Чингис хаан Үндэсний музей

Чингис хаан Үндэсний музей Чингис хаан Үндэсний музейн албан ёсны хуудас

📌ӨВӨРМӨЦ АГУУЛГА БҮХИЙ ”ХААДЫН БИЧЭЭС" УРАН БИЧЛЭГИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН  ✅Хаадын зам-2026” эвент арга хэмжээний хүрээнд ...
05/08/2026

📌ӨВӨРМӨЦ АГУУЛГА БҮХИЙ ”ХААДЫН БИЧЭЭС" УРАН БИЧЛЭГИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН
✅Хаадын зам-2026” эвент арга хэмжээний хүрээнд Монголын хаад, язгууртны түүхэн өв, үндэсний бичгийн соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Хаадын бичээс" уран бичлэгийн хээрийн үзэсгэлэнг Төв аймгийн Дэлгэрхаан сумын түүхэн дурсгалт Дуутын хад (2026.08.03)-нд гаргалаа.
✅Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар, "Хөх бичиг" бичиг соёлын академитай хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд Монголын каллиграфийн шилдэг уран бүтээлчид оролцохын Дуутын хадны түүхэн дурсгал, байгалийн өвөрмөц тогтоцоос сэдэвлэсэн уран бүтээлүүдээ олон нийтэд толилуулав.
✅Хаадын бичээс " уран бичвэрийн хээрийн үзэсгэлэн нь Монголын төрт ёсны түүх, үндэсний бичгийн өв, байгалийн унаган тогтоц, орчин үеийн уран бүтээлийг нэгэн орон зайд амилуулдаг өвөрмөц соёлын арга хэмжээ юм.
✅Үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн "Монгол уран бичлэг" өвийг өвлөн уламжлагч, каллиграфийн мастер Д. Батбаяр тэргүүтэй 15 шилдэг уран бүтээлч оролцсон байна.
Уралдааны тэргүүн байрт 11-р ангийн сурагч Б.Болорчимэг, дэд байрт 8-р ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, гутгаар байрт 11-р ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, тусгай байрт 8-р ангийн сурагч Б.Лхамацэнд нар тус тус шалгарлаа.
✅Тус арга хэмжээний нээлтэд ССАЖЗЯ-ны ТНБД Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн захирал С. Чулуун болон орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

📌ИХ ЗОХИОЛЧ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ,ТУСГАЙ ҮЗЭСГЭЛ...
05/08/2026

📌ИХ ЗОХИОЛЧ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ,ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭНЭ
✅Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "ЧИНГИС ХААНЫ УДМЫН БИЧГИЙН ИХ ХҮМҮҮН: ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш буюу 08 дугаар сарын 06-нд Чингис хаан Үндэсний музейн Их танхимд болно.
✅Мөн Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн маргааш нээгдэж энэ сарын 13-ныг дуустал Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

✅БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их сургууль, ШУТИС-ийн хамтарсан төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс "Соёлын өвий...
04/08/2026

✅БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их сургууль, ШУТИС-ийн хамтарсан төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс "Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх" дөрөв дэх удаагийн сургалт явуулж байна.
✅Доорхи сэдвийн хүрээнд явагдаж буй сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй музейн ажилтнуудын төлөөлөл үнэ төлбөргүй хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байна.
👇Сургалтын сэдэв:
✅Музейн үзмэрийн танхим дахь хадгалалт хамгаалалт
Багш Хо Илгвон (Солонгосын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын газрын ахлах)
✅Дүрслэх урлагийн бүтээлийн үзмэр дэглэлт болон менежмент, хадгалалт хамгаалалт
Багш Квон Хихун (Уламжлалт Соёлын Их сургуулийн багш)
✅Сан хөмрөг дэх олдвор дурсгалын хадгалалт хамгаалалт
Багш Шинь Юнби (Тэжоны ШУТИС) нар сургалтыг хөтлөн явуулж буй.

🌏ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВД ХӨХҮҮРИЙН АЙРАГ БҮРТГЭЛТЭЙ ✅Чингис хааны өглөө бүр мялааж, өдөр бүр дахиж байх зарлигтай...
04/08/2026

