Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл, Intergovernmental Organization, #1004, Bogd Tower, Ts, Jigjidjav Street-3, Chingeltei district, Ulaanbaatar.

Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шат МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

Монгол улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ)-тэй үр дүнтэй тэмцэхэд хууль эрх зүйн

болон бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлж байна. ГБХ үйлдэх, мөрдөн мөшгих, заналхийлэх зэргийг шинэ хуулиар гэмт хэрэгт тооцох болсон нь, ГБХ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах механизм сайжирч, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож өгсөн бөгөөд өмнөх хуулийн хийдлийг арилгасан юм.

Хэдийгээр хууль, эрх зүйн орчин сайжирч хохирогч-төвтэй, өргөн далайцтай шинэчлэлүүд хийгдсэн боловч уг хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх, хохирогчдод шаардлагатай тусламжийг үзүүлэх хэрэгцээ байсаар байна. Түүнчлэн байнгын мониторинг хийх, оролцогчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах зохицуулалтыг хийх шаардлага байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛТУУД
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь ГБХ-ийн хохирогчдод хууль зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх, эрхээ эдлэхэд болон ГБХ-тэй идэвхтэй тэмцэхэд нь тэднийг эрх мэдэлжүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Одоо байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлийг боловсруулсны үндсэн дээр ОУХЭЗБ-аас ГБХ-ийн хохирогчдыг чадавхжуулах, тэдний хууль зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх, ГБХ-ийн эсрэг хууль тогтоомж болон бусад холбогдох үйлчилгээг сайжруулах зорилгоор гурван талт арга замыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1) ГБХ-тэй тэмцэх хууль, эрх зүйн орчны тодорхой бус байдлууд, ГБХ-ийн хохирогчид хууль эрх зүйн байгууллагуудаас тусламж авахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг олж тогтоох;
2) Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ууд, хууль зүйн туслалцаа үзүүлэгчид (тэр дундаа Монголын хуульчдын холбооны хуульчид болон хууль зүйн клиникийн оюутнууд)-ын анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, ИНБ-уудын өөр хоорондоо болон бусад үйлчилгээ үзүүлэгчдийн дунд холбон зуучлах чадавхыг бэхжүүлэх, тэдний нөлөөллийн үйл ажиллагааг сайжруулах;
3) ГБХ-ийн хохирогчдод тэдний эдлэх эрх, хамгаалалтын механизм болон эрх зүйн арга хэрэгслийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээхдээ эрх зүйн боловсрол дээшлүүлэх кампанит ажлаар дамжуулан өгөх болно.

Төслийн зүгээс “Хэнийг ч бүү үлдээ” зарчмын дагуу, хууль зүйн туслалцаа авч чаддаггүй, олон хэлбэрийн хүндрэл, гадуурхалтай тулгарч байдаг эмзэг бүлгийнхний төлөөлөл хохирогчид руу чиглэж ажиллана. Бодлогын зөвлөмж боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн боловсрол олгох үйл ажиллагаануудад хохирогчдын туршлага, хэрэгцээ шаардлага, тэдний эрх, ашиг сонирхлыг анхааралдаа авч ажиллах болно.

Төслийн үргэлжлэх хугацаа: 2019 оны 1 дүгээр сар- 2022 оны 9 дүгээр сар
Санхүүжүүлэгч: Канад Улсын Гадаад хэргийн яам

26/08/2026

🇲🇳 Mongolia has been a valued partner of IDLO since becoming a Member Party in 2015.

Learn more about IDLO's longstanding partnership with Mongolia and our work with the judiciary, civil society and local communities to strengthen justice institutions, promote transparency and accountability, enhance access to justice, protect women, children and vulnerable communities, and support inclusive economic development.

📄 Read the factsheet here: https://ow.ly/L5SF50ZFi0v

🤝⚖️IDLO AND JUDICIAL GENERAL COUNCIL DISCUSS PREPARATIONS FOR SPECIALIZED FAMILY AND YOUTH COURTIDLO Mongolia team met w...
26/08/2026

🤝⚖️IDLO AND JUDICIAL GENERAL COUNCIL DISCUSS PREPARATIONS FOR SPECIALIZED FAMILY AND YOUTH COURT

IDLO Mongolia team met with Chairperson of the Judicial General Council P. Zolzaya and Council Member O. Janchivnyambuu on 25 August 2026 to discuss preparations for the establishment and operation of Mongolia’s new Specialized Family and Youth Court.

