07/06/2025
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан Та бүхэнд
Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах их хариуцлагатай, нэр төртэй албыг та бүхэн сэтгэл зүтгэл, мэдлэг туршлагаараа манлайлан гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье.
Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, үйлдвэрлэл үйлчилгээний чанар стандарт, иргэдийн амьдрах орчны баталгааг хангахад та бүхний оруулж буй үнэтэй хувь нэмэр хэзээд үнэлэмжтэй юм.
Энэхүү баярын өдөр та бүхэнд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажил үйлс тань улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөе.
Төрийн хяналтын нэр хүндийг өндөрт өргөж,
шударга, зарчимч, мэргэжлийн ёс зүйтэй ажиллах эрмэлзэл тань үеийн үед бадарч байх болтугай.
Баярын мэнд дэвшүүлье!