Mongolian National Film Council

Mongolian National Film Council Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian National Film Council, Government Organization, Unit 1201, Level 12, Central Cultural Place, Prime Minister A. Amar's street, 8th khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar 14200, Ulaanbaatar.

The MNFC implements the Law on Promotion of Cinematography and focuses on increasing film production of Mongolian artists, developing their professional skills, supporting cooperation between Mongolian and foreign filmmakers, & promoting Mongolian cinema.

“МОНГОЛ КИНОНЫ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА, КИНО ЗОХИОЛ, ХЭЛ СОЁЛЫН ҮҮРЭГ НӨЛӨӨ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛ...
27/07/2026

“МОНГОЛ КИНОНЫ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА, КИНО ЗОХИОЛ, ХЭЛ СОЁЛЫН ҮҮРЭГ НӨЛӨӨ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Кино урлагийн зөвлөлөөс “Монгол киноны хөгжлийн хандлага, кино зохиол, хэл соёлын үүрэг нөлөө” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Тус эрдэм шинжилгээний хуралд кино уран бүтээл болон театр кино судлаачид, түүхчид, утга зохиол, хэл шинжлэл, найруулга зүй, соёл судлал зэрэг эрдэм судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний байгууллагууд болон их, дээд сургуулиудын оюутан, магистрант, докторантууд болон эрдэмтэн судлаачид оролцох боломжтой.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Илтгэлийг 2026 оны 09-р сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] цахим шуудангаар хүлээн авна. Хурлын илтгэлүүдээр эмхэтгэл хэвлүүлэх учир хугацаа хэтрүүлж ирүүлсэн илтгэлийг хүлээн авах боломжгүй.
Холбоо барих: 51 26 22 26 - Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба

Эрдэм шинжилгээний хурлын удирдамжтай доорх QR код, холбоосоор хандаж танилцана уу.

Удирдамж: https://drive.google.com/file/d/123blcQtBmT_bXvRdBNtfTj8msnetI98s/view?usp=sharing

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Монгол улсын боловсролын их сургууль

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1...
11/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Эв нэгдэл, төрт ёсоо эрхэмлэн дээдэлсэн монгол түмэн минь хүчит бөх нь хүчээ үзэж, хурдан хүлэг нь шандасаа сорьж, мэргэн харваач нь цэцээ сорьсон дэлгэр сайхан наадаж, айл бүхэн аз жаргал, эрүүл энх, элбэг дэлбэг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сайхан наадаарай!

🇲🇳🌍 ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН ХҮРЭЭНД “СОЁЛЫН НААДАМ – НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬ”Монгол Улсад анх удаа “Дэлхийн а...
11/07/2026

🇲🇳🌍 ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН ХҮРЭЭНД “СОЁЛЫН НААДАМ – НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬ”

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын хэмжээнд 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу оролцон соёлын наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Тус соёлын наадмын үеэр Кино урлагийн зөвлөлөөс “Монгол адуу” киноны өргөөнд:
- Найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” УСК
- Найруулагч Ч.Хоролдорж “Шарга даага” УСК
- Найруулагч Ж.Бунтар “Тод магнай” УСК
- Найруулагч Ж.Оргил “Зөн дагасан Монгол адуу” баримтат кино үзвэрийг 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд хуваарийн дагуу наадамчин олны хүртээл болгоно.

📍 Хүй долоон худагт зохион байгуулагдах энэхүү баярын хүрээнд үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлаг соёлыг нэг дор нэгтгэсэн олон улсын цар хүрээтэй үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

📅 2026 оны 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүд
📍 Хүй долоон худаг

🐎 Доорх дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаж, Монгол адууны өв соёл, дэлхийн соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмрийг хамтдаа алдаршуулан тэмдэглэх энэхүү түүхэн баярт гэр бүл, найз нөхөдтэйгөө хүрэлцэн ирэхийг урьж байна. 🇲🇳🌍

🔗https://enaadam.mn/article/delkhiin-aduunii-udur-iin-khutulbur-3087

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority

КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭКино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмө...
09/07/2026

КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлэн Кино урлагийн зөвлөлөөс Төрийн дээд одон медальд уран бүтээлчдийг тодорхойлдог бөгөөд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Кино Зураач Ц.Хүрэлбаатар, Кино Зураглаач Э.Нэргүй нарыг “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Ц.Хүрэлбаатар нь 2004 оноос хойш кино урлагийн салбарт ажиллаж, киноны зураач, хувцасны зураачаар олон уран сайхны кино, телевизийн бүтээлд ажиллан кино урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан туршлагатай уран бүтээлч юм.
Тэрээр “Тэртээх гайхамшиг”, “Хайрлаж болох уу?”, “Ларьдма”, “Зүрхээр наадагч”, “Boss of Boss”, “1990”, “Soulmate”, “Намаг” зэрэг уран бүтээлүүдэд ерөнхий зураач, хувцасны зураачаар ажиллаж байсан.

Кино зураглаач Э.Нэргүй нь 30 гаруй кино уран бүтээлд ерөнхий зураглаачаар ажиллаж салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Түүний бүтээлүүдээс дурдвал “Хөхөө” УСК, “The Muralist” УСК, “Гэргий” УСК “Нийгмийн дайсан” УСК зэрэг бүтээлүүдэд ерөнхий зураглаачаар ажиллаж байсан.

Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, урлагийн их үйлсэд нь амжилт хүсье.

Khurlee Tsogt

КИНО СУДЛААЧ, БАРИМТАТ КИНО НАЙРУУЛАГЧ Т.ЧИМИД УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА  Кино урлагийн салбарт...
08/07/2026

КИНО СУДЛААЧ, БАРИМТАТ КИНО НАЙРУУЛАГЧ Т.ЧИМИД УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

Кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлэн Кино урлагийн зөвлөлөөс Төрийн дээд одон, медальд салбарын уран бүтээлчдийг тодорхойлдог бөгөөд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Кино судлаач, баримтат киноны найруулагч Түдэвийн Чимид “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол, тэмдгээр шагнагдлаа.

Түдэвийн Чимид нь ЗХУ-ын Москва хотноо кино урлагийн дээд сургуульд, ЗХУ-ын кино хорооны дэргэдэх дээд курсд тус тус суралцаж, кино судлаач, зохиолч, найруулагчийн мэргэжлийг эзэмшиж БНМАУ-ын Соёлын яамны Уран бүтээлийн хэлтэс, жүжиг киноны зохиолын хэлтэст мэргэжилтэн, “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий редактор, баримтат киноны найруулагч зэргээр ажиллаж байсан юм.

Түүний ажилласан уран бүтээлүүдээс дурдвал “Хүний амь” УСК, Солонгын таван өнгө” УСК, “Шийдвэрлэх алхам” зэрэг уран сайхны кино бүтээлийг зохиол, тайлбарыг бичиж 30 гаруй баримтат кино найруулж гадаадын 12 кино, 9 жүжгийг орчуулан тайз дэлгэцнээ толилуулсан уран бүтээлч юм. Түүний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медалиар шагнагдсанд Кино урлагийн зөвлөлийн төлөөллүүд хүндэтгэл үзүүллээ.

AFAN Boot Camp 2026 Залуу кино бүтээгчдийн хөтөлбөрт шалгарсан "Жинжийгийн төрсөн өдөр" төслийн уран бүтээлчдэд баяр хүр...
07/07/2026

AFAN Boot Camp 2026 Залуу кино бүтээгчдийн хөтөлбөрт шалгарсан "Жинжийгийн төрсөн өдөр" төслийн уран бүтээлчдэд баяр хүргэж амжилт хүсье.

MINIKINO FILM WEEK: 8 ДАХЬ УДААГИЙН БОГИНО КИНОНЫ МАРКЕТАД ОРОЛЦОХ  БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРЛААИндонез Улс...
03/07/2026

MINIKINO FILM WEEK: 8 ДАХЬ УДААГИЙН БОГИНО КИНОНЫ МАРКЕТАД ОРОЛЦОХ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРЛАА

Индонез Улсын Бали хотноо 2026 оны 9 дүгээр сарын 11-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах MINIKINO FILM WEEK наадмын 8 дахь удаагийн богино киноны маркетад оролцох Монгол Улсын дөрвөн богино хэмжээний кино шалгарлаа.