25/08/2026

Social Impact Assessment can help make pastoralist land rights and land use visible in development decisions, enabling meaningful participation, preventing displacement and supporting responsible investment.

Our side event at , co-organized with the Mongolian NGO Steps without Borders and the Oxford University School of Geography and the Environment, examined how Social Impact Assessment policy can help ensure meaningful participation of nomadic herders and other pastoralists as rights-holders throughout development project cycles.

With Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллага Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс and Жендэрийн Үндэсний Хороо

25/08/2026
25/08/2026

Дорнод аймгийн Баяндун сумын малчин Ц.Сэндэр: Малчин эмэгтэйчүүд үүр хаяарахтай уралдаж босоод 24 цагт амжихгүй их ажилтай байдаг.
Малчин эмэгтэй нэг өдөрт мал аж ахуй, өрхийн ажил, асрахуйн үүргийг зэрэг үүрдэг.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 хурлын үеэр нүүдэлчин малчин эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэлээ. Дөрвөн улирал, хоногийн 24 цагт ажиллаж хөдөлмөрлөдөг малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачааллыг анхаарлын төвд оруулж, төрийн бодлогод тусгахад алхам алхмаар урагшилж буй энэхүү арга хэмжээг Жендэрийн үндэсний хороо болон Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төсөл дэмжин ажиллалаа.

25/08/2026

Картын тоглоом: Эмэгтэйчүүдийн үл үзэгдэх хөдөлмөр, асрахуйн ажлыг эрчүүд хэрхэн ойлгож, үнэлдэг вэ?

COP17 олон улсын хурлын үеэр эмэгтэйчүүдийн үл үзэгдэх хөдөлмөрийг бодит түүх, оролцоот аргачлалаар дамжуулан олон нийтэд хүргэлээ.

“Монфемнет” үндэсний сүлжээнээс картын тоглоомоор дамжуулан асрахуйн ажил гэж юу болох, хэн энэ ажлыг хийдэг, түүний эдийн засаг болон нийгэмд оруулж буй хувь нэмэр ямар ач холбогдолтой талаар энгийн, ойлгомжтой байдлаар мэдлэгээ нэмэгдүүллээ.
Энэхүү арга хэмжээг Жендэрийн үндэсний хороо болон Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төсөл дэмжин ажиллалаа.

- COP17 хурлын ногоон бүсэд Монголын зүүн, баруун хязгаараас бодит түүх, туршлагаа хуваалцахаар хэдэн мянган бээрийг туу...
25/08/2026

- COP17 хурлын ногоон бүсэд Монголын зүүн, баруун хязгаараас бодит түүх, туршлагаа хуваалцахаар хэдэн мянган бээрийг туулж ирсэн малчин эмэгтэйчүүдийн асар хөл хөдөлгөөн ихтэй, зочин гийчин олонтой бужигнаж өнжлөө.
- Ялангуяа, гаднын зочид “Малчин эмэгтэйчүүдийн 24 цаг” болон асрахуйн эдийн засгийн интерактив хөтөлбөрүүдийг ихээхэн сонирхож, гүнзгий тайлбарлуулж харагдана.
- Энэ бүхнийг олон улсын дээд хэмжээний уулзалтыг зорьж ирсэн зочдод таниулах, тэдний “чихийг дэлдийлгэх” ажлыг “Монфемнет” үндэсний сүлжээнийхэн, Жендэрийн үндэсний хороо хамтран хийсэн нь цагаа олж, “бай”-гаа оносон санаачилга байлаа хэмээн нийтлэлдээ онцолжээ.

COP17:Нүүдэлчин ээжүүдийн “үүрдэг” хөлсгүй хөдөлмөр

📍COP17: МАЛЧДЫН НУТАГ, БЭЛЧЭЭРИЙГ ХАМГААЛАХАД НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ЧУХАЛ БАЙНА📍Өнөөдөр "Нийгмийн нөлөөллийн үнэлг...
23/08/2026

📍COP17: МАЛЧДЫН НУТАГ, БЭЛЧЭЭРИЙГ ХАМГААЛАХАД НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ЧУХАЛ БАЙНА

📍Өнөөдөр "Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр (SIA) дамжуулан малчдын нутаг бэлчээрийг хамгаалах нь" сэдэвт тусгай хэлэлцүүлэг боллоо. Тус арга хэмжээг Олон Улсын Хөгжлийн Хуулийн Байгууллага (IDLO), "Хил хязгааргүй алхам" ТББ болон Оксфордын Их Сургууль хамтран зохион байгуулж, хөгжлийн томоохон төслүүдийн үеэр малчдын эрх ашиг, уламжлалт бэлчээрийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэв.

