Mongolian Library Update 2024

Mongolian Library Update 2024 Номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын XI зөвлөгөөн

НОМЫН САНЧ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН “MONGOLIAN LIBRARY UPDATE” ЗӨВЛӨГӨӨН XI УДААГИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР “3.0” ЗОРИЛТ РУУ ШИЛЖНЭ...
02/12/2024

НОМЫН САНЧ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН “MONGOLIAN LIBRARY UPDATE” ЗӨВЛӨГӨӨН XI УДААГИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР “3.0” ЗОРИЛТ РУУ ШИЛЖНЭ

“Хамтдаа хөгжье” уриатай Монголын номын санчдын “Mongolian library update” зөвлөгөөн XXI дэх удаагаа 2024 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан. Зөвлөгөөн Соёл, спорт, аялал жуулчлалын, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Монголын номын сангуудын консорциум, хамтран ажиллагч, зохион байгуулагчаар Дотоод хэргийн их сургууль ажиллаж байна.
Зөвлөгөөнд бүх шатны номын сангуудын төлөөлөл 100 гаруй номын санчид хамрагдлаа.
“Mongolian library update” зөвлөгөөн 2014 онд анх зохиогдож эхэлсэн цагаасаа тасралтгүй зохиогдсоор ирсэн бөгөөд улс орон, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд жилүүдэд ч салбарын тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн болоод бусад салбарын эрдэмтэн судлаачдын өргөтгөсөн хүрээнд хэлэлцэж дүгнэлт, шийдэл гарган төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр салбарын эрх зүйн байдлыг тодорхой болгож, номын сангуудын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн, олон улсын стандартад нийцүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр түүчээлсээр ирлээ.
Энэ хугацаанд тус зөвлөгөөнөөр дотоод гадаадын нийт 90 гаруй номын санч, мэдээллийн ажилтны 120 гаруй сэдвээр асуудал хөндсөн илтгэл хэлэлцсэн бөгөөд тэдгээрийн хэрэгжилт, үр дүн нь 90 гаруй хувьтай байгаа нь зөвлөгөөнд оролцогч номын санч- мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч бидний, хамтран ажиллагч төрийн болон хувийн хэвшлийн номын сан, мэдээллийн байгууллага та бүхний минь бахархууштай, бахдууштай нэгэн зүйл мөн. Бид өнгөрөгч арван жилд хамтдаа хөгжиж чадсан.
XI дэх удаагийн зөвлөгөөнөөр өнгөрсөн арван жилийн хугацаан дахь үйл ажиллагаагаа дүгнэж, ирж буй шинэ арван жилд анхааран ажиллах 3.0 төлөвлөгөө, зорилтоо танилцуулахын зэрэгцээ нийтийн болон ИДС, ЕБС-ийн сургуулийн номын сангуудын асуудлыг нарийвчлан авч хэлэлцсэн бөгөөд номын сангаас гарах соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөлдлөө. Мөн салбарын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, ном зүйн мэдээллийн нэгдсэн сан, сэтгүүлийн нэгдсэн сан үүсгэх чиглэлээр хамтын ажиллагааны уриалга, урилгыг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлнэ.

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ

Mongolian Library update 2023 | МНСК-ын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баатарсүрэн
15/11/2023

Mongolian Library update 2023 | МНСК-ын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баатарсүрэн

Номын санч мэдээллийн ажилтнуудын улсын X зөвлөгөөн

Mongolian Library update 2023 | МНСК гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ
15/11/2023

Mongolian Library update 2023 | МНСК гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ

Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын X зөвлөгөөн

13/11/2023
MONGOLIAN LIBRARY UPDATE 2022 | МҮНС ийн Ашиглалтын өмнөх түр албаны дарга Б Бат-Эрдэнэ
22/05/2023

MONGOLIAN LIBRARY UPDATE 2022 | МҮНС ийн Ашиглалтын өмнөх түр албаны дарга Б Бат-Эрдэнэ

Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын VIII зөвлөгөөн

MONGOLIAN LIBRARY UPDATE 2022 | ХоТНС-ийн Номзүйч Н.Одхүүтэй хийсэн ярилцлага
22/05/2023

MONGOLIAN LIBRARY UPDATE 2022 | ХоТНС-ийн Номзүйч Н.Одхүүтэй хийсэн ярилцлага

Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөн

MONGOLIAN LIBRARY UPDATE 2021 | МУ-н Соёлын гавьяат зүтгэлтэн Ахмад номын санч Ш.Базар
22/05/2023

MONGOLIAN LIBRARY UPDATE 2021 | МУ-н Соёлын гавьяат зүтгэлтэн Ахмад номын санч Ш.Базар

Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын VIII зөвлөгөөн

Address

СБД
Ulaanbaatar
12000

Telephone

+97689119934

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Library Update 2024 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Library Update 2024:

Share

Category