Хотын Нүд / City Vision Mongolia

Хотын Нүд / City Vision Mongolia Ирээдүйд бэлэн

18/07/2026

Хүн өөрчлөгддөггүй гэж ярьдаг.
Үнэндээ хүн өөрчлөгддөг.
Харин зөвхөн үгээр биш, туулсан зүйлээрээ өөрчлөгддөг.
Нэг урвалт хүнийг хэнд ч амархан итгэдэггүй болгодог.
Нэг алдаа илүү ухаалаг болгодог.
Нэг бүтэлгүйтэл илүү тэвчээртэй болгодог.
Нэг үнэн сэтгэл насан туршийн итгэлийг төрүүлдэг.
Тийм болохоор хүний өнөөдрийн занг хараад өнгөрсөн амьдралыг нь мэдэхгүйгээр бүү дүгнэ.
Хэтэрхий чимээгүй хүн өмнө нь хэтэрхий их гомдсон ч байж мэднэ.
Хэтэрхий хүчтэй харагддаг хүн өмнө нь хэнд ч түшиглэж чадаагүй ч байж мэднэ.
Үргэлж инээдэг хүн хүртэл шөнө бүр гунигладаг ч байж болно.
Амьдрал хүн бүрийг өөр өөр аргаар сургадаг.
Заримыг нь хайр сургадаг.
Заримыг нь хагацал сургадаг.
Заримыг нь ганцаардал сургадаг.
Харин хамгийн ухаантай хүн гэдэг өөрөө бүхнийг туулсны дараа биш, бусдын туулснаас ч бас суралцаж чаддаг хүнийг хэлдэг.
Тиймээс хүмүүсийг шүүх гэж яарахаасаа өмнө ойлгох гэж оролд.
Учир нь хүн бүрийн инээмсэглэлийн ард бидний хэзээ ч мэдэхгүй нэгэн түүх нуугдаж байдаг.

24/06/2026

Тушаал дэвшихэд хурдан хүргэдэг бичигдээгүй 8 дүрэм

1. Харагдах дүрэм (The Visibility Rule)

Чимээгүй хийсэн сайн ажил чимээгүй л үлддэг.

Хийснээ хэл. Тогтмол хэл.

2. Асуудлын дүрэм (The Problem Rule)

Юу эвдэрснийг хэн ч олж харж чадна.

Харин дэвшдэг хүмүүс шийдлийг нь авчирдаг.

3. Мэдээллийн дүрэм (The Update Rule)

Удирдлага чиний хэлсэн хэмжээгээр л ажлыг чинь мэддэг.

Долоо хоног бүр ажлын тайлангаа өг.

4. Цаг үеийн дүрэм (The Timing Rule)

Алдаа гаргасныхаа дараа хэзээ ч юм бүү хүс.

Нэг удаагийн амжилтын дараа биш, дараалсан ялалтын дараа хүс.

5. Дэмжигчийн дүрэм (The Advocate Rule)

Зүгээр л хүмүүст таалагдах хангалтгүй.

Чи байхгүй өрөөнд хүртэл чиний тухай ярьдаг байх хэрэгтэй.

6. Хүрээний дүрэм (The Scope Rule)

Зөвхөн ажлаа хийх нь чамайг ажлын байранд чинь үлдээнэ.

Дараагийн шатны ажлыг хийж эхлэх нь чамайг дээш гаргана.

7. Үгийн дүрэм (The Language Rule)

“Би жаахан тусалсан” гэдэг нь доод түвшний өнгө аяс.

“Би удирдсан”, “Би гүйцэтгэсэн” гэдэг нь бэлэн хүн шиг сонсогддог.

8. Хүсэх дүрэм (The Ask Rule)

Чимээгүй хүнийг хэн ч дэвшүүлдэггүй.

Өөрийгөө өсгөж, тэр түвшинд хүрэх хүсэлтэйгээ удирдлагадаа шууд хэл.

06/06/2026
Гадаад үзэмж гэдэг хуурмаг…⬅️Зүүн тал: Юу ч үгүй мэт харагдавч, цаана нь ном эрдэм, дадал хэвшил, хуримтлал, сахилга бат...
03/06/2026

Гадаад үзэмж гэдэг хуурмаг…

⬅️Зүүн тал: Юу ч үгүй мэт харагдавч, цаана нь ном эрдэм, дадал хэвшил, хуримтлал, сахилга бат нуугдаж буй…

➡️Баруун тал: Бүх зүйл байгаа мэт харагдавч, цаана нь өр зээл, санхүүгийн хүлээс, гинж дурайж буй…

Гялбах болгонд бүү атаарх...

