19/06/2026
💧📚 Монголын Мянганы сорилтын сан нь 🇲🇳 Монгол Улсын Засгийн газар, 🇺🇸 АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий Усны Компакт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан билээ.
📍Өнөөдөр Монголын МСС-аас Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын Сургалт, судалгааны төвд Усны Компактын мэдлэг, мэдээллийн буланг нээж, хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын тайлан, гарын авлагууд, түүнчлэн ус хангамж, ариутгах татуурга, хаягдал ус цэвэрлэгээний процесс, ашиглалт, менежмент, оператор бэлтгэх чиглэлийн нийт 21 нэр төрлийн хэвлэмэл, 16 нэр төрлийн цахим ном, сурах бичиг, стандартуудыг УСУГ-ын Сургалт, судалгааны төв болон нийтийн аж ахуйн бусад байгууллага, их сургуулиудын төлөөлөлд хүлээлгэн өглөө.
🌍 Эдгээр ном, сурах бичиг нь салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологи, олон улсын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
💧 УСНЫ КОМПАКТ - УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ЦОГЦ ХӨТӨЛБӨР
# # #
💧🇲🇳Монгол Улсын Засгийн газар, 🇺🇸 АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх🚰, хаягдал усыг дахин боловсруулж ашиглан гүний усны нөөцийг хэмнэх ♻️, усны салбарын тогтвортой байдлыг хангах 📊 -д чиглэсэн цогц хөтөлбөрийг товлосон хугацаа, батлагдсан төсөвт нь багтаан амжилттай хэрэгжүүлсэн.
🚰 Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ эх үүсвэрийг, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт бүтээн байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Ингэснээр жилд 50 хүртэл сая шоо метр ус төвийн системд шинээр нийлүүлэх боломж бүрдэж, нийслэлийн ус хангамжийг бодитоор нэмэгдүүлж, 🏙️ хотын тэлэлт, 📈 эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөхцөл бүрдэж байна.
🏭 Мөн Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 оны 3 дугаар сард ашиглалтад оруулж, цэвэр усыг хэмнэх, дулааны цахилгаан станцуудыг ⚡ техникийн усаар хангах шинэ боломж бүрдүүллээ. Энэ нь эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны томоохон жишиг болж байна.
📚 Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудаас гадна усны салбарын эрх зүй ⚖️, бодлого, зохицуулалт, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, усны байгууллагуудын санхүү 💰, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн нь урт хугацаанд тогтвортой үр өгөөжийг хангах суурь боллоо.
🌍 Ийнхүү Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилийн хамгийн том хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрч, Улаанбаатар хотын ус хангамжийг шинэ шатанд гаргасан стратегийн ач холбогдолтой төсөл амжилттай хэрэгжлээ.
💧🇲🇳🤝🇺🇸Бидний Ус, Бидний Ирээдүй
💧🇲🇳🤝🇺🇸 Our Water, Our Future
#усныкомпакт
#МянганыСорилтынСан
Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар
Сургалт судалгааны төв-УСУГ