🌏ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВД ХӨХҮҮРИЙН АЙРАГ БҮРТГЭЛТЭЙ
✅Чингис хааны өглөө бүр мялааж, өдөр бүр дахиж байх зарлигтай Бурхан Халдун хайрханаас Хархорум хот хүртэлх аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хаад язгууртны түүхийг сурталчлах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, олон үеийн дурсгалуудыг ард иргэдэд танилцуулах ажлыг Чингис хаан үндэсний музейгээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй.
✅Чингис хааны алтан ураг Өндөр гэгээн Занабазараа хүндэтгэн Монголын түүх соёлыг сурталчлах зорилгоор Өгөөмөрийн хөндийд "Хаадын ундаа"арга хэмжээг зохион байгуулж байна. Хаадын ундаа нь ЮНЕСКО-ийн биет бус өвд бүртгэгдсэн хөхүүрийн айраг, түүнтэй холбоотой соёлыг бүртгүүлсэн. Энэ нутагт ирээдүйд аялал жуулчлалын том эвентийг хийж, "Хаадын ундаа"-г сурталчлан түгээн дэлгэрүүлж гайхамшигтай соёлын нэгэн төв болж, олон хүмүүс зочилдог төв болж, жил ирэх тусам өргөн хүрээтэй болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн арга хэмжээг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэллээ.
✅Баян сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ундаа” айрагны баярыг баярын хүрээнд “Шилдэг хөхүүрийн айраг”, Шилдэг дэмбээчин шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.
✅Тус сумын нутаг дахь Өгөөмөрийн хөндий хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхамшигтай урлагийн бүтээлийг Ази тивд манлайлж бүтээж чадсан Өндөр гэгээн Занабазар нэгэн цаг дор төвлөн сууж байсан газар. Өнөөгийн Улаанбаатар хот олон газар нүүж, 1730-аад оны үед одоогийн Хан уул, Хатан туулын хөвөөнд төвлөрөх хүртэл 20-иод газар нүүдэллснийх нь нэг дурсгалт газар аж.

"Чингис хааны тайлга тахилга" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 7-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн хурлын тан...
04/08/2026

"Чингис хааны тайлга тахилга" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 7-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд болно.
Зохион байгуулагч:
Чингис хаан Үндэсний музей;
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн;
Талын язгууртан сан;

📌ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН “ЧИХЭРТИЙН ЗОО”-Д ХААДЫН ХҮЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО✅НҮБ-ын ЮНЕСКО-ийн 48 дугаар Их...
03/08/2026

📌ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН “ЧИХЭРТИЙН ЗОО”-Д ХААДЫН ХҮЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
✅НҮБ-ын ЮНЕСКО-ийн 48 дугаар Их Хурал БНСУ-ын Бусан хотноо болж, Монгол Улсаас анхын төрт улсын дурсгал болох “Хүннүгийн язгууртнуудын булш бунхан”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад саяхан бүртгэсэн билээ.
✅Дэлхийн өвд бүртгэгдсэн Эзэн Богд Чингис хааны язгуур нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх аялал жуулчлалын маршрут хөгжүүлэх, хаад язгууртны өв соёлыг сурталчлах “Хаадын зам” арга хэмжээг Чингис хаан Үндэсний музейн санаачлагаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж энэ үйл явдалтай давхцан хэдхэн хоногийн өмнө Дэлхийн өвд бүртгэгдсэн Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дахь “Чихэртийн Зоо” хэмээх газар “Хаадын хүлэг арга хэмжээ (2026.08.01) зохион байгуулагдлаа.
✅Энэхүү арга хэмжээг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич Чулуун хэлэхдээ “Баянцагаан сум нь Монгол Улсын 330 сум дотроо хүлэг морьдоороо алдартай.Тэр хүлэг морийг унаж хүн төрөлхтний анхны төрт улсыг байгуулж явсан Хүннүчүүдийн язгууртны цогцолбор булш энэ Чихэртийн зоод 2000 жилийг нандигнан хадгалагдаж ирсэн Хүннүгийн дурсгал өнөөдөр Монгол улсын төдийгүй хүн төрөлхтөний хамгаалалтанд орж, хүн төрөлхтөнд үеийн үед хадгалж, хамгаалж, сурталчилж, түгээн дэлгэрүүлэх гайхамшигтай түүхэн цаг тохиж байгна. Чихэртийн Зоо дахь Хүннүгийн язгууртны дурсгал нь Монгол нутгаас олдсон хамгийн эртний дурсгал бөгөөд Модун Шаньюйн үед хамаарч магадгүйг эрдэмтэд судалжээ. Ийнхүү Тал хээрийн бүсийн сумдаас анхны төрт улсын дурсгал хүн төрөлхтний өвт газраар бүртгэгдсэн нь анхны тохиолдол болж байна” гэдгийг хэллээ.
✅ “Чихэртийн зоо” дахь дурсгал нь Монголын анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрний үеийн түүхэнд холбогдох цогцолбор. Чихэртийн зооны Хүннүгийн язгууртны булш нь зохион байгуулалтын хувьд өвөрмөц онцлогтойгоос гадна дурсгалын он цаг Хүннү гүрний хүчирхэг байсан эхэн шатанд хамаардаг. Хээрийн малтлага судалгааны явцад тогтсон булшинд малтлага судалгаа хийхээс гадна сумын нутгийг бүхэлд нь хамруулсан хайгуулын ажлыг зохион байгуулснаар ойролцоогоор 370 гаруй дурсгалыг шинээр илрүүлж баримтжуулсан байна.

