05/05/2026
🇲🇳 Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа
Миний бие хүүхэд бүрийг хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд тэгш хамруулах, хүсэл сонирхол, авьяас чадварыг нь дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нарын хамтаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь хүүхдийн хөгжлийг зөвхөн нэг салбарын хүрээнд авч үзэх бус, салбар дундын нэгдсэн зохицуулалтаар дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, хүүхдийн хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү хуулиар тодорхой зохицуулах юм.
Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжиж, хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны хүртээмж, цар хүрээ нэмэгдэнэ гэж үзэж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу: https://www.parliament.mn/nn/77163/.