Чинбатын НОМИН

Чинбатын НОМИН Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чинбатын НОМИН, ЦХИХХЯ, Төв шуудан, Сүхбаатарын талбай-1, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Ulaanbaatar.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд 🇲🇳
Minister of Digital Development, Innovation & Communications

Монгол Улсын Их Хурлын гишүүн 🇲🇳
Member of Parliament of Mongolia

23/08/2026

Уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

#ЦХИХХЯ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД TIKTOK ПЛАТФОРМЫН ТӨЛӨӨ...
21/08/2026

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД TIKTOK ПЛАТФОРМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монгол Улсад хүүхдүүдийн 76 орчим хувь нь өдөрт 2-оос дээш цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Иймд хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, аюулгүй хэрэглээг төлөвшүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай.

Энэ хүрээнд ByteDance/TikTok компанийн Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Жанар Салимгереевна Мугаловатай уулзаж, “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөл, түүний хэрэгжилтийг хангах технологийн шийдлийн талаар санал солилцлоо.

Тус хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглох, 13–16 насны хүүхдэд насны онцлогт нь тохирсон тусгай хамгаалалтын тохиргоотойгоор нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан. Мөн платформ хөгжүүлэгч, эцэг эх, боловсролын болон төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж байна.

Уулзалтын үеэр TikTok платформын хүүхэд хамгаалал, насны баталгаажуулалт, нууцлал болон техникийн шийдлүүдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийг технологийн боломжтой хослуулах шаардлагыг онцоллоо.

TikTok компанийн төлөөлөл хуулийн төсөлтэй нарийвчлан танилцсанаа илэрхийлж, платформын үндсэн бодлого нь тус зохицуулалтын зарчимтай нийцэж байгааг тэмдэглэв. Мөн хэрэглэгчийн насыг тодорхойлох болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах технологийн арга хэмжээг хуулийн зохицуулалттай уялдуулж, хуулийн төслийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг цахим орчинд хамгаалах эрх зүйн зохицуулалтыг технологийн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх нь энэ хамтын ажиллагааны гол зорилго юм.

#ЦХИХХЯ

20/08/2026
“STARTUP NATION” ИЗРАИЛЫН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ТУРШЛАГЫГ МОНГОЛД НУТАГШУУЛНАИзраил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчи...
20/08/2026

“STARTUP NATION” ИЗРАИЛЫН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ТУРШЛАГЫГ МОНГОЛД НУТАГШУУЛНА

Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковски, тус улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг MASHAV-ын захирал Эйнат Шлэйн нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын цахим шилжилт болон эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, дэлхийд “Startup Nation” хэмээн танигдсан Израилын туршлагыг нэвтрүүлэх хүрээнд дараах асуудлуудаар санал солилцов.

🔹 Монголын стартап, технологийн компаниудыг Израилын инновацын экосистем, хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагуудтай холбох

🔹 Хиймэл оюун, цахим засаглал, өгөгдлийн чиглэлээр туршлага солилцож, MASHAV-ын сургалт, мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хөгжүүлэх

🔹 Кибер аюулгүй байдал, дата төв, үүлэн дэд бүтцийн хамгаалалт, удирдлагын чиглэлээр хамтран ажиллах

🔹 Үндэсний холбооны хиймэл дагуул, CubeSat, газрын станц болон хиймэл дагуулын өгөгдөлд хиймэл оюун ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх

🔹 Өндөр технологи, кибер аюулгүй байдал, сансрын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан R&D төсөл хэрэгжүүлэхээр ярилцав.

Монгол, Израилын технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төсөл, сургалт, хөрөнгө оруулалтын түншлэлээр өргөжүүлэх боломжийг цаашид үргэлжлүүлэн судална.

#ЦХИХХЯ

🇲🇳🇱🇺 МОНГОЛ, ЛЮКСЕМБУРГ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ДИЖИТАЛ ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНАЛюксембургийн Их Гүнт Улсаас Монгол...
19/08/2026

🇲🇳🇱🇺 МОНГОЛ, ЛЮКСЕМБУРГ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ДИЖИТАЛ ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг дижитал технологи, хиймэл дагуулын холбоо, дата төв, өгөгдлийн дэд бүтцийн чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол, Люксембург хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааг дижитал технологи, хиймэл дагуулын холбоо, дата төв болон өгөгдлийн дэд бүтцийн шинэ чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол Улс геостационар тойрог замд ашиглах үндэсний хиймэл дагуулын шийдлийг судалж байгаатай холбогдуулан орчин үеийн хиймэл дагуулын технологийн боломж, түүнийг дагасан экосистем, дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Мөн Люксембургийн Digital Embassy болон дата төвийн туршлагаас суралцах, өгөгдлийг аюулгүй хадгалах, дата төвийн бие даасан байдлыг хангах чиглэлээр туршлага солилцох талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд хиймэл дагуул, газрын станц, дата төв, өгөгдлийн бие даасан байдал зэрэг чиглэлээр холбогдох байгууллагуудын түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

#ЦХИХХЯ

ӨГӨГДЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН СУУРИЙГ БҮРДҮҮЛНЭЗасгийн газрын ээлжит хуралдаанаар Өгөгдлий...
19/08/2026

ӨГӨГДЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН СУУРИЙГ БҮРДҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр өгөгдөл нь дижитал эдийн засаг, хиймэл оюун, инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний үндсэн нөөц болж байна. Тиймээс өгөгдлийг зөвхөн хадгалах бус, хамгаалах, хуульд нийцүүлэн ашиглах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл нь өгөгдлийн аюулгүй байдал, чанар, стандарт, солилцоо, дахин ашиглалт, төр, хувийн хэвшлийн хоорондын өгөгдөл ашиглалтыг зохицуулахын зэрэгцээ өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Мөн дата төв, хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

ӨГӨГДӨЛ ➡️ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ➡️ ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, сэрүүн уур амьсгал, газар зүйн давуу талаа өгөгдөл, хиймэл оюун, тооцооллын хүчин чадалтай холбон, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан шинэ эдийн засгийн салбар бий болгохоор зорьж байна.

