17/11/2022
ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
📌Хүүхэд багачууд оюутан залуус төдийгүй иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн бүтээн байгууллалтыг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд 2022 онд Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрх тосгонд тоглоомын талбайн ажил хийгдэхээр төсөвлөгдсөн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэж сумын комисст хүлээлгэн өгчээ.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД:
✅ 270м урттай 5м-ийн өргөнтэй 5 урсгалтай гүйлтийн зам ,
✅ Стандарт бүхий шал -самбар-шийдтэй сагсан бөмбөгийн талбай,
✅ Гар бөмбөгийн талбай,
✅ Уртын хариалтын элсний талбай,
✅ Хөдөлгөөн дэмжих тернижор,
✅ Хөл бөмбөгийн талбай,
✅ Сүүдрэвч 7ш,
✅ Амралтын сандалууд
✅ Гарц орцны хогийн сав 6ш, хамгаалалтын хашаа зэргийг хийж гүйцэтгэжээ.