Баянголын мэдээ

Баянголын мэдээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянголын мэдээ, Public & Government Service, Ulaanbaatar.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн албан ёсны цахим хаяг

🚮 Хог цэвэрлэгээ
🌁 Агаар орчны бохирдол
💡 Гэрэлтүүлэг
🏗️ Тохижилт
🌳 Ногоон байгууламж
🏬 Хүнс, худалдаа, үйлчилгээ

20/08/2026
12/08/2026
2026 оны 08 дугаар сарын 15-аас 09 дүгээр сарын 12-ыг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын ...
12/08/2026

2026 оны 08 дугаар сарын 15-аас 09 дүгээр сарын 12-ыг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

👉Иргэд, жолооч тээвэрчид ээ! 2026 оны 8 дугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

📌Харин есдүгээр сарын 1-ний өдөр энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл хэвийн зорчихыг анхаарна уу?

📌Дараах ангиллын тээврийн хэрэгслүүд уг зохицуулалтад хамрагдахгүй. Үүнд:

👉Мөнх ногоон улсын дугаартай цахилгаан автомашин

👉Түгээлтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл

👉Сургууль, цэцэрлэгийн автобус

👉Такси үйлчилгээний автомашин

👉Хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл

👉Зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгсэл

👉Оршуулгын үйлчилгээний автомашин

👉Нийслэлийн тусгай зориулалтын үйлчилгээний тээврийн хэрэгслүүд

2026-2027 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг...
11/08/2026

2026-2027 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа” доорх байршлуудад худалдаалагдаж байна.

10/08/2026

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй.
Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдр...
23/07/2026

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

🐾Үржил хязгаарлах мэс ажилбар нь хүсээгүй төл гаралтыг бууруулах, тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, эзэнгүй нохой, муурны тоо толгой өсөхөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иргэд та бүхэн үйлчилгээний шаардлагыг ханган тэжээвэр нохой, муураа хамруулж, хариуцлагатай иргэний үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.!

⏰ Ажлын цаг: 09:00–18:00

Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо Арвижих ХХК 0 тоот Ногоон зоорь
https://maps.app.goo.gl/yAds1d3zfJarQCbC9?g_st=ic
Дэлгэрэнгүй мэдээллийг постерт байршуулсан холбоо барих утсаар авна уу.

Баянгол дүүрэгт Нохой муурны үржил зогсоох мэс ажилбар материалын хомсдлоос шалтгаалан түр хугацаагаар хүлээгдэж байгаа ...
07/07/2026

Баянгол дүүрэгт Нохой муурны үржил зогсоох мэс ажилбар материалын хомсдлоос шалтгаалан түр хугацаагаар хүлээгдэж байгаа тул түр хүлээнэ үү

Нохой муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулж байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, эзэнгүй нохой, муурын тоо, толгойг бууруулах зорилгоор 2026 онд 4000 нохой, 720 мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийхээр төлөвлөн ажлыг эхлүүлээд байна.

Байршил:
СХД, 6-хороо, Ханын материалын эцэс, 126-р байрны эцэс
ЧД, Сэлбэ цэцэрлэгт хүрээлэн

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙН БҮРТГЭЛ 2026.07.03•17:00 ЦАГТ ХААГДАНА.License.mn цах...
03/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙН БҮРТГЭЛ 2026.07.03•17:00 ЦАГТ ХААГДАНА.

License.mn цахим системээр “түр зөвшөөрөл” хэсгийг сонгож чиглэлээ зөв сонгож хүсэлтээ илгээнэ үү

📍 Байршил:Хүй долоон худаг

🗓️ Хүсэлт хүлээн авах хугацаа
2026.07.01 • 17:00 цагаас
2026.07.03 • 17:00 цаг хүртэл

💻 Хүсэлт илгээх
License.mn цахим системээр “түр зөвшөөрөл” хэсгийн сонгож хүсэлтээ илгээнэ үү

АНХААРАХ ЗҮЙЛ
• Иргэн, хуулийн этгээд (компани) нэг байршилд нэг л удаа хүсэлт илгээх боломжтой.
• Бүрдүүлэх баримт бичгийг дутуу, буруу хавсаргасан тохиолдолд хүсэлтийг татгалзах үндэслэл болно.

📄 Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай дараах холбоосоор танилцана уу.

https://www.facebook.com/share/p/18zm3kVqDC/?mibextid=wwXIfr

📞 Холбоо барих утас: 7013-0954

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Sunday 08:00 - 00:30

Telephone

+97670130954

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянголын мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Баянголын мэдээ:

Shortcuts

Share