04/08/2026
📢 ИХ ТАХИЛГЫН ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ
Та бүхэндээ удахгүй эхлэх Их Догшид төвийн 20 жилийн ой, Балданлхамо бурхан, Чойжин сахиусны Их тахилгын талаар цөөн чухал мэдээллийг хүргэхээр лайв хийж байна.
Манай тахилга 2026 оны 8 дугаар сарын 7-ны өглөө албан ёсоор эхэлнэ. Тиймээс оролцохоор бүртгүүлсэн айл өрх, сүсэгтэн олон маань цагтаа ирж, хувийн бэлтгэлээ сайтар хангаарай.
Тахилга болох газар маань өдрийн цагаар халуун, зарим үед бороо орох төлөвтэй байна. Мөн энэ өдрүүдэд шатахууны хангамж хомс байгаа тул автомашиныхаа шатахуун болон замын бусад хэрэгцээг урьдчилан бэлтгэж ирэхийг сануулъя.
Үлдсэн дэлгэрэнгүй мэдээллийг энэ лайваараа хүргэе.
🙏 Удахгүй ариун дагшин хийддээ та бүхэнтэйгээ баяртайгаар уулзъя. Зам мөр нь өлзийтэй, ажил үйлс нь бүтэмжтэй байж, бүх айл өрхөд амар амгалан дэлгэрэх болтугай.