📍Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкнууд болон томоохон хөрөнгө оруулагчид нийгмийн ба соёлын нөлөөллийн заавал хийх үнэлгээг хуульчлах шаардлагатайг онцоллоо. Ялангуяа уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн улмаас малчид нутаг бэлчээрээсээ шахагдах, амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэлийг хууль эрх зүйн хүрээнд Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр (SIA) урьдчилан тодорхойлж, хамгаалах нь чухал болохыг IDLO, Монголын хүний эрхийн үндэсний комисс болон дотоодын малчдын төлөөллүүд дурдлаа.

📍Арга хэмжээний нээлтэд Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэхдээ, Монгол Улсын нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч 18–34 насны залуу малчдын 66.7 хувь нь эрэгтэйчүүд байгааг тодотгов. Энэ нь залуу эмэгтэйчүүд хөдөө орон нутагт үлдэх нь багасаж буйн илрэл бөгөөд нийгмийн үйлчилгээний хүртээмж, хөдөлмөрийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойг тайлбарлалаа. Үүнтэй холбогдуулан Жендэрийн үндэсний хорооноос 2027–2030 онд залуу малчдын гэр бүл, нийгмийн тулгамдсан асуудлыг дэмжих зорилтот хөтөлбөрийг боловсруулж байгаагаа танилцуулав.

📍Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын "Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай" хуулийн төслийн одоогийн явц ба хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл өгсөн юм.

📍Оролцогчид нийгмийн болон жендэрийн мэдрэмжтэй үнэлгээг бодлого төлөвлөлтөд албан ёсоор тусгах нь бэлчээрийг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих болон нүүдлийн соёл иргэншлийг хадгалахад нэн чухал алхам болно гэдэгт санал нэгдлээ.

🔸🔸🔸

COP17: SOCIAL IMPACT ASSESSMENT IS ESSENTIAL TO SAFEGUARDING PASTORALISTS’ LANDS AND RANGELANDS

🔸Today, a special discussion titled “Safeguarding Pastoralist Lands through Social Impact Assessment (SIA)” was held. The event was jointly organized by the International Development Law Organization (IDLO), Steps Without Borders NGO, and the University of Oxford School of Geography and the Environment bringing together participants to discuss how pastoralists’ rights and traditional rangelands can be protected in the context of large-scale development projects

🔸During the discussion, development banks and major investors highlighted the need to establish legal requirements for mandatory social and cultural impact assessments. In particular, IDLO, the National Human Rights Commission of Mongolia, and representatives of local herder communities emphasized the importance of using Social Impact Assessment (SIA) within a clear legal framework to identify and address, at an early stage, the risks of herders being displaced from their traditional lands and losing their sources of livelihood as a result of mining and infrastructure projects.

🔸Speaking at the event, A. Adilbish, Head of the Secretariat of the National Committee on Gender Equality, noted that women account for 41.7 per cent of Mongolia’s herders, while 66.7 per cent of young herders aged 18–34 are men. She explained that this reflects a declining number of young women remaining in rural areas, which is linked to a range of factors, including access to social services and working conditions. In response, the National Committee on Gender Equality is developing a targeted programme for 2027–2030 to address the social and family-related challenges faced by young herders.

🔸Member of Parliament D. Bum-Ochir also provided an update on the current status of Mongolia’s draft Law on Social Impact Assessment and the challenges related to its implementation.

Participants agreed that formally integrating socially and gender-responsive impact assessments into policy and planning would be an important step towards protecting rangelands, supporting herders’ livelihoods, and preserving Mongolia’s nomadic heritage.

#Монгол Улсын Засгийн Газар






22/08/2026

COP17-ийн Тэсвэртэй байдлын өдөр бид “Уур амьсгал & Асрахуй Лаб” интерактив үзэсгэлэн, үйл ажиллагааг зохион байгуулж байна. 💚

Энэ өдөр
- Интерактив тоглоом, сорилууд
- Уур амьсгал + асрахуйн холбоос
- Мэдээлэл, танин мэдэхүйн үйл ажиллагаа

📅 8-р сарын 23 | 10:00–17:00
📍 COP17 Ногоон бүс | Павилион #35

Уур амьсгалын тэсвэртэй байдал хүнээс, асрахуйгаас эхэлнэ.

21/08/2026

Address

#1004, Bogd Tower, Ts, Jigjidjav Street-3, Chingeltei District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 06:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611320904

Alerts

Be the first to know and let us send you an email when Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл:

Shortcuts

Share