Гэгээн энгийн бүхнийг бүү дутуу үнэл…

Жинхэнэ баялаг хэзээ ч чимээ шуугиан тарьдаггүй…

Харин зүсээ хувиргасан ядуурал үргэлж чангаар хашхирдаг…

Жинхэнэ найз байна даа
14/05/2026

Жинхэнэ найз байна даа

Дэлхийн алдартай эдийн засагчдыг Та бүхэнд танилцуулж байна:1. 🇬🇧Адам Смит (1723–1790)📖 Алдартай бүтээл: Үндэстнүүдийн б...
09/05/2026

Дэлхийн алдартай эдийн засагчдыг Та бүхэнд танилцуулж байна:

1. 🇬🇧Адам Смит (1723–1790)
📖 Алдартай бүтээл: Үндэстнүүдийн баялаг (1776)
💡 Гол онол, ойлголтууд: Абсолют давуу тал, Хөдөлмөрийн хуваарь, “Үл үзэгдэх гар”, Чөлөөт зах зээл
⭐ Гол хувь нэмэр: Эдийн засгийн ухааны эцэг. Орчин үеийн эдийн засаг болон классик либерализмын суурийг тавьсан. Чөлөөт худалдаа, өрсөлдөөн, төрийн оролцоо хязгаарлагдмал байхыг онцолсон.

2. 🇬🇧 Давид Рикардо (1772–1823)
📖 Алдартай бүтээл: Улс төрийн эдийн засаг ба татварын зарчмуудын тухай (1817)
💡 Гол онол, ойлголтууд: Харьцангуй давуу тал, Газрын рентийн онол, Буурах өгөөжийн онол
⭐ Гол хувь нэмэр: Харьцангуй давуу талын онолыг хөгжүүлсэн. Орлогын хуваарилалтыг (рент, ашиг, цалин) тайлбарласан. Чөлөөт худалдааг тууштай дэмжигч.

3. 🇬🇧 Томас Малтус (1766–1834)
📖 Алдартай бүтээл: Хүн амын зарчмын тухай эссе (1798)
💡 Гол онол, ойлголтууд: Хүн амын онол, Мальтусын хавх
⭐ Гол хувь нэмэр: Хүн ам хүнсний нөөцөөс хурдан өсдөг гэж үзсэн. Ядуурал болон хүн амын өсөлтийг хязгаарлах хүчин зүйлсийг онцолсон.

4. 🇬🇧 Жон Стюарт Милл (1806–1873)
📖 Алдартай бүтээл: Улс төрийн эдийн засгийн зарчмууд (1848)
💡 Гол онол, ойлголтууд: Утилитаризм, Хор хөнөөлийн зарчим, Төрийн үүрэг
⭐ Гол хувь нэмэр: Классик эдийн засгийг нийгмийн шинэчлэлийн санаатай хослуулсан. Хувь хүний эрх чөлөө, боловсрол, хязгаарлагдмал төрийн оролцоог дэмжсэн.

5. 🇩🇪 Карл Маркс (1818–1883)
📖 Алдартай бүтээл: Капитал (1867)
💡 Гол онол, ойлголтууд: Хөдөлмөрийн үнэ цэнийн онол, Илүүдэл үнэ цэнэ, Ангийн тэмцэл, Түүхэн материализм
⭐ Гол хувь нэмэр: Капитализмыг шүүмжилж, хөдөлмөрийн мөлжлөгийг тайлбарласан. Марксизм болон коммунист онолын үндсийг тавьсан.

6. 🇬🇧 Алфред Маршалл (1842–1924)
📖 Алдартай бүтээл: Эдийн засгийн зарчмууд (1890)
💡 Гол онол, ойлголтууд: Эрэлт ба нийлүүлэлт, Хэрэглэгчийн илүүдэл, Эрэлтийн уян хатан байдал
⭐ Гол хувь нэмэр: Орчин үеийн неоклассик эдийн засгийн үндэслэгч. Эрэлт (ашиг) ба нийлүүлэлт (зардал)-ын шинжилгээг нэгтгэсэн.

