохицуулалтын нэг нь: "Байгууллага өөр хоорондоо болон хуулийн этгээдтэй харилцах албан бичгийн төслийг бүтцийн нэгж, ажилтан боловсруулж, эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга, эсхүл чиг үүргийнхээ хүрээнд бүтцийн нэгжийн удирдлага гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулна." хэмээн тусгасан нь төслийг боловсруулах үндсэн хариуцлага нь тухайн асуудлыг эрхэлсэн нэгж, албан тушаалтанд ногдож буйг тодорхойлон тусгаж өгснөөр ажилтан, албан хаагчидын ажил үүргийн хуваарилалтад бодит шийдэл болж байна.

✅www.estandard.gov.mn стандартын цахим сангаас дэлгэрэнгүй үзнэ үү.

МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР АЛБАН Ё...
05/08/2026

МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

🇲🇳Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд болох Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн чуулганаар соёрхон баталсан.

✍🏻 Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан нийлүүлэх тус бүр 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон бөгөөд тус хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлээд байна.

🔹 Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНД МӨРДӨГДӨЖ БУЙ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦАХИМД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛЛАА

🔹 Евразийн эдийн засгийн холбоонд мөрдөгдөж буй 52 техникийн зохицуулалтыг Стандарт, хэмжил зүйн газрын estandard.gov.mn цахим системд байршуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

✅ Дараах мэдээллийг цахимаар авах боломжтой. Үүнд:

Евразийн эдийн засгийн холбооны 52 техникийн зохицуулалт;
Техникийн зохицуулалтад хамаарах барааны жагсаалт (HS кодоор);
Техникийн зохицуулалтад хамаарах стандартын жагсаалт.

✅ Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах авна уу.

https://masm.gov.mn/website/page.aspx?mm_id=64&id=77

30/07/2026

🔹Стандарт, хэмжил зүйн салбарын ач холбогдол, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа 92.5 радиод дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

🎙️ Ярилцлагыг бүтнээр нь дараах холбоосоор хүлээн авч сонсоно уу.
https://youtu.be/HMrL9VJJLAo?si=iFiPkZTxvvaiz_NY

22/07/2026

✅ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРТ ШААРДЛАГАД НИЙЦЭЭГҮЙ ЯМАРВАА НЭГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ТӨР ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

Address

Стандарт, хэмжил зүйн газрын I байр, Энхтайвны Өргөн Чөлөө 46А, Улаанбаатар 13343
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share