Сонгинохайрхан дүүргийн Явган Алхалтын Холбоо

Сонгинохайрхан дүүргийн Явган Алхалтын Холбоо Walking Makes Value - Алхалт үнэ цэнийг бүтээнэ
Утас: 88701118 | [email protected] | www.youtube.com/ | www.walking.mn

НЯМ ГАРАГИЙН АЛХАЛТАНД УРЬЖ БАЙНА! 🚶‍♀️📍 АЛХАЛТЫН МАРШРУТЗүүн салаа Төгөл сувилал----> Баруун салаа Бумбатын рашаан 📅 Ог...
28/08/2026

НЯМ ГАРАГИЙН АЛХАЛТАНД УРЬЖ БАЙНА! 🚶‍♀️

📍 АЛХАЛТЫН МАРШРУТ
Зүүн салаа Төгөл сувилал----> Баруун салаа Бумбатын рашаан

📅 Огноо: 2026 оны 08 сарын 30 (Ням гараг)

🕢 Цуглах цаг: 09:00
🕗 Алхалт эхлэх цаг: 09.10

⏰ Цагаа баримтална. Алхалт эхэлсний дараа хүн хүлээхгүй болохыг анхаарна уу.

📌 Цуглах цэг:
Зүүн салаа салааны Төгөл сувилалын автобусны буудал

🥾 Алхах зай:
8+км

🚗 Ирэх боломж: Автобус, Хувийн автомашинаар ирж болно.

🔄 Маршрут нь тойрог хэлбэртэй тул алхалт эхэлсэн цэг дээрээ буцаж ирнэ.

‼️ АНХААРАХ ЗҮЙЛС

✔️ Цаг агаарт тохирсон, биед эвтэйхэн хувцас өмсөх
✔️ Арзгар ултай уулын гутал өмсөх
✔️ Уулын хос таяг авч явах
✔️ Малгай, түрий, нарны шил хэрэглэх
✔️ Уух ус, халуун ундаа, хөнгөн хүнсээ бэлтгэх
✔️ Хувийн аюулгүй байдлаа бүрэн хангах

🤝 ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Сонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбоо

📞 Холбоо барих:
8870-1118

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЯСНЫ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯСонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбооны үйл ажиллагаа...
27/08/2026

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЯСНЫ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ

Сонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбооны үйл ажиллагааг дэмжиж, ясны сийрэгжилт тодорхойлох шинжилгээний 5 ширхэг эрхийн бичиг хандивласан BonaVita Clinic-ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Явган алхалт бол эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн чухал хэсэг. Тэр дундаа тогтмол алхаж, хөдөлгөөнтэй амьдардаг хүн яс, үе мөчний эрүүл мэнддээ анхаарах нь нэн чухал юм.

Ясны сийрэгжилт нь эхний үедээ тодорхой шинж тэмдэггүй явагдах тохиолдол байдаг тул ясны нягтралаа тогтмол шалгуулж, эрсдэл байгаа эсэхийг эрт тодорхойлох нь урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Бид энэхүү 5 ширхэг эрхийн бичгийг фестиваль дээр Төв алхалтын холбоонд хандивласан.

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, алхагчдын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулж буй BonaVita Clinic-ийн хамт олондоо дахин баярлалаа.
Oyunaa Oyunaa

Сонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбоо нь ULААНБААТАР WALKING 2026 олон улсын алхалтын фестивальд анх удаагаа амж...
24/08/2026

Сонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбоо нь ULААНБААТАР WALKING 2026 олон улсын алхалтын фестивальд анх удаагаа амжилттай оролцлоо.

Энэ удаагийн фестивальд манай холбооны 15 гишүүн нэгдэн оролцож, хоёр өдрийн турш зохион байгуулагдсан алхалтын маршрутуудаа бүрэн туулж дурсгалын медалиа зүүж,
сертификатаа авлаа.
Түүнчлэн бид зөвхөн алхалтад оролцоод зогсохгүй, Монголынхоо үндэсний өв соёл, уламжлалыг гадаад, дотоодын 700 гаруй алхагчдад сурталчлан таниулахыг зорьж, өөрсдийн асартаа монгол ахуй, өв соёлыг шингээн оролцсон юм.

Морин хуурын эгшгээр морины аялгуугаа түгээж,
айраг, цагаан идээгээр зочдоо дайлж,
🇲🇳 Монгол ёс заншил, уламжлалт соёлоо олон орны алхагчдад танилцууллаа.

ULААНБААТАР WALKING 2026 фестивалийг зохион байгуулсан нийт хамт олондоо, хүрэлцэн ирж оролцсон дотоод, гадаадын нийт алхагчдадаа баярлалаа.

Хүн заримдаа аз жаргалтай байгаагаа өөрөө ч мэддэггүй учраас аз жаргалгүй байгаа мэт явдаг. Аз жаргалыг бид холоос хайда...
17/08/2026

Хүн заримдаа аз жаргалтай байгаагаа өөрөө ч мэддэггүй учраас аз жаргалгүй байгаа мэт явдаг.

Аз жаргалыг бид холоос хайдаг. Илүү их мөнгө, илүү сайхан амьдрал, илүү том байшин, илүү өндөр амжилт, хэзээ нэгэн цагт ирэх сайхан өдрөөс аз жаргалыг хүлээдэг.

Гэтэл аз жаргал гэдэг заавал ирээдүйд байдаг зүйл биш юм.

Өнөөдөр өглөө нүдээ нээсэн нь өөрөө аз жаргал.
Эрүүл саруул алхаж байгаа нь аз жаргал.
Хайртай хүмүүсээ дэргэдээ байгааг мэдрэх нь аз жаргал.
Ээж аавынхаа дууг сонсох, үр хүүхдийнхээ инээхийг харах, найзтайгаа ярилцах, цэвэр агаараар амьсгалах, байгальд алхаж явах, өвчингүй эрүүл байх, нар мандахыг харах хүртэл бидний өдөр бүрийн жижигхэн аз жаргал.

Бид эдгээрийг өдөр бүр авч байдаг ч дасчихсан учраас үнэ цэнийг нь анзаардаггүй.

Харин нэг өдөр байхгүй болсны дараа л ямар их аз жаргал дунд амьдарч байснаа ойлгодог.

Тиймээс аз жаргалыг хүлээх биш, мэдэрч амьдрах хэрэгтэй.

Өөрт байгаа зүйлээ тоолж үз.
Хажууд байгаа хүмүүсээ хайрла.
Өнөөдрийн өдрөө үнэл.
Өнгөрснийг харамсахын оронд сургамж болго.
Ирээдүйгээс айхын оронд өнөөдрийг сайхан өнгөрөө.

Аз жаргал гэдэг бидэнд хэзээ нэгэн цагт ирэх зүйл биш.
Аз жаргал гэдэг яг одоо байгаа амьдралаа талархалтайгаар мэдэрч чадаж байгаа сэтгэл юм.

Тиймээс өнөөдөр өөртөө нэг л зүйлийг хэлээрэй:

“Би аз жаргалтай хүн юм байна. Би зүгээр л үүнийгээ анзаарах хэрэгтэй байж.”

Амьдрал төгс болохыг хүлээлгүй,
байгаа амьдралаа төгс мэт хайрлаж суръя.❤️❤️❤️

2026.08.16 Зүүн салаа – Хустайн амын 10 км алхалт Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбооны 29 алхагч Зүүн...
17/08/2026

2026.08.16
Зүүн салаа – Хустайн амын 10 км алхалт

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Явган алхалтын холбооны 29 алхагч Зүүн салаанаас Хустайн ам чиглэлд 10 км алхалтаа амжилттай хийж, эрүүл мэнддээ нэгэн сайхан өдрийг зориуллаа.

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, өглөөний цэнгэг агаараар амьсгалан, ой мод , уулын замаар алхахын зэрэгцээ эмийн ургамал, цэцэг, мөөг , жимс жимсгэний талаар танин мэдэхүйн олон сонирхолтой ойлголт авч, баян хангайнхаа хишиг буянаас хүртсэн сайхан өдөр байлаа.

Өнөөдрийн алхалтад идэвхтэй оролцож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан 29 алхагчдаа баярлалаа.

16/08/2026

Өнөөдрийн алхалтаар 10 шинэ алхагч бидэнтэй нэгдэж, Монголын алхагчдын эгнээг өргөтгөв .

Send a message to learn more

16/08/2026

Зүүн салаа Хустайн ам.

2026.08.15   Баруун салаа Бумбатын рашаан мөөг түүсэн бороотой алхалт.
16/08/2026

2026.08.15 Баруун салаа Бумбатын рашаан мөөг түүсэн бороотой алхалт.

Address

Songinokhairkhan
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан дүүргийн Явган Алхалтын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сонгинохайрхан дүүргийн Явган Алхалтын Холбоо:

Shortcuts

Share