Сонгон шалгаруулалтын дүнгээр найруулагч Ж. Жамъянсүрэнгийн "In the Beginning", найруулагч Г. Үүрийнтуяагийн "Үнэр", найруулагч Б. Түвшинзаяагийн "Багваахай", найруулагч Г. Хүдэрбаатарын "2.29" бүтээлүүд Монгол Улсыг төлөөлөн тус кино маркетад оролцоно.

Шалгарсан уран бүтээлүүд нь олон улсын кино маркетын хүрээнд кино салбарын мэргэжилтнүүд, кино наадмын зохион байгуулагчид болон хамтын ажиллагааны түншүүдэд танилцуулагдах бөгөөд Монголын богино хэмжээний кино бүтээлийг олон улсын зах зээлд сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭРКино урлагийн зөвлөл, ТВ9 телевиз хамтран шинэ үеийн кино бүтээли...
03/07/2026

“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭР

Кино урлагийн зөвлөл, ТВ9 телевиз хамтран шинэ үеийн кино бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилгоор “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг долоо хоног бүр хүргэж байна.

“МОНГОЛ КИНО” нэвтрүүлэг нь Ням гараг бүрийн 20:00 цагаас эхлэх бөгөөд дугаар бүрээрээ нэг кино бүтээлийг онцлон танилцуулж, бүтээлийн уран сайхны онцлог, уран бүтээлчдийн багийн ярилцлагыг хүргэх юм.

НЭВТРҮҮЛГИЙН ДАРААГИЙН ДУГААР:
* Найруулагч Д.ГАЛБАЯР “ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ” уран сайхны кино
Хэзээ: 07 дугаар сарын 05, Ням гараг
Цаг: 20:00 цагаас

Үзэгч та бүхэн “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг Ням гарагийн үдэш 20 цагаас ТВ9 телевизээр хүлээн авч үзнэ үү.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
TV9 Mongolia

“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭРТВ9 телевизээр долоо хоног бүрийн Ням гарагт үзэгчдийн хүртээл бо...
25/06/2026

“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭР

ТВ9 телевизээр долоо хоног бүрийн Ням гарагт үзэгчдийн хүртээл болдог “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шууд дамжуулалттай холбоотойгоор хуваарьт өөрчлөлт орлоо.

НЭВТРҮҮЛГИЙН ДАРААГИЙН ДУГААР:
* Найруулагч Б.БААТАР “ЭТГЭЭД” уран сайхны кино
📅 Хэзээ: 06 дугаар сарын 27, Бямба гараг
🕗 Цаг: 20:00
📺 Суваг: ТВ9 телевиз

Үзэгч та бүхэн “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг БЯМБА гарагийн 20 цагаас ТВ9 телевизээр хүлээн авч үзнэ үү.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭРКино урлагийн зөвлөл, ТВ9 телевиз хамтран шинэ үеийн кино бүтээли...
20/06/2026

“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭР

Кино урлагийн зөвлөл, ТВ9 телевиз хамтран шинэ үеийн кино бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилгоор “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг долоо хоног бүр хүргэж байна.

“МОНГОЛ КИНО” нэвтрүүлэг нь Ням гараг бүрийн 20:00 цагаас эхлэх бөгөөд дугаар бүрээрээ нэг кино бүтээлийг онцлон танилцуулж, бүтээлийн уран сайхны онцлог, уран бүтээлчдийн багийн ярилцлагыг хүргэх юм.

НЭВТРҮҮЛГИЙН ДАРААГИЙН ДУГААР:
* Найруулагч О.ЦЭГМЭД “366 ДАХЬ ӨДӨР” уран сайхны кино
Хэзээ: 06 дугаар сарын 21, Ням гараг
Цаг: 20:00 цагаас

Үзэгч та бүхэн “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг Ням гараг бүрийн 20 цагаас ТВ9 телевизээр хүлээн авч үзнэ үү.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
TV9 Mongolia

Address

Unit 1201, Level 12, Central Cultural Place, Prime Minister A. Amar's Street, 8th Khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar 14200
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian National Film Council posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian National Film Council:

Shortcuts

Share