📌ЗОРГОЛ ХАЙРХАНД “ХААДЫН МЭЛМИЙ” УРАН ЗУРГИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭВ✅Төв аймгийн Баян-Өнжүүл сум Зоргол хайрханы өвөрт...
03/08/2026

📌ЗОРГОЛ ХАЙРХАНД “ХААДЫН МЭЛМИЙ” УРАН ЗУРГИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭВ
✅Төв аймгийн Баян-Өнжүүл сум Зоргол хайрханы өвөрт “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэнг “Хаадын зам- 2026” эвент арга хэмжээний хүрээнд (2026.08.02) зохион байгууллаа.
✅Энэхүү хээрийн үзэсгэлэнд мэргэжлийн зураачид очиж тус бүр нэгдсэн 40х60 хэмжээтэй холст галерейгаас өгч, судалгаанд үндэслэн хэд хэдэн зургууд зурж бүтээлээ олон нийтэд толилуулав.
✅Уг хээрийн үзэсгэлэнд МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Болд, МУЭ-ийн гишүүн зураач А.Тайванболд, Ө.Галтбаатар, зураач С.Пүрэвхүү, зураач Б.Мөнх, зураач А.Анхбаатар болон залуу зураач Б.Есөн-эрдэнэ, Б.Дашням, Ж.Буд,М.Пүрэвдорж, Б.Бямбажав, Г.Ганбаяр нарын нийт 12 уран бүтээлч оролцлоо.
✅Чингис хаан өлгийн нутаг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх аялал жуулчлалын маршрут хөгжүүлэх, хаад язгууртны өв соёлыг сурталчлах энэхүү арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид болон Баян-Өнжүүл сумын ЗДТГ, Соёлын төвд Чингис хаан Үндэснйй музейн захирал, Академич С.Чулуун “Талархал” гардуулан өглөө.
🏔️Төв аймгийн Баян-Өнжүүл суманд орших Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр том жижиг нийлсэн гурван агуйтай. Хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Зоргол хайхан болон Морин цохиог жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг хийдэг эртний уламжлалтай аж. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм.

📌”ХААДЫНЗАМ-2026” АЛТАН УРГИЙН ЯЗГУУРТАН Д.НАЦАГДОРЖИЙН ТӨРСӨН НУТАГ “ГҮН ГАЛУУТАЙД ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРЛӨГӨӨР ҮРГЭЛЖЛЭВ✅”...
31/07/2026

📌”ХААДЫНЗАМ-2026” АЛТАН УРГИЙН ЯЗГУУРТАН Д.НАЦАГДОРЖИЙН ТӨРСӨН НУТАГ “ГҮН ГАЛУУТАЙД ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРЛӨГӨӨР ҮРГЭЛЖЛЭВ
✅”Хаадын зам -2026” эвент арга хэмжээ Алтан ургийн язгууртан Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд болж “Миний хэнз хурга” яруу найргийн өдөрлөгөөр үргэлжиллээ.
✅Чингис хаан Үндэсний музей-н санаачилгаар, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Шувуун саарал” утга зохиолын нэгдэл, Баяндэлгэр сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран Монголын Орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Миний хэнз хурга” хүүхдийн шүлгийн уралдааныг зохион байгуулав.
✅Арга хэмжээнийн хүндэт зочдоор Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Аймгийн ЗДТГ-ын зөвлөх Б.Отгонбаяр, СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Энхсүх, МУ-ын гавьяат хуульч, яруу найрагч Ш.Сүхбаатар, МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй, Д.Нацагдорж сангийн тэргүүн Ө.Мягмар нар оролцож шүүгчээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал,дэд профессор О.Шинэбаяр тус хүрээлэнгийн Утга зохиол, салбарын эрхлэгч, дэд профессор Д.Цэвээндорж, тус хүрээлэнгийн компьютер хэл шинжлэлийн лабораторын эрхлэгч, доктор Т.Пүрэвсүрэн нар ажиллалаа.
✅Уралдаан Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай дахь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр болж аймгийн 27 сумаас шалгарсан ЕБС-ийн сурагчид авьяас билэг, уран үгээрээ өрсөлдөж, хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 8 сурагч тодорч шагналыг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун гардуулан өглөө.
✅Хоёрдугаар шатанд шалгарсан сурагчид:
Батсүмбэр сумын 12б ангийн сурагч
✅Оюунболдын Онон
Баянжаргалан сумын 7а ангийн сурагч
✅Нарантунгалагийн Бат-Ерөөлт
Баянцагаан сумын 11а ангийн сурагч
✅Болдбаатарын Биндэръя
Бүрэн сумын 11а ангийн сурагч
✅Баярсайханы Найдан
Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч
✅Батцэнгэлийн Аззаяа
Лүн сумын 11а ангийн сурагч
✅Батболдын Үржинлхам
Угтаалцайдам сумын 10а ангийн сурагч
Батмөнхийн Адъяасүрэн
✅Эрдэнэсант сумын 11а ангийн сурагч
Сэргэлэнгийн Баясгалан нар тус тус шалгарлаа. Эдгээрээс шилдэг оролцогч нараас Батсүмбэр О. Онон -Тэргүүн байранд Лүн -Б.Үржинлхам Дэд байранд Зуунмод Б. Аззаяа -Гутгаар байр тус тус эзэлсэн байна.

