04/07/2026
П.Наранбаяр, УИХ-ын гишүүн:
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Миний байр суурь:
1. Иргэдэд хамгийн бага зардлаар нийгмийн орон сууцанд суух боломж бүрдүүлж байгаа ч үлдсэн зардлыг төсвөөс гаргахад ямар хэмжээний үр ашиг болон дарамт ирэхийг нарийн тооцох хэрэгтэй.
2. Баянзүрх дүүрэгт олноор байдаг хувийн нийтийн байр, дотуур байрнуудын талбай, түрээсийн үнийг судалсан эсэх болон энэхүү хууль тэдний зах зээлд хэрхэн нөлөөлөхийг тодруулах шаардлагатай байна.
3. Мэдээлэл сайтай, томоохон ААН-үүд их хэмжээний газар чөлөөлүүлж авчихаад яг барилга барьдаг жижиг, дунд компаниудад өндөр үнээр өгдөг. Жишээлбэл, төрөөс мөнгө гаргаж, бонд хүртэл босгож, бариулсан “Сэлбэ” хотхоны байр өнөөдөр м.кв нь 4.8 сая төгрөгт хүрчихээд байгаа нь дундын зуучлагч нарын үр дагавар. Үүнийг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай.
Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren