МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль

МУБИС-ийн харьяа  ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль МУБИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Сургуулийн албан

23/06/2026

🏐 БЭЛТГЭЛДЭЭ ГАРЦГААЯ! ✨
Манай "Volleyball Camp 2026" зуслангийн бэлтгэл ид явагдаж байна! Бид энэ зуныг зөвхөн бэлтгэлээр биш, эрүүл мэнд, нөхөрлөл, багийн уур амьсгалаар дүүрэн өнгөрүүлэх болно.
🏔️ Зуны цэвэр агаарт, мэргэжлийн дасгалжуулагчдын дор техникээ сайжруулж, багаар ажиллах чадварт суралцсаар байна.

2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТОВ БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ СУРГУУЛИУДЫН ХУВААРЬНийт төгсөгчид, шалгуулагчдадаа элсэлтийн шалгал...
21/06/2026

2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТОВ БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ СУРГУУЛИУДЫН ХУВААРЬ
Нийт төгсөгчид, шалгуулагчдадаа элсэлтийн шалгалтад нь өндөр амжилт хүсье! 🎓✨
Боловсролын Үнэлгээний Төвөөс баталсан хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн "2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ"-өөр МУБИС-ИЙН ХАРЬЯА ЕББД СУРГУУЛЬ томилогдон ажиллаж байна. Манай сургуулийн хамт олон шалгуулагчдыг стандартын шаардлага хангасан, тав тухтай орчинд шалгалтаа өгөх нөхцлийг бүрдүүлж, бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
Манай сурагчид нийслэлийн ЕБ-ын 6-р сургуульд очиж шалгуулах хуваарьтай.
📌 Дараах сургуулиудын шалгуулагчид МУБИС-ийн харьяа ЕББД сургууль дээр ирж шалгалт өгнө:
Нийслэлийн ЕБ-ын 3-р сургууль
"Нест Эдүкэйшн" сургууль
"Үй Цай" сургууль
"Галакси" сургууль
"Логарифм" бүрэн дунд сургууль
"Улаанбаатар Элит" ОУ-ын дунд сургууль
"Шинэ Зууны Удирдагч" сургууль
"Кингс Кидс" сургууль
Нийслэлийн ЕБ-ын "Эрдмийн Хөтөч" ЦС
Нийслэлийн ЕБ-ын 29-р сургууль
Нийслэлийн ЕБ-ын 116-р сургууль
"Австралиан Смарт Скүүл оф Улаанбаатар" сургууль
"Олула томё" сургууль
"Соёл Эрдэм" сургууль
Нийслэлийн ЕБ-ын 166-р сургууль
СБД-ийн албан бус НТБ-ын төв
📍 Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, МУБИС-ийн төв байрны хойд талд

Шалгуулагч та бүхэн шалгалтын байрандаа товлосон цагаас өмнө ирж, өөрийн суудлаа баталгаажуулна уу. Ирээдүйн их үйлсэд нь дахин амжилт хүсье!
#ЭлсэлтийнШалгалт2026 #БҮТ #МУБИСЕББДС #ШалгалтынТөв

21/06/2026

🏕️✨ Зуслангийн зугаатай өдрүүд улам сонирхолтой болсоор... ✨🏕️
Манай зуслангийн авьяаслаг, бүтээлч хүүхдүүдийн дунд "Open Mic" микрофон аялгуугаа өргөж, хөгжөөн өрнүүн тэмцээн уралдаанууд ширүүн явагдаж байна! 😍🎤
Яг одоо хүүхдүүд маань гипсэн урлалын цагтаа орж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр гипсэн дүрсүүдийг амилуулан, өнгө өнгийн будгаар гоёж сууна. 🎨🖌️ Зуслангийн хоног бүр шинэ найз нөхөд, инээд хөөр, мартагдашгүй дурсамжаар дүүрэн өрнөж байна.
Мөн бүжиг , англи хэл , гар урлал, бүтээлч дугуйлангууд үргэлжилсээр …

#ЗуслангийнАмьдрал #ЗуныЗугаатайӨдрүүд #ХүүхдийнЗуслан #БүтээлчХүүхдүүд

18/06/2026

✨ ЗУНЫ СУРГАЛТЫН 3-Р ЭЭЛЖ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЭЛЛЭЭ ✨
Зуныг урам зориг, мэдлэг боловсролоор дүүрэн өнгөрүүлэхээр зорьсон суралцагчдын маань хүлээсэн 3-р ээлжийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.
🚀 Сургалтын нээлтийн үйл ажиллагааг нээж сургуулийн Захирал, доктор, профессор М. Мөнхбаатар үг хэлж, нийт суралцагчид болон багш нартаа амжилт хүслээ.
Сургалтын 2-р ээлжийн суралцагчдаа баяр хөөртэйгөөр үдэж, шинэхэн суралцагчдаа элэгсэг дотноор хүлээн авлаа. 🤗
Ирээдүйн эзэд болсон хүүхдүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Эрдмийн цагаан мөр алтан байг. 📚💡
#ЗуныСургалт #3рЭэлж #Нээлт #ЭрдэмБоловсрол #Амжилт

17/06/2026

Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс нүдийг минь бүрхлээ
Хун хундаа дасдагийн адил
Хүн хүндээ дасдаг юм байж дээ

2-р ээлж буцаж 3-р ээлж ирэх нь ээ ❤️🌻🌹🌲

Address

Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Хичээлийн 6-р байр , Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677773993

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль:

Share

Category