Өөрөөр хэлбэл, төр дата төвийг өөрөө барих бус, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулагчид Монголд дата төв, AI, дижитал дэд бүтцэд хөрөнгө оруулж, шинэ бизнес бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ.

Ингэснээр байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгийнхаа хажуугаар эрчим хүч + өгөгдөл + хиймэл оюун + технологид суурилсан шинэ эдийн засгийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн суурийг тавьж байна.

COP17-ын үеэр энэ боломжоо олон улсад танилцуулж, технологи, хөрөнгө оруулалт, түншлэлийг Монголд татах чиглэлээр ажиллаж байна.



Монгол Улсын Засгийн газар

19/08/2026

Genghis Khan, the famed and feared Mongol ruler who successfully initiated the invasion of China, and whose successors consequently conquered and unified all of China under the Yuan dynasty (which lasted from 1271 to 1368 AD) died on this day 799 years ago.

This watercolour of Genghis Khan is inscribed in Mongolian characters, has a green brocade surround, and is based on an original Chinese painting.

⚔️ Portrait of Genghis Khan. Watercolour and ink on textile, Mongolia.

🇲🇳🇺🇸АНУ-ТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭАНУ-аас Монгол Улсад суу...
18/08/2026

🇲🇳🇺🇸АНУ-ТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанган, Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Абел Ломакс, Эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан Майкл Ричмонд, Эдийн засгийн хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны мэдээллийн технологи, харилцаа холбоо, инновац, хиймэл оюуны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Тухайлбал, Монголын технологийн компаниудын хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг нэмэгдүүлэх GPU дэд бүтцийг нэвтрүүлэхэд АНУ-ын талын дэмжлэг, технологийн түншлэл болон нийлүүлэлтийн боломжийг судлах, Монголын компаниудыг АНУ-ын технологийн компани, үйлдвэрлэгчид болон экосистемтэй холбох талаар хэлэлцлээ.

Мөн АНУ-ын технологи, инновацын шийдэл, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, Монголын технологийн компаниудыг олон улсын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцав.

Түүнчлэн, “American Technology Week 2026” арга хэмжээг 2026 оны 9-р сарын 7–11-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Монголын технологийн компаниудыг оролцуулах, АНУ-ын компаниудтай холбох, шинэ технологи, инновацын шийдлүүдийг танилцуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

#цхиххя

U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia

🇺🇳🇲🇳НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭCOP17 нь олон улсын хамтын ажиллагааг өргөжү...
17/08/2026

🇺🇳🇲🇳НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

COP17 нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна технологи, инновац, дижитал хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шинэ боломжуудаа олон улсад танилцуулах чухал талбар.

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын зүгээс COP17-ын үеэр Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан ногоон дата төв, Монгол Улсын дата төвийн стратеги гэсэн гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана.

🔸Нэгдүгээрт, Өгөгдлийн тухай хуулийн төслөөр дамжуулан өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьж байна. Өгөгдөл нь зөвхөн мэдээлэл хадгалах бус, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах, инновац, хиймэл оюун, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь болох юм.

🔸Хоёрдугаарт, хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг хөгжүүлэх чиглэлд ажиллана. Монгол Улс сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талаа ашиглан бүс нутгийн Green AI Data Center болох боломжтой.

🔸Гуравдугаарт, Монгол Улсын дата төвийн стратегийг “Sovereign by Design” буюу эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг хангасан дата төвийн хөгжлийн загвар болгон танилцуулна.

Энэхүү стратеги нь дата төвийн эрчим хүчний найдвартай байдал, олон улсын сүлжээний холболт, өгөгдлийн аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын тогтвортой эрх зүйн орчныг нэг цогц системээр хөгжүүлэхэд чиглэнэ.

Өөрөөр хэлбэл, бид зөвхөн дата төв байгуулах боломжоо танилцуулаад зогсохгүй, түүнийг ямар зарчим, ямар дэд бүтэц, ямар эрх зүйн орчинд хөгжүүлэх стратегиа олон улсад танилцуулна. Улмаар энэхүү стратегийг хэрэгжүүлэх олон улсын технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилготой ажиллаж байна.

16/08/2026

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт цахим хөгжил, инновац, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

🌐 Мөн өнөөдрөөс Монгол Улсад 197 орны төлөөлөгчдийг нэгтгэсэн UNCCD COP17 бага хурал эхэлж байна.

Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүсье.

Address

ЦХИХХЯ, Төв шуудан, Сүхбаатарын талбай-1, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Чинбатын НОМИН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Чинбатын НОМИН:

Shortcuts

Share