25/06/2025
【3Dプリンターを活用した下肢装具の開発】
JICAボランティアのリハビリテーション隊員(理学療法士、作業療法士)は、JICAが主催したオープンイノベーションイベントMICS2023で入賞したプラスチックをリサイクルする環境にやさしい製品を生産する企業INMO Studioさんと協力して、2023年から3Dプリンターを活用したプラスチック短下肢装具の開発プロジェクトに取り組んでいます。
この装具は、外傷や麻痺により下肢に障害のある人々が日常生活を快適に過ごすために必要な物であり、モンゴルでも必要とする人々がたくさんいます。しかし、自分の足にフィットした形や大きさの装具を手に入れることは、現在のモンゴルの医療や福祉事情では簡単ではありません。そんな中で、この装具を3Dプリンターの活用を通じて開発しようと取り組んでいるINMO Studioさんの活動に、JICAボランティアのリハビリテーション隊員が賛同し、アドバイザーとして関わっています。3Dプリンターを活用した下肢装具の開発は世界的にもまだ新しい分野であるため、INMO Studioさんと何度も意見交換や試作を行い、日本からの専門家や企業の協力も得ながら、患者に試験運用を実施するなどの工程を経て、現在プロジェクトの最終段階を迎えています。
今後は必要としている人々にこの装具が届き、モンゴルの人々が障害と共に豊かに暮らしていけるようになっていくことが私たちの願いです。今後も問題や困難があるかもしれませんが、INMO Studioさんをはじめとしたモンゴルの企業が、自国の問題に自ら向き合い解決していくことを、これからも応援し、できる限りの協力をしていきたいと思っています。
3D Принтерийн тусламжтайгаар хөлний протез үйлдвэрлэлтийг хөгжүүлэх
ЖАЙКА-гийн Сэргээн засах эмчилгээний сайн дурын гишүүд (хөдөлгөөн засалч , хөдөлмөр засалч) ЖАЙКА-аас зохион байгуулсан Монгол-Японы нээлттэй инновац ба хамтын бүтээл MICS 2023-т шагнал хүртсэн, хуванцар материалыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг INMO Studio компанитай хамтран 2023 оноос эхлэн 3D принтерийн тусламжтайгаар хуванцар богино хөлний протез хөгжүүлэх төсөлд хамтран ажиллаж байна.
Монголд энэхүү протезийг авахыг хүссэн эрэлт хэрэгцээ их бөгөөд осол гэмтэл, саажилттай хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхөд шаардлагатай хэрэгсэл юм.Гэвч өөрийн хөлд яг таарсан хэлбэр, хэмжээтэй протез олж авах боломж одоогийн Монголын нөхцөлд тийм ч амар биш.
3D принтер ашиглан тохиромжит протез үйлдвэрлэхийг зорьж буй INMO Studio компаний үйл ажиллагааг ЖАЙКА-гийн Сэргээн засах эмчилгээний сайн дурын гишүүд дэмжин, зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. 3D принтер ашигласан хөлний протез үйлдвэрлэлт нь дэлхий дахинд ч харьцангуй шинэ салбар тул, INMO Studio болон Япон улсын мэргэжилтнүүд, компаниудын дэмжлэгтэйгээр олон удаагийн туршилт, хэлэлцүүлэг хийж, өвчтөнүүдэд туршилтаар хэрэглүүлэх зэрэг шат дамжлагыг даван одоо төслийн сүүлийн шатандаа ирээд байна.
Цаашид энэхүү протез хэрэгтэй хүндээ очиж, тэдгээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэл хангалуун амьдрахад хувь нэмэр оруулах нь бидний зорилго билээ.
Бид цаашид ч INMO Studio зэрэг Монголын үйлдвэрүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хичээж буй хүчин чармайлтыг дэмжин, хамтран ажиллах болно.