📌МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЭРХЭМ ДЭЭД ШҮТЭЭН ХАЙРХАНААС “ХААДЫН ЗАМ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ✅Чингис хаан Үндэсний музей нь 2022...
31/07/2026

📌МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЭРХЭМ ДЭЭД ШҮТЭЭН ХАЙРХАНААС “ХААДЫН ЗАМ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
✅Чингис хаан Үндэсний музей нь 2022 оноос эхлэн ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун хайрхан, Хархорум Орхоны хөндийн дурсгалт газрыг холбосон, хаад язгууртнуудтай холбоотой үл хөдлөх дурсгал, биет ба биет бус өвийг судлан, сурталчлан таниулах, хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ”Хаадын зам” эвент арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
✅Энэ жилийн хувьд Эзэн Богд Чингис хааны язгуур нутаг, Бурхан Халдун хайрхан, Хэрлэн голын эх, Цагаан аралаар аялаж, Хаадын шүтээн нээлтийн арга хэмжээгээр (2026.07.30) эхэлж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С. Чулуун нээж үг хэллээ
✅Эвент арга хэмжээг үндсэн 4 чиглэлээр зохион байгуулагдаж байна.
- Нүүдлийн соёл ба танин мэдэхүй: Аяллын цэг бүрд тухайн орон нутгийн түүх, соёлын өвд суурилсан тусгай эвент, арга хэмжээг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах замаар нүүдлийн аж ахуй, соёлыг танин мэдүүлж, сурталчилна.
- Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал: Орон нутгийн иргэдийг соёлын өвийг сурталчлах, ахуйн соёлоо танилцуулах болон логистик үйлчилгээнд шууд оролцуулснаар аяллын эдийн засгийн өгөөжийг нутгийн иргэдэд үр ашигтайгаар зохион байгуулна.
- Эрдэм шинжилгээ - Хээрийн судалгаа: Төсөлд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид биечлэн оролцож, түүхэн дурсгалт газруудад хээрийн судалгаа хийх, баримтжуулах мэргэжлийн дүгнэлт гаргах боломжтой.
- Интерактив буюу танин мэдэхүй: Жуулчид болон залуу үеийнхэнд зориулсан аяллын боловсролын хөтөлбөр (дардас дарах, уран бичлэг, ахуйн соёлын туршилт), уралдаан тэмцээнүүдийг байгалийн орчинд зохион байгуулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх.
- Байгаль дээрх хээрийн үзэсгэлэн, урлагийн тоглолт: Түүхэн дурсгалт газруудыг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хослуулан “Open-air” буюу задгай талбайн театрчилсан хэлбэрт оруулна. Үүнд Аймаг, сумдын соёлын төвийн мэргэжлийн урлагийн үзүүлбэр, хээрийн зураачдын үзэсгэлэн, уран бичлэгийн үзүүлбэр зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг аялагчдад үзүүлэх байдлаар зохион байгуулна.
✅Юань улсын үед Хубилай хааны ач Гамала тусгай тахилгын сүм байгуулан тахиж байсны ул мөр эдүгээ хүртэл бий. 1937 оноос тахилыг зогсоосон аж. 1992 онд 12 мянган км талбайг хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож төри йн хамгаалалтад авч,1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаарБурхан Халдун уулыг төрийн тахилгат болгосон. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн билээ.

Address

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Telephone

+97670212222

Alerts

Be the first to know and let us send you an email when Чингис хаан Үндэсний музей posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Чингис хаан Үндэсний музей:

Shortcuts

Share