7. 🇬🇧 Жон Мейнард Кейнс (1883–1946)
📖 Алдартай бүтээл: Ажил эрхлэлт, хүү болон мөнгөний ерөнхий онол (1936)
💡 Гол онол, ойлголтууд: Нийт эрэлт, Төсвийн бодлого, Үржүүлэгч нөлөө
⭐ Гол хувь нэмэр: Макро эдийн засгийн эцэг. Эрэлт, ажил эрхлэлтийг зохицуулахад төр оролцох ёстой гэж үзсэн.

8. 🇺🇸 Милтон Фрийдман (1912–2006)
📖 Алдартай бүтээл: Капитализм ба эрх чөлөө (1962)
💡 Гол онол, ойлголтууд: Монетаризм, Мөнгөний тооны онол, Чөлөөт зах зээлийн капитализм
⭐ Гол хувь нэмэр: Бага төр, чөлөөт зах зээлийг дэмжсэн. Инфляцад мөнгөний нийлүүлэлтийн үүргийг онцолсон.

9. 🇦🇹 Жозеф Шумпетер (1883–1950)
📖 Алдартай бүтээл: Эдийн засгийн хөгжлийн онол (1911)
💡 Гол онол, ойлголтууд: Инноваци, Бүтээлч устгал, Энтрепренёршип
⭐ Гол хувь нэмэр: Эдийн засгийн хөгжлийг инноваци, бизнес эрхлэгчид хөтөлдөг гэж үзсэн. “Бүтээлч устгал” ойлголтыг нэвтрүүлсэн.

10. 🇮🇳 Амартиа Сен (1933– )
📖 Алдартай бүтээл: Хөгжил бол эрх чөлөө (1999)
💡 Гол онол, ойлголтууд: Чадварын хандлага, Халамжийн эдийн засаг, Нийгмийн сонголтын онол
⭐ Гол хувь нэмэр: 1998 оны Нобелийн шагналт. Хүний хөгжил, эрх чөлөө, тэгш бус байдлыг бууруулахад анхаарсан.

11. 🇦🇹 Фрийдрик Хайек (1899–1992)
📖 Алдартай бүтээл: Боолчлол руу хүрэх зам (1944)
💡 Гол онол, ойлголтууд: Зах зээлийн дэг журам, Аяндаа бий болох дэг, Хязгаарлагдмал төр
⭐ Гол хувь нэмэр: Төвлөрсөн төлөвлөлтийн аюулыг анхааруулсан. Хувь хүний эрх чөлөө, зах зээлийн дэг журмыг хамгаалсан.

12. 🇺🇸 Пол Самуелсон (1915–2009)
📖 Алдартай бүтээл: Эдийн засаг (1948)
💡 Гол онол, ойлголтууд: Неоклассик синтез, IS-LM загвар, Нийтийн эдийн засаг
⭐ Гол хувь нэмэр: Америкийн анхны Нобелийн шагналт эдийн засагч (1970). Микро ба макро эдийн засгийг нэгтгэсэн.

13/04/2026

Үнэн үү?

Юм бүхэн хоёр талтай ч..

Хүүхнүүд жаахан МӨНГӨ олоод ирэх цагтаа “Би нөхөргүй амьдарч чадах юм байна” гэж бодож эхэлдэг…

Харин эрэгтэй хүн МӨНГӨ олоод эхлэхээрээ “Одоо л би эхнэрээ жаргаана” гэж боддог…

Баян эрэгтэй ядуу эмэгтэйг хайрлаж байсан түүх маш олон харин баян эмэгтэй, ядуу эрийг хайрлаж байсан түүх байдаггүй…

Эрэгтэй хүн эхнэрээ найз хүүхнээ хамгийн сайхан бас бусдаас ухаантай гэж бодож явдаг бол эмэгтэй хүн нөхрөө бусдын нөхөр, найз залуугаас үргэлж дутуу мангар гэж голж байдаг… гэнэ.

09/03/2026

ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй.

Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.

Address

Ulaanbaatar
16070

Alerts

Be the first to know and let us send you an email when Хотын Нүд / City Vision Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хотын Нүд / City Vision Mongolia:

Shortcuts

Share