Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange Монголын хөдөө аж ахуйн бирж ТӨХХК

-Мэргэшсэн боловсон хүчин
-Дэвшилтэт технологи
-Мэдээллийн ил тод байдал
-Олон улсын стандарт
-Хариуцлагатай байдал
-Найдвартай, эрсдэлгүй зах зээл, бодит үнэ

13/08/2026
📍ДОРНОД АЙМГААС БЭЛТГЭСЭН 800 ШИРХЭГ ҮХРИЙН ШИРИЙГ “БУЛГАРИ” ХХК ХУДАЛДАН АВЛАА
12/08/2026

📍ДОРНОД АЙМГААС БЭЛТГЭСЭН 800 ШИРХЭГ ҮХРИЙН ШИРИЙГ “БУЛГАРИ” ХХК ХУДАЛДАН АВЛАА

05/08/2026

БИРЖЭЭР АРИЛЖДАГ БАРАА, ТҮҮХИЙ ЭД

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг.

Бирж дээр нийт 8 бүлгийн 29 нэр төрлийн бараа, түүхий эдийг “Барааны тодорхойлолт”-ын дагуу арилжиж байна.

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈/2026.7.27 - 2026.07.31/3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 9 хэлцлээр 45 тэрбум төгрө...
03/08/2026

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈
/2026.7.27 - 2026.07.31/

3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 9 хэлцлээр 45 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

#Арилжаа
#7хоногийн
#Мэдээ
#бирж

27/07/2026

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК-ИАС ОРОН НУТАГТ АРЬС, ШИР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Орон нутагт Арьс, шир бэлтгэн нийлүүлэх төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай аймгийн төлөөлөл 5 иргэн 7-р сарын 23,24-ний өдрүүдэд хамрагдлаа.

Тус сургалтын зорилго нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг орон нутагт төлөөлж ажиллах төлөөлөгчийг чадавхжуулахад чиглэсэн бөгөөд сургалтад хамрагсад нь Төрөөс малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, гишүүнчлэл, итгэмжлэгдсэн агуулах, дуудлага худалдааны зарчим, “Багцын гэрээ” системийн ашиглалт, арьс шир боловсруулах салбарын өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн анхан шатны боловсруулалт, чанарын хамгаалалтын талаар мэдээлэл авч, цаашид “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ний үйл ажиллагааг орон нутагт төлөөлж ажиллах мэдлэгийг тодорхой түвшинд эзэмшсэн үр дүнтэй сургалт боллоо.

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈/2026.7.20 - 2026.07.24/4 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 16 хэлцлээр 64.4 тэрбум тө...
27/07/2026

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈
/2026.7.20 - 2026.07.24/

4 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 16 хэлцлээр 64.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

#Арилжаа
#7хоногийн
#Мэдээ
#бирж

Тулгар төрийн 2235, Их монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын ...
11/07/2026

Тулгар төрийн 2235, Их монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

🇲🇳Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай!🇲🇳

08/07/2026
АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛЛЫГ ХЯЛБАР, ШУУРХАЙ ОЛГОХ ЖУРАМ БОЛОВСРУУЛНА
07/07/2026

АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛЛЫГ ХЯЛБАР, ШУУРХАЙ ОЛГОХ ЖУРАМ БОЛОВСРУУЛНА

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АХМАД АЖИЛТАН ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛААМонгол Улсын Е...
06/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН АХМАД АЖИЛТАН ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хөдөө аж ахуйн биржийн ахмад ажилтан Рэгзэнгийн Батбаярыг төрийн одонгоор шагналаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одонгоор шагнагдсан ахмад ажилтанд баяр хүргэж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, салбарын хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Address

Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, Олимпын-3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1 дүгээр давхар
Ulaanbaatar
213800

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670148779

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange:

Shortcuts

Share